Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц22 7 сар х. 8-13
  • Удирдагч Есүсээ дэмжицгээе!

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Удирдагч Есүсээ дэмжицгээе!
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЕСҮС ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫГ УДИРДДАГ
  • ЕСҮС БООЛЫГ ТОМИЛСОН НЬ
  • ЕСҮС ДАГАЛДАГЧДАА ЗОХИОН БАЙГУУЛДАГ
  • «Та нарыг удирдаж байгаа хүмүүсийг санаж бай»
    Еховагийн хүсэл тааллыг биелүүлдэг байгууллага
  • Итгэмжит ухаалаг боол гэж хэн бэ?
    Еховагийн хүсэл тааллыг хэн биелүүлдэг вэ?
  • «Тэд бол Хургыг ... дагадаг хүмүүс»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • Үнэнч, ухаалаг «боол»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2004
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
хц22 7 сар х. 8-13

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 29

Удирдагч Есүсээ дэмжицгээе!

«Тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхийг Бурхан надад өгсөн» (МАТ. 28:18).

ДУУ 5 Христ бол бидний үлгэр жишээ

ТОЙМa

1. Ехова юу хүсдэг вэ?

ХААНТ ТӨРИЙН тухай сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдахыг Бурхан хүсдэг (Марк 13:10; 1 Тим. 2:3, 4). Энэ ажил нь Еховагийнх бөгөөд маш чухал учраас хайрт Хүүдээ даатгасан. Есүс удирдаж байгаа тул энэ ажил төгсгөл ирэхээс өмнө дуусаж Еховагийн хүсэл бүрэн биелнэ гэдэгт бид итгэдэг (Мат. 24:14).

2. Энэ өгүүллээс юу мэдэж авах вэ?

2 Энэ өгүүллээс, Есүс дагалдагчдаа Бурхны Үгэнд үндэслэсэн удирдлага заавраар хангах болон дэлгэрүүлэх ажлыг урьд нь байгаагүйгээр өргөн далайцтай зохион байгуулахын тулд «итгэмжит ухаалаг боолыг» хэрхэн удирддагийг мэдэж авна (Мат. 24:45). Мөн Есүс болон итгэмжит боолыг дэмжье гэвэл бид яах ёстойг үзнэ.

ЕСҮС ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫГ УДИРДДАГ

3. Есүс ямар эрх мэдэлтэй болсон бэ?

3 Есүс дэлгэрүүлэх ажлыг удирдаж байгаа гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ? Есүс тэнгэрт гарахаасаа өмнөхөн Галилын уулан дээр үнэнч дагалдагчидтайгаа уулзахдаа «Тэнгэр болон газар дээрх бүх юмыг захирах эрхийг Бурхан надад өгсөн» гэсэн. Яг дараа нь юу гэж хэлснийг анхаараарай. «Иймээс явж бүх үндэстнийг шавь болгогтун» гэжээ (Мат. 28:18, 19). Тэгэхээр Есүс дэлгэрүүлэх ажлыг ч удирдах эрхтэй болсон ажээ.

4. Есүс дэлгэрүүлэх ажлыг өнөөдөр ч удирдаж байгаа гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?

4 Дагалдагчид нь дэлхий даяар дэлгэрүүлж «бүх үндэстнийг» шавь болгоно гэж Есүс хэлсэн. Бас «Энэ тогтолцооны төгсгөлийн үеийг дуустал» тэдэнтэйгээ хамт байна гэж амласан (Мат. 28:20). Тэгэхээр Есүс дэлгэрүүлэх ажлыг өнөөдөр ч удирдаж байгаа нь тодорхой байна.

5. Бид Дуулал 110:3-т байгаа зөгнөл биелэхэд хувь нэмэр оруулдаг гэхийн учир юу вэ?

5 Есүс энэ тогтолцооны төгсгөлийн үед ажилчид дутагдана гэж санаа зовоогүй. «Таны хүчний өдөр Таны ард түмэн ... сайн дураараа үйлчлэх болно» гэсэн дуулалчийн зөгнөл биелнэ гэдгийг мэдэж байсан (Дуу. 110:3). Хэрэв та дэлгэрүүлдэг бол Есүс болон итгэмжит боолыг дэмжиж, энэ зөгнөл биелэхэд хувь нэмэр оруулж байгаа хэрэг юм. Ажил урагшилсаар байна. Гэхдээ бэрхшээл бий.

