БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Еховагийн сахилга батын арга хэмжээг дэмжин бид хайраа харуулдаг
Хурлаас хасах арга хэмжээ хурлыг хамгаалдаг бөгөөд буруу үйлдсэн ч гэмшдэггүй хүнийг сахилгажуулдаг (1 Ко 5:6, 11). Еховагийн сахилга батын арга хэмжээг дэмжиж байгаагаараа бид хайраа харуулдаг. Хурлаас хасах явдал ойр дотны хүмүүс болон эрх зүйн хорооны ах нарын сэтгэлийг гонсойлгож байхад яагаад ингэж хэлж болох вэ?
Юуны түрүүнд бид Еховагийн нэр хүндийг бодож, түүний тогтоосон ариун байдлын хэм хэмжээг эрхэмлэдгээрээ түүнд хайртайгаа харуулдаг (1 Пе 1:14–16). Бид хурлаас хасагдсан нэгэндээ ч гэсэн хайртайгаа харуулдаг. Сахилгын арга хэмжээ хатуу ч гэлээ үүний ачаар засарсан хүн «амар тайван, шударга сайн хүн болдог» (Ев 12:5, 6, 11). Хэрэв бид хурлаас хасагдсан эсвэл Гэрч байхаа өөрийн хүслээр больсон хүнтэй харьцвал Еховагийн сахилга батын арга хэмжээнд саад учруулсан хэрэг болно. Битгий мартаарай. Ехова ард түмнээ «шударгаар [байх ёстой хэмжээнд, ШЕ]» сахилгажуулдаг (Ие 30:11). Бид хурлаас хасагдсан хүнийг өршөөнгүй Эцэг рүүгээ эргэж ирнэ гэдэгт найддаг. Тэр хүртэл бид Еховагийн сахилга батын арга хэмжээг дэмжиж, түүнтэй тогтоосон харьцаагаа бат бөх байлгахын тулд чадах бүхнээ хийнэ (Ис 1:16–18; 55:7).
«ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР ҮНЭНЧ БАЙДЛАА ХАДГАЛААРАЙ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Хүүхэд нь Еховаг орхиход Гэрч эцэг эхчүүдэд ямар зовлон тохиолддог вэ?
Итгэлээ алдаагүй гэр бүлийн гишүүдэд хурлынхан хэрхэн туслах вэ?
Гэр бүлдээ үнэнч байхаас Еховад үнэнч байх нь илүү чухал гэдгийг Библийн ямар үйл явдал харуулдаг вэ?
Гэр бүлдээ үнэнч байхаас илүүтэйгээр яаж Еховад үнэнч байх вэ?