Илүү чадварлаг дэлгэрүүлэх нь—«Библийн сургаал» номоор хичээл яаж хийхийг үзүүлэх
Яагаад чухал бэ? Биднийг Библийн хичээл үнэ төлбөргүй заадаг гэхлээр олон хүн ойлгохгүй байж магадгүй. Ямар нэг курс дамжаанд суух юм уу гэртээ даалгавраа хийгээд шуудангаар илгээдэг сургалтын тухай бодож болох юм. Библийн хичээл заая гэж зүгээр нэг хэлэхийн оронд, Библийн хичээл хийж үзүүлж болохгүй нь юу билээ? Библийн хичээл хийх нь ямар амархан, сэтгэл сэргээм юм болохыг хэдхэн минутад, үүдэн дээр нь хүртэл үзүүлж болно.
Энэ сард үүнийг оролдож үзээрэй.
Шинэ хичээлтэй болох гэсэн хүчин зүтгэлийг маань ивээгээч гэж гуйн Еховад залбираарай (Флп. 2:13).
«Библийн сургаал» номоор ядаж ганц удаа хичээл хийж үзүүлэхийг эсвэл «Библийн хичээл яаж хийдэг вэ?» гэсэн видеог үзүүлэхийг зориорой.