БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
«Шүтлэгийн газраа арчилж тордоцгооё»
Цуглааны танхим маань зүгээр нэг барилга байшин биш ээ. Еховаг шүтэхэд зориулсан шүтлэгийн газар. Хүн бүр цуглааны танхимдаа хэрхэн санаа тавьж болох вэ? «Шүтлэгийн газраа арчилж тордоцгооё» гэсэн видео үзээд дараах асуултыг хэлэлцэнэ үү.
Цуглааны танхимыг ямар зорилгоор ашигладаг вэ?
Цуглааны танхимаа цэвэрхэн, тохь тухтай байлгах ёстойн учир юу вэ?
Цуглааны танхимыг засаж тордох ажлыг хэн хариуцдаг вэ?
Аюулгүй байдлыг хангах ёстойн учир юу вэ? Та энэ видеоноос, аюулгүй байдлыг хангах талаар ямар ямар жишээ олж харсан бэ?
Хандив өргөх нь Еховаг магтан алдаршуулдаг гэхийн учир юу вэ?