Оршил үгийн жишээ
5-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Хүмүүс Библийн тухай янз бүрийн үзэл бодолтой явдаг. Библийг Бурхны Үг гэж үздэг хүмүүс байхад жирийн л нэг ном гэж үздэг хүмүүс бий. Та Библийг ямар ном гэж боддог вэ?» Хариулахыг нь хүлээнэ. «Харуулын цамхаг» сэтгүүлийн 4–6-р сарын дугаарын арын хуудсан дахь буланг үзүүлж, эхний асуултыг ярилцаад Библиэс ядаж ганц зүйл уншина. Сэтгүүлээ өгөөд, дараа уулзахдаа хоёр дахь асуултыг ярилцахаар тохирно.
Харуулын цамхаг 4–6 сар
«Муу муухай явдал, гай зовлон болохыг Бурхан яагаад зөвшөөрдөг юм бол гэж та бодож байсан уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Энэ сэдвээр танд сонирхуулах нэг юм байна. [8–10-р хуудсан дахь өгүүллийг үзүүлнэ.] Еховагийн Гэрчүүд хүмүүстэй ер нь юу ярьдгийг эндээс мэдэж болно. Библи тодорхой, ойлгомжтой хариу өгдгийг та мэдэж авна». Сэтгүүлээ өгнө. Айлын хүн яараагүй бол эхний жижиг гарчгийг ярилцаж болно.
«БИ ЕХОВАГИЙН ГЭРЧҮҮДИЙГ МЭДНЭ»
«Үүнийг сонсоод би их баяртай байна. Ойрын хамаатан юм уу найз тань Еховагийн Гэрч үү? [Хариулахыг нь хүлээнэ.] Танаас нэг юм асууя: Бидний Библиэс заадаг зүйлд, жишээлбэл, одоо бол „эцсийн өдрүүд“, Бурхан удахгүй муу бүхнийг устгаж, энэ дэлхий диваажин болж, бие биеэ хайрладаг хүмүүс үүрд мөнх, эрүүл энх амьдарна гэдэгт та итгэдэг үү?»