6. Хаант төрийг тунхаглагчдад тулгардаг бэрхшээлийн нэг нь юу вэ?

6 Хаант төрийг тунхаглагчдад тулгардаг бэрхшээлийн нэг нь эсэргүүцэл юм. Тэрслэгчид, шашны удирдагчид, улс төрчид бидний ажлын талаар худал ярьж хүмүүст буруу ойлголт төрүүлдэг. Тэдэнд хууртсан гэр бүлийнхэн, танилууд, ажлынхан маань Еховад үйлчилж, дэлгэрүүлэхийг болиулах гэж биднийг дарамталж болох юм. Зарим улс орны эсэргүүцэгчид айлган сүрдүүлж, баривчилж, бүр шоронд хорьдог. Тэглээ ч бид гайхдаггүй. Яагаад гэвэл Есүс: «Миний нэрнээс болж бүх үндэстэн та нарыг үзэн ядна» гэсэн (Мат. 24:9). Хүмүүс биднийг ийнхүү үзэн яддаг ч үнэндээ бол Ехова сайшааж байгаагийн баталгаа юм (Мат. 5:11, 12). Энэ бүх эсэргүүцлийн цаана Диавол байдаг. Гэхдээ тэрбээр Есүсийн чигчий хурууны чилээг ч гаргахгүй! Есүсийн тусламжаар сайн мэдээ бүх үндэстэнд хүрч байгааг бодож үзээрэй.

7. Илчлэл 14:6, 7 биелж байгаа гэх ямар баталгааг та мэдэх вэ?

7 Хаант төрийн тухай сайн мэдээг дэлхий даяар тунхаглахад саад болдог өөр нэг бэрхшээл бол хэл юм. Гэхдээ Есүс эцсийн өдрүүдэд тэрхүү бэрхшээлийг амжилттай даван туулахыг элч Ёоханд илчилсэн (Илчлэл 14:6, 7-г уншина). Хэрхэн давж байгаа вэ? Бид Хаант төрийн тухай сайн мэдээг хүлээж авахад хүмүүст тусалж олон боломжийг олгож байна. Жишээ нь, манай jw.org сайтад байгаа Библид үндэслэсэн материалыг дэлхийн өнцөг булан бүрд амьдардаг хүмүүс 1 000 гаруй хэлээр унших боломжтой! Бас шавь бэлдэх ажлын гол гарын авлага болсон «Үүрд жаргалтай амьдраарай!» номыг 700 гаруй хэлээр орчуулахыг зөвшөөрсөн. Түүнчлэн сонсголгүй хүнд зориулж видео бичлэг, хараагүй хүнд зориулж брайл хэвлэл гаргадаг. Бид Библийн зөгнөл биелж байгааг тод харж байна. «Өөр хэлтэн үндэстнүүдийн» хүмүүс Библийн үнэний «цэвэр хэлээр» ярихыг сурч байна (Зех. 8:23; Зеф. 3:9, ШЕ). Есүс чадварлаг удирдаж байгаа учраас ийм амжилтад хүрч байгаа билээ.

8. Дэлгэрүүлэх ажил ямар үр дүнтэй байгаа вэ?

8 Өнөөдөр Еховагийн байгууллага 240 улс орны 8 саяас хол давсан хүнтэй бөгөөд жил бүр шинээр зуун мянга гаруй хүн баптисм хүртдэг! Гэхдээ тооноос илүү чухал юм бий. Шинэхэн Гэрчүүд маань Христийн дагалдагч хүний зан чанарыг хөгжүүлж «шинэ хүнийг» өмсөж байгаа (Кол. 3:8–10). Олон хүн ёс суртахуунгүй амьдрахаа, харгис хэрцгий байхаа, алагчлахаа, үндсэрхэхээ больсон. Исаиа 2:4-т бичсэн зөгнөл биелж тэд «дайтахад суралцдаггүй» ажээ. Шинэ хүнийг өмсөх гэж хичээж байгаа маань Есүс Христээр удирдуулж байгаагийн баталгаа бөгөөд үүнийг харсан хүмүүс Бурхны байгууллагад татагддаг билээ (Ёох. 13:35; 1 Петр 2:12). Есүс тусалж байгаа учраас л хүмүүс өөрчлөгдөж шинэ хүнийг өмсдөг.

