СУДЛАХАД ТУС БОЛОХ ЗӨВЛӨГӨӨ
Библийг хуваарийнхаа дагуу өдөр бүр унших нь
Та ажил ихтэйгээсээ болоод Бурхны Үгийг хуваарийнхаа дагуу өдөр бүр уншиж чадахгүй байгаа юу? (Иош. 1:8). Тийм бол доорх зөвлөгөөг хэрэгжүүлж үзээрэй.
Сэрүүлэг тавих. Библи уншихыг сануулах тохиргоо цахим хэрэгсэл дээрээ хийгээрэй.
Библиэ ил газар тавих. Хэрэв та хэвлэмэл Библи уншдаг бол нүдэнд тусах ил газар тавьж байгаарай (Д.хууль 11:18).
Аудио бичлэг сонсох. Гэрийн ажил хийнгээ сонсож болох юм. Шөнийн ээлжид ажилладаг, эхлэгчээр үйлчилдэг ээж Тара: «Би гэртээ ойр зуурын ажил хийнгээ аудио Библи сонсдог. Ийнхүү хуваариа баримталж чаддаг» гэжээ.
Тууштай байх. Хэрэв гэнэтийн ажил гараад амжихгүй болбол унтахаасаа өмнө ядаж хэдэн зүйл уншаарай. Өдөр бүр бага ч атугай уншаад байвал заавал ач тус хүртэнэ (1 Петр 2:2).