Оршил үгийн жишээ
Харуулын цамхаг 4-6 сар
«Ар гэрээ тэжээх нь өрхийн тэргүүний гол үүрэг гэж зарим хүн боддог. Гэхдээ зарим эхнэр дутах юмгүй амьдардаг ч сэтгэл санааны хувьд тайван бус байдаг. Нөхөр хүн орон гэрээ амар тайван байлгахын тулд яах ёстой вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Гэрийнхнээ амар тайван байлгая гэвэл Есүс Христийг дууриах хэрэгтэй. [Матай 11:28, 29-ийг уншина.] Энэ өгүүлэлд эхнэрээ жаргалтай, амар тайван байлгахад тустай гурван аргыг дурдсан байна». Уг өгүүлэл 10-р хуудаснаас эхэлж буйг хэлээрэй.
«Библийн сургаал» номыг өгөх нь
БИБЛИ: «Өнөө үед хүмүүс мэдээллийг амархан олж авдаг болжээ. Та аз жаргалтай, сайхан амьдрахад тустай зөвлөгөөг хаанаас авдаг вэ? [Хариулахыг нь хүлээнэ. 2 Тимот 3:16, 17-г, дараа нь, 23-р хуудасны 12-р догол мөрийг уншина.] Бурхны таалалд нийцэж амьдрахын тулд яах ёстойг, тэгж амьдрах нь ямар ач тустайг энэ номд тайлбарласан». 122, 123-р хуудасны хавсралтыг үзүүлээрэй.