Оршил үгийн жишээ
Дурсах цуглааны урилга тараах аянд зориулав
«Бид чухал цуглааны урилга тарааж явна. 4-р сарын 3-нд дэлхий дахинд олон сая хүн цуглаж, Есүс Христийн нас барсныг дурсан Библид үндэслэсэн илтгэл сонсоно. Есүс Христийн нас барсан нь бидэнд ямар ач холбогдолтойг уг илтгэлээс мэдэж авна. Хэдэн цагт, хаана болохыг энэ урилгаас хараарай».
Харуулын цамхаг 1–3 сар
«Олон хүн мөнгөнөөс болоод стресст ордог. Заримдаа мөнгө зээлэх нь зөв юм шиг санагддаг. Та юу гэж боддог вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Мөнгө зээлэх нь ямар аюулд хүргэж болзошгүй вэ? [Сургаалт үгс 22:7-г уншина.] Мөнгөний асуудал тулгарсан хэцүү үеийг хэрхэн давах, өр тавихын аюулаас холуур явах тухай энэ өгүүллээс уншаарай». 14-р хуудсан дахь өгүүллийг онцлоорой.