Аудио бичлэг ашиглах нь
1. Бичсэн ном хэвлэлээс гадна ямар сайхан багаж хэрэгсэл бидэнд байгаа вэ?
1 Олон хүн мэргэн болон үнэний үгсийг jw.org сайтаас хайж унших дуртай байдаг (Ном. 12:10). Та аудио бичлэг ашиглаж үзсэн үү? Вэб сайтад байдаг олон мэдээллийг аудио хувилбараар сонсох боломжтой. Эдгээр аудио бичлэг бидэнд ямар ач тустай вэ?
2. Бие дааж судлахдаа юм уу Гэр бүлийн хичээлээрээ аудио бичлэгийг хэрхэн ашиглах вэ?
2 Бие дааж судлахдаа эсвэл Гэр бүлийн хичээл хийхдээ: Библи, сэтгүүл болон бусад хэвлэлийн аудио хувилбарыг аянд явахдаа юм уу өдөр тутмын ажил хийж байхдаа сонсвол цагийг үр бүтээлтэй өнгөрөөнө (Еф. 5:15, 16). Гэр бүлийн хичээлээ илүү сонирхолтой болгоё гэвэл хааяа аудио хувилбарыг тоглуулж хэвлэлээсээ дагуулан харж болно. Унших чадвараа сайжруулах гэж байгаа, эсвэл гадаад хэл сурч байгаа хүнд аудио бичлэг их тустай байдаг.
3. Аудио бичлэг хэнд ач тустай байж магадгүй вэ?
3 Дэлгэрүүлэхдээ: Ном унших завгүй гэдэг хүмүүс аудио бичлэг сонсъё гэж магадгүй. Гадаад хүн «өөрсдийн төрөлх хэлээрээ» Хаанчлалын тухай сайн мэдээг дуртайяа сонсох байх (Үйлс 2:6–8). Хүний ярихыг сонсох зан заншилтай орон байдаг. Жишээлбэл, хмонг хүмүүс түүх соёлоо залуу үеийнхэндээ ярьдаг. Тэд нэг сонссон юмаа сайн тогтоодог. Африкийн олон оронд хүмүүс юмыг сонсож сурдаг.
4. Хэсгийнхээ хүмүүст туслахдаа өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?
4 Айлын хүнд эх хэлээр нь аудио бичлэг сонсгох нь танай хэсэгт үр дүнтэй байдаг уу? И-мэйлээр аудио хэвлэл явуулъя гэвэл дуртай байх хүн бий юү? Сонирхсон хүнд аудио хэвлэлийг CD дээр буулгаад өгөх боломжтой юу? Хэвлэмэл хувилбартай нь хамт өгсөн ч болно. Ном, товхимол, сэтгүүл, танилцуулгын сонсдог хувилбарыг бүтнээр нь өгсөн бол тайландаа бичиж болно. Аудио бичлэгийг бие даан судлахдаа ч, үнэний үрийг тарихдаа ч ашиглаарай (1 Кор. 3:6).