ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ
Асуулт тавих
«Жаргалтай Бурхан» Ехова биднийг дэлгэрүүлэх ажилдаа баяр хөөр эдлээсэй гэж хүсдэг (1 Ти 1:11). Бидний чадвар сайжрахын хэрээр баяр баясгалан маань өсөн нэмэгдэнэ. Асуулт тавих нь хүмүүсийн сонирхлыг өдөөхөөс гадна яриа эхлүүлэх нэг арга. Асуулт тавивал хүмүүст эргэцүүлэн бодоход нь түлхэц болно (Мт 22:41–45). Бид асуулт тавьсны дараа нөгөө хүнээ анхааралтай сонсвол «Чи миний хувьд чухал хүн» гэж байгаатай адил (Яак 1:19). Тэдний хариулт бидэнд яриагаа өрнүүлэх зөв чигийг зааж болох юм.
«ШАВЬ БЭЛДЭХИЙН БАЯРЫГ ЭДЭЛЖ ЧАДВАРАА САЙЖРУУЛЦГААЯ—АСУУЛТ ТАВИХ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Жейд ямар сайн зан чанаруудаа харуулсан бэ?
Нийта санаа тавьж байгаагаа ямар асуулт тавьж харуулсан бэ?
Нийта Жейдийн анхаарлыг сайн мэдээнд хандуулахын тулд ямар асуулт тавьсан бэ?
Нийта Жейдийг эргэцүүлэн бодуулахаар ямар асуулт тавьсан бэ?