Оршил үгийн жишээ
3-р сарын эхний бямба гаригт Библийн хичээл эхлэх
«Гэр бүлийнхнээсээ хэн нэгнийг юм уу найз нөхдөө үхэлд алдаагүй хүн гэж байдаггүй. Тэдэнтэйгээ эргээд уулзах болов уу гэж та бодож байсан уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Энд сэтгэл тайвшруулам сайхан юм бичсэн байгаа». «Харуулын цамхаг» сэтгүүлийн 1–3-р сарын дугаарын арын хуудсан дахь буланг үзүүлж, эхний асуултыг ярилцаад Библиэс ядаж ганц зүйл уншина. Сэтгүүлээ өгөөд, дараа уулзахдаа хоёр дахь асуултыг ярилцахаар тохирно.
Харуулын цамхаг 1–3 сар
«Өнөөгийн нийгэмд гэм буруугүй олон хүн зовдог. Ийм зовлонг арилгахын тулд яах хэрэгтэй гэж та боддог вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Эрт үед бичигдсэн энэ үгийг уншаад би их тайвширдаг юм. [Илчлэлт 21:4-ийг уншина.] Одоохондоо энэ сайхан цаг ирээгүй байгаа ч энэ цагийг ирээсэй гэж хүсэхгүй хүн байхгүй байх». Дараа нь 11-р хуудсанд байгаа өгүүллээс ярилцаж, зовлон хэрхэн дуусах тухай тайлбарлана.
Хүүхдээ дэлгэрүүлэх ажилд авч яваа бол дараах аргыг туршаад үзээрэй:
«Сайн байна уу? Би охин, [нэрийг нь хэлнэ] хүмүүст санаа тавьдаг болгож сургаж байгаа юм. Охин маань Библиэс нэг зүйлийг танд үзүүлнэ». Хүүхэд ингэж хэлж болох юм: «Би Библид бичсэн найдварын тухай ярьж хүмүүст туслахыг хүсдэг. [Хүүхэд Илчлэлт 21:4-ийг унших юм уу цээжээр хэлнэ. Тэгээд 11-р хуудсанд байгаа өгүүллийг үзүүлнэ.] Энэ өгүүлэлд Бурхны Хаанчлал хүний төлөө юу хийхийг тайлбарласан. Та уншаарай».