БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
«Эцсийн өдрүүдийн» төгсгөлийн турш бэлтгэлтэй байгаарай
Бид «эцсийн өдрүүдийн» төгсгөлд ирсэн учраас амьдрал бүр түгшүүртэй болохыг мэднэ (2 Ти 3:1; Мт 24:8-ын тайлбарыг 2018 оны 3 сарын «Цуглаанаар үзэх материал»-ын хавсралтаас үзээрэй). Байгалийн гамшиг тохиоход Еховагийн ард түмэн амь аврах зааврыг цаг алдалгүй авдаг. Одоо хэрхэн дуулгавартай бэлдэж байгаагаас тэр үед амьд үлдэх эсэх маань шалтгаалж болох юм (Лу 16:10).
Еховатай ойр дотно байгаарай. Сайн зуршилтай болоорой. Янз бүрийн аргаар дэлгэрүүлж сураарай. Хурлынхнаасаа түр зуур тусгаарлагдсан бол бүү сандраарай (Ис 30:15). Учир нь та Ехова Есүс хоёроос хэзээ ч хагацахгүй (еб х. 162 д/м 15–17).
Хэрэгцээтэй зүйлсийг бэлдээрэй. Өрх болгон зайлшгүй хэрэгцээт зүйлсийн цүнхээ бэлдэхээс гадна, хоол хүнс, ус, эм тариа гэх зэргийг тодорхой бус хугацаанд тэндээ хоргодох зорилгоор нөөцлөх шаардлагатай (Су 22:3; g17.5 4, 6).
«ТА БАЙГАЛИЙН ГАМШИГТ БЭЛДСЭН ҮҮ?» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Байгалийн гамшигт бэлдэхэд Еховатай дотно байх хэрэгтэйн учир юу вэ?
Бид яагаад ...
ахлагчидтай байнга холбоотой байх ёстой вэ?
зайлшгүй хэрэгцээт зүйлсийн цүнхийг бэлдэх ёстой вэ?
байгалийн янз бүрийн гамшгийг тус бүрд нь авч үзэх ёстой вэ?
Байгалийн гамшигт нэрвэгдсэн итгэл нэгтнүүддээ туслах 3 арга нь юу вэ?
БОДОЖ ҮЗЭЭРЭЙ. «Би КОВИД-19 цар тахлаас сайн бэлтгэлтэй байх талаар юунд суралцах вэ?»