Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 14/12 х. 7
  • Шүтлэгт зориулсан шинэ дуунууд

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Шүтлэгт зориулсан шинэ дуунууд
  • Христиан үйлчлэл 2014
  • Ижил төстэй материал
  • Еховаг баяртайгаар магтан дуулъя
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2018
  • Еховад дуу дуулъя!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2010
  • Судлахад тус болох зөвлөгөө
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • Хаанчлалын дуунууд урам зориг бадраадаг
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2017
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлэл 2014
хү 14/12 х. 7

Шүтлэгт зориулсан шинэ дуунууд

1 2014 оны 10-р сарын 4-нд болсон Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэгийн жил тутмын уулзалт дээр дууны ном (англи) шинэчлэгдэх гэж байгааг мэдэгдсэн. Үнэхээр сэтгэл догдлом мэдээ байгаа биз! Еховаг шүтэхэд дуу хөгжим чухал байр эзэлдгийг уг уулзалт дээр онцолжээ (Дуу. 96:2).

2 «Дууны номыг яагаад шинэчлэх болсон бэ?» гэж та бодох байх. Хэд хэдэн шалтгаан бий. Хамгийн гол нь, Библийн сургаалын тухай ойлголт маань шинэчлэгдэж байгаа учир дууны үгийг бага зэрэг өөрчлөх шаардлага гарсан (Сур. 4:18). Олон хэлээрх дууны номд байгаа үг хэллэгийг өмнөх «Шинэ ертөнцийн орчуулга»-аас авсан нь бас нэг шалтгаан юм. Тэдгээр үг хэллэгийг шинэчлэгдсэн «Шинэ ертөнцийн орчуулга»-д тохируулан өөрчлөх хэрэгтэй болсон. Дууны зөвхөн шүлгийг шинэчилэхэд их хүч хөдөлмөр ордог учраас нэг мөр, хэдэн шинэ дуу нэмж оруулахаар болсон.

3 Шинэ дууны номыг хэвлэлтээс иртэл хүлээх хэрэгтэй юү? Үгүй. Дараагийн хэдэн сард олон шинэ дууг jw.org Вэб сайтад тавина. Шинэ дууг гарахлаар Үйлчлэх цуглааны төгсгөлд дуулах хуваарь гаргана. «Шинэ дуу» гэж тэмдэглэсэн байна.

4 Шинэ дууг сурах арга: Шинэ дууг сурахад амаргүй байж магадгүй. Гэхдээ бид «дуугүй» байгаагүй дуулалчийн адилаар цуглаан дээр чин сэтгэлээсээ дуулахыг хүсдэг (Дуу. 30:12). Дараах энгийн аргаар шинэ дууг сураарай.

  • Вэб сайтад тавигдах төгөлдөр хуурын аяыг олон удаа сонсоорой. Аяыг нь сонсох тусам дууг цээжлэхэд амар болно.

  • Утга санааг нь ойлгож, үгийг нь цээжлэхийг хичээгээрэй.

  • Аянд нь тааруулж дуулаарай. Сайн дуулж чаддаг болтлоо дасгал хийгээрэй.

  • Гэр бүлийн хичээлээрээ, шинэ дууг сайн дуулж чаддаг болтлоо хэд хэдэн удаа дасгал хийгээрэй.

5 Ирэх хэдэн сард, Үйлчлэх цуглааны төгсгөлд шинэ дууг дуулахаар бол төгөлдөр хуурын аяыг эхлээд нэг удаа хурлынханд сонсгоно. Дараа нь бусад дууг дуулдаг шигээ, төгөлдөр хуурын аянд дуулна.

6 Цуглаан дээр дуу дуулахыг чухалд үздэг бол Еховаг нэгэн дуу хоолойгоор магтан алдаршуулахын баяр хөөрийг эдэлнэ. Тийм учраас онцын шаардлагагүй бол, дууны үеэр суудлаа орхиж явахгүй байцгаая.

7 Шүтлэгт зориулсан дуу хөгжмийг эрхэмлэдэг бол өөр яах хэрэгтэй вэ? Чуулганы өглөөний болон үдээс хойших хөтөлбөр бүрийн эхэнд хөгжим эгшиглэдэг. Дэлхийн олон орны итгэл нэгтнүүд маань жилд хоёр удаа, өөрсдийнхөө зардлаар Нью-Йоркийн Паттерсонд очиж шүтлэгт зориулсан сайхан ая бичүүлдэг. Тийм болохоор, чуулганы хөтлөгчийн зааврыг дагаж, суудлаа эзлээд, ах дүүсийнхээ тоглосон хөгжмийг сонсоорой. Ингэх нь зүрхээ бэлдэж, чуулганы хөтөлбөрийг анхаарахад тустай (Езр. 7:10).

8 Өнөөдрийн цуглааны төгсгөлд бид «Хаанчлал захирч байна. Ирэх болтугай» гэсэн шинэ дуу дуулна. Хаанчлал байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зохиосон энэ дууг жил тутмын уулзалт дээр онцолж ярьсан.

9 Шинэ дуунууд бол Еховагийн өгдөг «сайн» юм гарцаагүй мөн (Мат. 12:35а). Шинэ дуунуудаа заавал сурч, чин зүрхнээсээ дуулж Бурхнаа магтан алдаршуулцгаая! (Дуу. 147:1)

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах