БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Сахилга батын арга хэмжээ бол Еховагийн хайрын илрэл
Сахилга бат гэдэг нь голдуу зааварчилгаа болон хүмүүжлээс бүрддэг. Гэхдээ үүнд бас сануулга ба цээрлүүлэх зорилготой шийтгэл ч багтана. Ехова өөрийг нь зөв зохистой шүтээсэй гэсэндээ биднийг сахилгажуулдаг (Ро 12:1; Ев 12:10, 11). Сахилга батын арга хэмжээ заримдаа зовлонтой санагдавч зөвт байдал руу хөтөлж ивээлд хүргэнэ (Су 10:7). Сахилгажуулагч болон шийтгэл хүлээж байгаа хүмүүс юуг санах ёстой вэ?
Сахилгажуулагч. Ахлагчид, эцэг эхчүүд болон бусад хүмүүс сахилгажуулахдаа Еховаг дуурайж хайр энэрлийн үүднээс хандахыг хичээдэг (Ие 46:28). Сахилга батын хатуу арга хэмжээ ч гэсэн нөхцөл байдалдаа тохирсон бөгөөд хайранд үндэслэсэн байх ёстой (Тит 1:13).
Буруутан: Сахилгын арга хэмжээ ямар ч төрлийнх байлаа бид дуулгавартай байж тэр даруй засрах ёстой (Су 3:11, 12). Төгс бус бидэнд сахилга батын арга хэмжээ хэрэгтэй бөгөөд энэ нь хэд хэдэн янзаар ирдэг. Библи уншихад эсвэл цуглааны хөтөлбөрийг сонсоход бид сахилгажиж болох юм. Эсвэл эрх зүйн хороо зарим хүнд сахилга батын арга хэмжээ авч мэднэ. Эдгээрийг анхааран засарвал сайн үр дүнд хүрч мөнх амьдарна (Су 10:17).
«ЕХОВА ХАЙРЛАДАГ ХҮНЭЭ САХИЛГАЖУУЛДАГ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Кэноны амьдрал эхэндээ ямар байсан бэ? Харин дараа нь юу болсон бэ?
Еховагийн хайран дотор тэрбээр сахилга батын ямар арга хэмжээ авхуулсан бэ?
Еховагийн сахилгажуулалтыг хайрлаж сураарай
Энэ явдлаас бид ямар сургамж авах вэ?