ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ
Цуглаанд явахад нь суралцагчдаа туслах
Цуглаан бол жинхэнэ шүтлэгийн салшгүй нэг хэсэг (Ду 22:22). Еховаг шүтэхээр цугласан хүн бүр баяр хөөр эдэлж, ивээл хүртдэг (Ду 65:4). Суралцагчид гол төлөв цуглаанд тогтмол явдаг болсноосоо хойш илүү хурдан ахиц дэвшил гаргадаг.
Цуглаанд явдаг болоход нь суралцагчдаа яаж туслах вэ? Уриад л байгаарай. «Еховагийн Гэрчүүдийн цуглааны танхимд юу болдог вэ?» видеог үзүүлээрэй. Цуглаанд суух нь ямар ашиг тустайг хэлж өгөөрэй (үжи хичээл 10). Цуглаанаас юу мэдэж авснаа юм уу дараагийн цуглаанаар юу үзэхийг товчхон тайлбарлаж болно шүү дээ. Цуглаанаар үзэх хэвлэлийг өгөөрэй. Мөн бодит тусламж үзүүлээрэй. Жишээ нь унаагаар үйлчилж болно. Суралцагч тань цуглаанд ирвэл хичээсний тань хэрэг гарна (1 Ко 14:24, 25).
«СУРАЛЦАГЧДАА ТУСАЛЦГААЯ—ЦУГЛААНД ЯВАХАД НЬ» ЗОХИОМЖИЙГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Нийта Жейдийг яаж цуглаанд урьсан бэ?
Суралцагч маань цуглаанд ирвэл бид яагаад баярладаг вэ?
«Бурхан та нарын дунд үнэхээр байдаг юм байна»
Жейд цуглаанд анх суугаад юу мэдэрсэн бэ?