Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • цүм22 3 сар х. 7
  • Муу зуршлаасаа салахад нь суралцагчдаа туслах

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Муу зуршлаасаа салахад нь суралцагчдаа туслах
  • Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
  • Ижил төстэй материал
  • Суралцагчдаа Еховатай дотно харьцаа тогтооход нь туслах
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
  • Еховагаас тусламж гуйн залбирах
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Асуулт тавих
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
  • Зүрхэнд нь хүрэх
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2021
Илүү дэлгэрэнгүй харах
Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2022
цүм22 3 сар х. 7

ДЭЛГЭРҮҮЛЭХ ЧАДВАРАА САЙЖРУУЛАХ НЬ | ИЛҮҮ БАЯР БАЯСГАЛАНТАЙ ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ

Муу зуршлаасаа салахад нь суралцагчдаа туслах

Хүн ёс суртахууны хувьд цэвэр байсан цагт Еховатай ойр дотно байна (1 Пе 1:14–16). Түүнчлэн суралцагч муу зуршлаасаа салбал гэр бүлийнхэнтэйгээ сайн харьцаатай болно, эрүүл мэнд нь сайжирна, мөнгөө дэмий юманд үрэхээ болино.

Ехова ёс суртахууны ямар хэм хэмжээг, яагаад тогтоосныг хэлж, дагах нь яагаад зөв бэ гэдгийг тайлбарлаарай. Үзэл бодлоо өөрчлөхөд суралцагчдаа туслахыг зориорой. Тэгвэл зөв юм хийдэг болно (Эф 4:22–24). Еховагийн тусламжаар салшгүй муу зуршлаас ч салж чадна гэдэгт итгүүлээрэй (Флп 4:13). Буруу юм хийх хүсэл төрвөл Еховад залбирах хэрэгтэйг сануулаарай. Буруу юм хийж болзошгүй нөхцөлийг таньж, зайлсхийхэд нь туслаарай. Буруу юм хийхээ больж, зөв юм хийхэд нь урамшуулаарай. Суралцагч Еховагийн тусламжаар өөрчлөгдөж байгааг хараад та баярлана.

«СУРАЛЦАГЧДАА ТУСАЛЦГААЯ—МУУ ЗУРШЛААСАА САЛАХАД НЬ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.

  • «Суралцагчдаа тусалцгаая—Муу зуршлаасаа салахад нь» видеоны хэсгээс. Нийта Жейд хоёр ахлагчидтай уулзаж байна.

    Ахлагчид болон Нийта Жейдэд итгэж байгаагаа яаж харуулсан бэ?

  • «Суралцагчдаа тусалцгаая—Муу зуршлаасаа салахад нь» видеоны хэсгээс. Нийта Жейд хоёр судалгаа хийж байна.

    Нийта Жейдэд яаж тусалсан бэ?

  • «Суралцагчдаа тусалцгаая—Муу зуршлаасаа салахад нь» видеоны хэсгээс. Жейд Еховагаас тусламж гуйн залбирч байна.

    Жейд Еховагаас хэрхэн тусламж гуйсан бэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах