Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц24 9 сар х. 19
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Ижил төстэй материал
  • Энэ нь «та нарын хувьд дурсгал болох» ёстой
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2013
  • Дээд давхрын өрөөнд
    Библийн тухай өгүүлдэг миний ном
  • Тэнгэрийн Хааны тухай өгүүлдэг үйл явдал
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Эзний оройн зоог бол Бурхныг алдаршуулах арга хэмжээ мөн
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
хц24 9 сар х. 19
Есүс үнэнч элч нартайгаа Эзний оройн зоогийг анх удаа тэмдэглэж байна.

Уншигчдын асуулт

Урьд өмнө нь дэлгэрүүлэх ажилд оролцсон 70 шавь Эзний оройн зоогийг анх удаа тэмдэглэх үед хаана байсан бэ? Тэд Есүсийг орхиод явсан уу?

Тэр орой 70 шавь байгаагүйг л үндэс болгон Есүс тэднийг сайшаагаагүй гэх юм уу, эсвэл тэд Есүсийг орхиж явсан гэж дүгнэх ёсгүй. Тэрбээр ердөө л элч нартайгаа хамт байхыг хүссэн.

Есүс 12 элчээ ч, 70 шавиа ч сайшаадаг байсан. Тэрбээр олон шавийнхаа дундаас 12 хүнийг анх сонгож элч гэж нэрлэсэн (Лук 6:12–16). Галилд байхдаа «12 элчээ дуудаж, ... Бурхны Хаант төрийн тухай тунхаглуулахаар, өвчтэй хүмүүсийг эдгээлгэхээр илгээсэн» (Лук 9:1–6). Хожим нь Иудейд очиж «70 хүнийг сонгоод ... хоёр хоёроор нь илгээжээ» (Лук 9:51; 10:1). Тиймээс шавь нар нь өөр өөр газар сайн мэдээ дэлгэрүүлж байв.

Есүсийн шавь болсон иудейчүүд урьдынх шигээ л Дээгүүр өнгөрөх баярыг, магадгүй гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэдэг байсан (Ег. 12:6–11, 17–20). Үхэх цаг нь ойртож байхад Есүс элч нартайгаа хамт Иерусалим руу явав. Гэхдээ бүх шавиа Иудей, Галил, Перээс цуглуулж Дээгүүр өнгөрөх баяр тэмдэглэе гэж бодоогүй. Харин элч нартайгаа л хамт байхыг хүссэн нь тодорхой. Тэрбээр: «Зовлон амсахаасаа өмнө та нартай хамт Дээгүүр өнгөрөх баярын зоог барих энэ мөчийг их хүлээлээ» гэжээ (Лук 22:15).

Ингэх ч шалтгаан байсан. Есүс удахгүй «Ертөнцийн нүглийг арилгах Бурхны Хурга» болон үхэх байв (Ёох. 1:29). Энэ нь эртнээс нааш Бурханд тахил өргөдөг байсан Иерусалимд болох ёстой байв. Дээгүүр өнгөрөх баярын хурга нь Ехова Египетээс гаргаж аварсныг израйлчуудад сануулдаг байсан (1 Кор. 5:7, 8). Харин Есүсийн золиос хүн төрөлхтнийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөх байв! Золиосны ачаар 12 элч Христийн дагалдагчдын хурлын суурь болно (Эф. 2:20–22). Сонирхолтой нь, ариун хот Иерусалим «12 чулуун суурьтай бөгөөд тэдгээрийн дээр Хурганы 12 элчийн 12 нэр байдаг» (Илч. 21:10–14). Тийм ээ, үнэнч элч нар Бурхны санаа зорилго биелэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тиймээс Дээгүүр өнгөрөх баярыг сүүлчийн удаа тэмдэглэх болон Эзний оройн зоог барихдаа Есүс тэдэнтэйгээ хамт байхыг хүссэн нь ойлгомжтой.

70 шавь болон бусад дагалдагч тэр орой Есүстэй хамт байгаагүй. Гэхдээ үнэнчээ баталсан шавь нар Есүсийн зохион байгуулсан Эзний оройн зоогийн ач тусыг хүртэнэ. Тэд удахгүй тослогдож, тэр орой Есүсийн элч нартайгаа байгуулсан Хаант төрийн гэрээнд багтах байв (Лук 22:29, 30).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах