Ном хэвлэл тавьж дэлгэрүүлэх нь
Дугуйтай тавиур, ширээ тавиад дэлгэрүүлэх нь чин сэтгэлтэй хүмүүст үнэнийг хүргэх үр дүнтэй арга билээ (Иох. 6:44). Хүн ихээр зорчдог хэсэгт олон нийтэд дэлгэрүүлэх ажлыг ахлагчид хариуцдаг. Дугуйтай тавиур, ширээг суурилуулдаггүй учир зарим газар тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг. Энэ ажилд хэн оролцож болох вэ? Хүнтэй эвтэйхэн харьцдаг, өөрийгөө зөв таниулж, яриа өрнүүлж чаддаг дэлгэрүүлэгч байх хэрэгтэй. Дараах тустай зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.