ЕСҮС БООЛЫГ ТОМИЛСОН НЬ

9. Матай 24:45–47-г үзвэл Есүс эцсийн өдрүүдэд яахаа зөгнөсөн бэ?

9 Матай 24:45–47-г уншина. Есүс ард түмэндээ Бурхны Үгэнд үндэслэсэн удирдлага заавар өгүүлэхийн тулд «итгэмжит ухаалаг боолыг» эцсийн өдрүүдэд томилохоо зөгнөсөн. Тиймээс өнөөдөр боолын хийх ажил их байх нь ээ. Үнэхээр ч тийм. Удирдагч маань цөөн хэдэн тослогдогсдоос бүрдсэн бүлэг хүнээр ард түмэндээ болон үнэнийг сонирхож байгаа хүмүүст «цагт нь хоол унд өгүүлдэг». Эдгээр тослогдсон хүн бусдын итгэлийг захирах эрхтэй гэж боддоггүй (2 Кор. 1:24). Харин ард түмнийх нь «удирдагч, жанжин» бол Есүс Христ гэдгийг хүлээн зөвшөөрдөг (Ис. 55:4).

Зургууд: Сонирхсон хүмүүст Библийн хичээл заахын тулд сүүлийн хэдэн арван жилд ашигласан янз бүрийн хэвлэл. 1. 1946: «Бурхан нь үнэн байг». Гэрч эмэгтэй нэг хосод дэлгэрүүлээд ном өгч байна. 2. 1968: «Мөнхийн амь руу хөтлөх үнэн». Гэртээ ном уншиж байгаа залуу. 3. 1982: «Диваажин дэлхийд мөнх амьдрагтун». Гэрч эрэгтэй нэг хүнд Библийн хичээл зааж байна. 4. 1995: «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг». Гэрч эрэгтэй цайны цагаар хамт ажилладаг хүнд Библийн хичээл зааж байна. 5. 2005, 2015: «Библийн сургаалыг зөв ойлгох нь» болон «Библиэс юу мэдэж авах вэ?» Гэрч эмэгтэй нэг эмэгтэйд Библийн хичээл зааж байна. 6. 2021: «Үүрд жаргалтай амьдраарай!» Гэрч эмэгтэй нэг эмэгтэйд интернэтээр Библийн хичээл зааж байна.

10. Мөнхийн амь руу хүргэх зам дээр гарахад тань зураг дээр байгаа хэвлэлүүдийн аль нь тус болсон бэ?

10 1919 оноос хойш итгэмжит боол үнэнийг сонирхож байгаа хүмүүст Бурхны Үгийг ойлгоход туслах зорилгоор янз бүрийн хэвлэл гаргаж ирсэн. Библийн үндсэн сургаалыг ойлгуулахын тулд «Бурхны ятга» номыг 1921 онд хэвлэж гаргасан. Цаг хугацаа өөрчлөгдөхийн хэрээр өөр хэвлэл хэрэгтэй болсон. Тиймээс «Бурхан нь үнэн байг», «Мөнхийн амь руу хөтлөх үнэн», «Диваажин дэлхийд мөнх амьдрагтун», «Мөнхийн амь уруу хөтлөх мэдлэг», «Библийн сургаалыг зөв ойлгох нь», «Библиэс юу мэдэж авах вэ?» номууд хэвлэгдсэн бөгөөд саяхан «Үүрд жаргалтай амьдраарай!» гэдэг номыг гаргасан. Тэнгэрийн Эцэгтэйгээ танилцаж, хайрладаг болоход тань аль нь тус болсон бэ? Эдгээр бүх хэвлэл тухайн үедээ суралцагчдын хэрэгцээг хангаж, шавь бэлдэх ажилд маань тус болсон.

11. Бид яагаад Еховагийн тухай болон Библийг илүү гүнзгий мэдэх шаардлагатай вэ?

11 Ехова болон Библийн тухай гүнзгий мэдлэг зөвхөн суралцагчдад биш, бидэнд ч хэрэгтэй. Энэ тухай элч Паул: «Бор хоол нь төлөвшсөн хүнд зориулагддаг» гэж бичжээ. Цааш нь тэрбээр бор хоолны ачаар «зөв бурууг ялгаж сурна» гэсэн (Евр. 5:14). Ёс суртахуун хэзээ ч байгаагүйгээр уруудан доройтсон энэ хэцүү цагт Бурхны хэм хэмжээний дагуу амьдрах нь үнэхээр амаргүй. Гэхдээ Есүс бат итгэлтэй байхад маань юу хэрэгтэй байна, тэр бүхнээр хангадаг. Эдгээр нь Бурхны бичүүлсэн Үг Библид үндэслэдэг. Итгэмжит боол Есүсээр удирдуулан энэ хоол ундыг бэлдэж тараадаг.

