БУРХНЫ ҮЙЛЧЛЭГЧИЙН ЁСООР АМЬДРАХ НЬ
Мөнгө төгрөгөөр гачигдсан ч Еховад итгээрэй
Эцсийн өдрүүдэд амьдрал илүү хэцүү болж байна. Энэхүү тогтолцооны төгсгөл ойртох тусам бэрхшээл зовлон ар араасаа гарна. Зайлшгүй хэрэгцээтэй зүйлээр дутагдаж ч магадгүй (Хаб 3:16–18). Мөнгө төгрөгөөр гачигдсан үедээ бид Еховад найдсаар байх хэрэгтэй. Тэрбээр үйлчлэгчдэдээ санаа тавьж, ямар ч нөхцөлд хэрэгцээтэй юмаар хангана гэж амладаг (Ду 37:18, 19; Ев 13:5, 6).
Та юу хийж болох вэ?
Еховагаас удирдамж, мэргэн ухаан, дэмжлэг гуйгаарай (Ду 62:8)
Урьд нь хийж байгаагүй ажлаа ч ханцуй шамлан хийгээрэй (g 1/10 8-9, boxes)
Бурхны Үгийг өдөр бүр унших, цуглаанд тогтмол суух, дэлгэрүүлэх сайн хэвшилтэй байгаарай
«БАТ БӨХ АЙЛ ГЭРИЙГ БОСГОГТУН—“БАЙГАА ЮМАНДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН” БАЙГААРАЙ» ВИДЕОГ ҮЗЭЭД ДАРААХ АСУУЛТАД ХАРИУЛААРАЙ.
Зарим гэр бүлд ямар хэцүү асуудал тулгарсан бэ?
Амьдралд юу хамгийн чухал вэ?
Мөнгө төгрөгөөр гачигдаж байгаа хүмүүст бид хэрхэн туслах вэ?