Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—Ярихаас татгалзсан хүмүүстэй ярих
Яагаад чухал бэ? Та байгалийн гамшиг болох гэж байгааг мэдэж байна гэж бодъё. Хүмүүс аюулгүй газар луу зугтахгүй бол үхнэ. Та хөршийнхөө гэрт очиж сэрэмжлүүлэхэд яриаг чинь таслан завгүй байгаагаа хэлнэ. Та бууж өгөлгүй түүнд туслах гэж хичээнэ биз дээ! Бидний хүргэдэг амь аврах мэдээний үнэ цэнийг ойлгодоггүй хүн манай хэсэгт олон бий. Хүмүүс сүнслэг зүйлийг анхаарах ч сөхөөгүй байдаг (Мат. 24:37–39). Эсвэл бидний тухай худал ташаа мэдээ сонссон байдаг (Мат. 11:18, 19). Биднийг муу үр жимс гаргадаг бусад шашныхнаас нэг их ялгардаггүй гэж боддог байж мэднэ (2 Петр 2:1, 2). Айлын хүн эхэндээ сонирхохгүй байлаа ч яриагаа тэр даруй зогсоох ёсгүй.
Энэ сард үүнийг оролдож үзээрэй.
Ярихаас татгалзсан хүнтэй тааралдсаны дараа, тухайн хүнд юу гэж ярьж болох байсныг хамт явж байгаа хүнтэйгээ ярилцаарай.