Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм16 9 сар х. 8
  • Библийн хичээл хийхдээ гаргадаг алдаа

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библийн хичээл хийхдээ гаргадаг алдаа
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2016
  • Ижил төстэй материал
  • Баптисм хүртэхэд нь суралцагчдаа тусалъя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2021
  • Энгийн заах
    Хүмүүсийг хайрлаж, шавь болгоё
  • «Заах урлагтаа» анхаарал тавигтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2008
  • Баптисм хүртэх шаардлага хангахад нь суралцагчдаа тусалъя (II хэсэг)
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2020
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2016
цүм16 9 сар х. 8

БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ

Библийн хичээл хийхдээ гаргадаг алдаа

Хэвлэмэл
Нэгэн Гэрч эрэгтэй, суралцагчдаа хэтэрхий их юм ярьж байна

Их ярих: Өөрөө бүхнийг тайлбарлах ёстой гэж бодож болохгүй. Есүс хүмүүсийг эргэцүүлэн бодуулж, зөв дүгнэлтэд хүргэхийн тулд асуулт асуудаг байсан (Мт 17:24–27). Асуулт асуух нь Библийн хичээлийг амьд болгодог. Түүнээс гадна, суралцагчийнхаа юу ойлгож байгааг юунд итгэж үнэмшдгийг нь мэдэж авна (be 253 ¶3-4). Асуулт асуусан бол хариулахыг нь тэвчээртэй хүлээгээрэй. Суралцагч буруу хариулбал, зөв хариуг нь хэлэхийн оронд нэмэлт асуулт асууж, зөв дүгнэлтэд хүргээрэй (be 238 ¶1-2). Шинэ санааг суралцагчдаа тайлбарлахдаа удаан яриарай (be 230 ¶4).

Хүн хөгширдөг болсон талаарх олон мэдээлэл

Олон санаа хэлэх: Үзэж буй сэдэвтэй холбоотой мэддэг бүхнээ ярихаас зайлсхийгээрэй (Иох 16:12). Догол мөрд өгүүлж буй гол санааг анхаараарай (be 226 ¶4-5). Нарийн ширийн зүйл сонирхолтой байлаа ч гол санааг бүдгэрүүлж мэднэ (be 235 ¶3). Суралцагч гол санааг нь ойлгосон бол дараагийн догол мөр рүү ороорой.

Нэг дор олон юм үзээд суралцагчийнхаа толгой эргүүлж байна

Судлах материалыг л үзэх: Бидний зорилго бол судлах материалыг үзэх биш, хүний зүрх сэтгэлийг хөдөлгөх юм (Лу 24:32). Тухайн хичээлийн гол Библийн зүйлд анхаарлыг нь хандуулж Бурхны Үгийн хүчийг ашиглаарай (2 Ко 10:4; Ев 4:12; be 144 ¶1-3). Энгийн жишээ татаарай (be 245 ¶2-4). Суралцагчийнхаа онцлог, итгэл үнэмшилд тохируулан хичээлээ заагаарай. Ийм асуулт асууж болно: «Одоо үзэж байгаа зүйл танд ямар санагдаж байна вэ? Еховагийн тухай юу зааж байна вэ? Энэ зөвлөгөөг хэрэгжүүлбэл танд ямар ашигтай вэ?» (be 238 ¶3-5; 259 ¶1).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах