«Сайн мэдээ» товхимлыг заах ажилдаа ашиглах нь
1. «Сайн мэдээ» товхимлын онцлог юу вэ?
1 «Христиан үйлчлэл»-ийн 7-р сарын дугаарт бичсэнээр, «Бурхнаас ирсэн сайн мэдээ» товхимол бол багажны маань хайрцаг дахь нэг чухал багаж билээ. Иш татсан зүйл бараг байхгүй учраас айлын хүн Библиэс шууд суралцах боломжтой. Библи судлахад зориулсан манай олон хэвлэлийг хүмүүс бие даан судалсан ч болохоор байдаг. Харин энэ товхимлыг багшаар заалгаж судлахад зориулсан. Тийм болохоор энэ товхимлыг хүнд өгөхдөө хичээл яаж хийдгийг үзүүлэхийг хичээгээрэй. Тэгвэл айлын хүн Библийн сайн мэдээг ойлгохын сайхныг мэдэрнэ (Мат. 13:44).
2. Хүнтэй анх уулзаад «Сайн мэдээ» товхимлоос хэрхэн ярилцаж болох вэ?
2 Анх уулзахдаа: Ингэж хэлж болно: «Ирээдүйд юу болох бол гэж хүмүүс санаа зовдог. Таны бодлоор байдал сайжрах уу? [Хариулахыг нь хүлээнэ.] Найдвар төрүүлдэг сайхан мэдээ Библид бичсэн байдаг. Библид эдгээр асуултын хариу бий». Товхимлоо өгч хамгийн арын хуудсан дахь асуултуудаас алийг нь сонирхож байгааг асууна. Сонгосон хичээлийг нь гаргаад хичээл яаж хийдгийг үзүүлнэ. Бас нэг арга бий. Та өөрөө нэг хичээл сонгоод сонирхол татахуйц асуулт асууна. Хариуг нь Библийн ямар зүйлээс олж болохыг энэ товхимолд заасан гэж хэлнэ. Үзэж буй хичээлтэйгээ холбоотой видеог зарим дэлгэрүүлэгч үзүүлдэг.
3. «Сайн мэдээ» товхимлоор хичээл хэрхэн хийх вэ?
3 Библийн хичээл хийхдээ: 1) Дугаарлаж, тодоор бичсэн асуултыг уншаарай. Тэгвэл айлын хүн гол санааг анхаарна. 2) Асуулт доорх догол мөрийг уншина. 3) «Уншина уу» гэсэн Библийн зүйлийг уншаад, асуултад Библи хариулдаг гэдгийг ойлгуулна. 4) Асуулт доорх догол мөр бүрийг үзэхдээ 2, 3-т бичсэнийг дагаарай. Видео үзэж асуултад хариулах бол, мөн айлын хүнд үзүүлж амжаагүй бол үзүүлээрэй. 5) Ойлгосон эсэхийг нь мэдэхийн тулд асуултаа айлын хүнээс асуугаарай.
4. Яавал энэ товхимлыг чадварлаг ашиглах вэ?
4 Товхимолтойгоо сайн танилцаарай. Боломж гарах бүрд товхимлоо ашиглан яриарай. Хичээлд бэлдэхдээ суралцагчийнхаа тухай, ямар Библийн зүйл уншуулж, эргэцүүлэн бодуулах тухай бодоорой (Сур. 15:28; Үйлс 17:2, 3). Туршлага сууж, чадвартай болохын хэрээр энэ товхимол таны хувьд хүмүүст үнэнийг ойлгуулахад хэрэглэдэг хамгийн дуртай багаж болно!