Дээгүүр өнгөрөх баяр нь Дурсах цуглааны үлгэр загвар байгаагүй. Гэсэн хэдий ч энэ баяраас их зүйлийг мэдэж болно. Тухайлбал элч Паул Есүсийг «Дээгүүр өнгөрөх баярын хурга» гэсэн байдаг (1 Ко 5:7). Хурганы цусыг хаалганы хатавчинд нялсны ачаар хүмүүс эсэн мэнд үлдсэн шиг Есүс цусаа асгаруулсны ачаар хүн төрөлхтөн мөнх амьдрах найдвартай болсон (Ег 12:12, 13). Түүнээс гадна Дээгүүр өнгөрөх баярын хурганы ясыг хугалдаггүй байв. Үүнтэй адилаар, Есүсийн ясыг хугалаагүй. Уг нь тухайн үед шонд хадуулсан хүмүүсийн ясыг хугалдаг байжээ (Ег 12:46; Ёох 19:31–33, 36).