Оршил үгийн жишээ
Харуулын цамхаг 10–12 сар
«Амьдралд юм юм тохиолддог болохоор хүмүүст санаа зовох зүйл их байдаг. Санаа зовохоо болиход энэ зөвлөгөө хэр зэрэг тус болох бол? [Матай 6:25-ыг уншаад хариулахыг нь хүлээнэ.] Мөнгө төгрөг, гэр бүлийн асуудалд эсвэл ирээдүйд юу болох бол гэж санаа зовсон үед Библийн зөвлөгөө тус болдог. Энэ тухай “Харуулын цамхаг” сэтгүүлийн энэ дугаараас уншаарай».
«Харуулын цамхаг» сэтгүүлийг үр дүнтэй тараах нь
◼ Сайн тараагаарай: Үр дүнтэй тараая гэвэл оршил үгээ бэлдэж, цагаа зөв хуваарилан, төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
◼ Сэтгүүлээ уншиж танилцаарай: Өгүүлэл бүрийг уншихдаа, ямар хүн үүнийг сонирхон унших вэ гэдгийг бодоорой. Оршил үгэндээ оруулж болох үг эсвэл Библийн зүйл хайгаарай. Яриа эхэлж, сонирхлыг нь төрүүлэхийн тулд ямар асуулт асуухаа бодоорой.
◼ Оршил үгээ хэсгийнхээ хүнд тохируулаарай: Энгийн оршил үг бэлдээрэй. Эрэгтэй, эмэгтэй, настай эсвэл залуу, таньдаг, таньдаггүй ямар ч хүнд тохирсон сэдвээр яриарай.
◼ Сэтгүүлээ байнга биедээ авч яваарай: Сэтгүүл маань уут, гар цүнх, халаас гээд юунд ч багтдаг учраас аяллаар явах юм уу, дэлгүүр орохдоо авч яваарай. Хамаатан, хөрш, ажлын газрын хүн, ангийн хүүхэд, багшдаа өгч болно. Долоо хоногийн нэг өдрийг сэтгүүл тараах өдөр болгоорой.