12. Бид Есүсийг дуурайн Бурхны нэрийг хэрхэн алдаршуулдаг вэ?

12 Алдар хүндэтгэлийг хүртэх ёстой Бурхны нэрийг Есүс алдаршуулдаг байсан. Бид ч адил (Ёох. 17:6, 26). Жишээ нь бид 1931 онд Еховагийн Гэрчүүд гэдэг Библид үндэслэсэн нэртэй болсон. Ийнхүү Бурхны нэрийг маш чухалд үздэгээ, Бурхны нэрээр дуудуулахыг хүсдэгээ харуулсан (Ис. 43:10–12). Тэр оны 10-р сараас хойш «Харуулын цамхаг» сэтгүүлийн нүүрэн дээр Бурхны нэрийг бичдэг болсон. Түүнчлэн «Ариун Судрын Шинэ ертөнц орчуулга»-д Бурхны нэрийг байх ёстой газарт нь сэргээж тавьсан. Библийн орчуулгуудаас Еховагийн нэрийг хасаж хаясан Христийн шашны сүмийнхнээс маш их ялгаатай байгаа биз?

ЕСҮС ДАГАЛДАГЧДАА ЗОХИОН БАЙГУУЛДАГ

13. Есүс «итгэмжит ухаалаг боолыг» удирддаг гэдэгт та яагаад итгэдэг вэ? (Ёохан 6:68).

13 Есүс дэлхий дээр цэвэр шүтлэгийг түгээж дэлгэрүүлэх байгууллагыг бий болгохын тулд «итгэмжит ухаалаг боолыг» удирдсан. Та энэ байгууллагын талаар ямар сэтгэгдэлтэй явдаг вэ? Элч Петрийн үг таны санаанд орох байх. Тэрбээр Есүст «Бид хэн рүү явах юм бэ? Мөнх амьдруулах чадалтай үг танд бий» гэж хэлсэн (Ёох. 6:68). Хэрвээ бид Еховагийн байгууллагад харьяалагдаагүй байсан бол өдийд хаана, юу хийж яваа бол? Бурханд үнэнч байхад хэрэгтэй бүхнийг Есүс бидэнд байгууллагаараа өгдөг. Бас үр дүнтэй дэлгэрүүлэхийг заадаг. Түүнчлэн «шинэ хүнийг» өмсөж Еховад сайшаагдахад тусалдаг (Эф. 4:24).

14. Еховагийн байгууллагад харьяалагддаг та КОВИД-19 цар тахлын үеэр ямар ач тус хүртсэн бэ?

14 Есүс хүнд хэцүү цагт удирдлага заавар өгдөг. Үүний ач тусыг бид КОВИД-19 цар тахал дэгдэхэд мэдэрсэн. Энэ ертөнцийн ихэнх хүн яахаа мэдэхгүй байхад аюулгүй байдлыг хангах талаар тодорхой зааврыг Есүс өгсөн. Олон нийтийн газар амны хаалт зүүж, зай барьж байхыг уриалсан. Хурлын бүх хүнтэй тогтмол холбоо барьж, тэдний эрүүл мэнд, Бурхантай дотно байхад нь санаа тавихыг ахлагчдад сануулсан (Ис. 32:1, 2). Мөн Удирдах Зөвлөлийн тайлан мэдээгээр хэрэгтэй заавар өгсөн, бас урамшуулсан.

15. Энэ цар тахлын үеэр цуглаан, дэлгэрүүлэх ажлын талаар ямар заавар авсан бэ? Үр дүн нь ямар байсан бэ?

15 Цар тахлын үеэр цуглаан, дэлгэрүүлэх ажлыг хэрхэн зохион байгуулах талаар ч тодорхой заавар өгсөн. Бараг л нэг шөнийн дотор шийдвэр гараад бид цуглаан, чуулгандаа онлайнаар суудаг болж билээ. Бас голдуу утсаар, захиагаар дэлгэрүүлж эхэлсэн. Ехова хичээл зүтгэлийг маань ивээсэн. Олон салбар дэлгэрүүлэгчийн тоо илт нэмэгдсэнийг мэдэгджээ. Үнэндээ олон хүн дэлгэрүүлэх ажлын үр шимийг энэ хугацаанд хүртсэн («Ехова дэлгэрүүлэх ажлыг маань ивээдэг» гэсэн хавсралтыг үзээрэй).

