Та дурсах цуглаанд бэлдэж байна уу?
МЭ 33 оны Нисан сарын 13. Есүс цаазлагдахаасаа өмнө хамгийн дотны нөхөдтэйгөө сүүлийн удаа уулзана гэдгээ мэдэж байв. Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэснийхээ дараа Эзний оройн зоогийг анх удаа зохион байгуулах гэж байлаа. Ийм чухал үйл явдалд сайтар бэлдэх хэрэгтэй байсан учраас Петр Иохан хоёрт бэлтгэл ажил даалгасан (Лук 22:7–13). Тэр цагаас хойш Христийн дагалдагчид Дурсах цуглаанд жил бүр бэлддэг болсон (Лук 22:19). Энэ оны 4-р сарын 3-нд болох Дурсах цуглаанд яаж бэлдэх хэрэгтэй вэ?
Дэлгэрүүлэгчид юу бэлдэх вэ?
Дурсах цуглааны урилга тараах аянд идэвхтэй оролцох бэлтгэлээ базаагаарай.
Жагсаалт гаргаж, суралцагч, хамаатан садан, ангийн хүүхдүүд, ажлынхан, танилуудаа уриарай.
Дурсах цуглаанд зориулан гаргасан хуваарийн дагуу Библи уншиж эргэцүүлээрэй.
Дурсах цуглаанд эрт ирж хүмүүсийг угтаарай.