БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Еховад тууштай үйлчлэхэд нь туслаарай
Суралцагчаа дэлгэрүүлэгч болонгуут идэвх зүтгэлтэй байхын чухлыг ойлгуулбал сайн дэлгэрүүлэгч болдгийг туршлага харуулдаг (Су 22:6; Флп 3:16). Дэлгэрүүлэх ажлын гараагаа сайн эхлэхэд нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?
Дэлгэрүүлэгч болонгуут нь зааж сургаарай (хү 15/8 х. 1). Долоо хоног бүр дэлгэрүүлэхийн чухлыг ойлгуулаарай (Флп 1:10). Хэсгийнхээ хүмүүсийн тухай өөдрөгөөр яриарай (Флп 4:8). Бүлэг хариуцагч болон бусад дэлгэрүүлэгчтэй хамт дэлгэрүүлж туршлага судлахыг зөвлөөрэй (Су 1:5; хү 12/10 х. 6 д/м 3).
Баптисм хүртсэнийх нь дараа, ялангуяа «Бурхны хайр» номыг үзэж дуусаагүй байгаа бол дэлгэрүүлэх ажилд зааж сургахаа битгий болиорой (хү 13/12 х. 7).
Шинэ дэлгэрүүлэгчтэй хамт дэлгэрүүлж байхдаа энгийн оршил үг хэлээрэй. Суралцагч тань айлын хүнтэй ярьсан бол чин сэтгэлээсээ магтаарай. Илүү сайн дэлгэрүүлдэг болоход нь тусалж зөвлөгөө өгөөрэй (km 5/10 7).