Ехова дэлгэрүүлэх ажлыг маань ивээдэг

  • Төв Америкийн нэг хос Европт 15 жил амьдарч байгаа. Цар тахал дэгдэхэд тэд Төв Америкт байдаг бүх хамаатан садан, таньдаг хүмүүстээ дэлгэрүүлэхээр шийджээ. Тэгээд интернэтээр 200 гаруй хүнд мессеж явуулсан байна. Сонирхсон хүнтэй дахин холбогдож, хэвлэл, видеоны холбоос явуулсан. Ехова тэдний хичээл зүтгэлийг ивээжээ. 8 сарын дотор 14 хүнтэй Библийн хичээл эхэлсэн!

  • «Бурхны Хаант төр гэж юу вэ?» гэсэн сэдэвтэй «Харуулын цамхаг» сэтгүүлийг тараах 2020 оны 11-р сард зохион байгуулсан аяны үеэр нэг Гэрч эрэгтэй бага ангид хамт сурч байсан хүн рүү утасджээ. Тэр хүн сэтгүүлийг уншихаар болж, дараагийн долоо хоногт нь ярилцахаар тохирсон. Дараа нь тэрбээр: «Чамайг утасдахаас өмнө Бурхан надаас юу хүсэж байгааг би мэдмээр байна гэж залбирсан юм» гэжээ. Тэгээд Библийн хичээл эхэлж, цуглаанд явж, сурснаа хэрэгжүүлж эхэлсэн. Хожим нь тэрбээр нөгөө Гэрч эрэгтэйд «Надад нэг юм дутагдаад байсан. Тэр нь Ехова байсан юм байна билээ. Еховатай дотносоход тусалсан чамд би өдөр бүр талархдаг» гэж ярьжээ.

16. Бид юунд бат итгэлтэй байж болох вэ?

16 Зарим хүнд манай байгууллага цар тахлын талаар хэтэрхий их болгоомжлоод байгаа юм шиг санагдсан байж болох юм. Гэхдээ удирдлага заавар нь зөв байсан нь удаа дараа батлагдсан (Мат. 11:19). Есүс хайрандаа хөтлөгдөн ард түмнээ хэрхэн удирдаж байгааг эргэцүүлэн бодохлоор ирээдүйд юу ч тохиолдсон Ехова Есүс хоёр бидэнтэй үргэлж хамт байна гэдэгт бат итгэнэ (Еврей 13:5, 6-г уншина).

17. Есүсээр удирдуулах нь танд ямар санагддаг вэ?

17 Есүсээр удирдуулж байгаадаа баярлаад баршгүй! Бид соёл, үндэс, хэлний хувьд хуваагдмал байхын саадыг давсан байгууллагад харьяалагддаг. Байгууллага маань Бурхны Үгэнд үндэслэсэн зааврыг хангалттай өгч, биднийг дэлгэрүүлэх ажилд бүрэн бэлтгэдэг. Хүн нэг бүрд шинэ хүнийг өмсөхөд тусалж, нэг нэгнээ хайрлахыг зааж сургадаг. Удирдагч Есүсээрээ үнэхээр бахархахгүй байхын аргагүй!

ЕСҮС ... ТА ЯАГААД ИТГЭДЭГ ВЭ?

  • дэлхий дахины дэлгэрүүлэх ажлыг удирддагт

  • «итгэмжит ухаалаг боолыг» удирдаж Бурхны Үгэнд үндэслэсэн зааврыг өгүүлдэгт

  • хэцүү үед дагалдагчдаа удирддагт

ДУУ 14 Бүх юмыг шинэ болгоно

a Өнөөдөр сая сая томчууд болон хүүхдүүд сайн мэдээг идэвх зүтгэлтэй дэлгэрүүлж байна. Та тэдний нэг үү? Тийм бол та Эзэн Есүс Христийнхээ удирдлага дор ажиллаж байна гэсэн үг. Энэ өгүүллээр, өнөөгийн дэлгэрүүлэх ажлыг Есүс удирддагийн баталгааг авч үзнэ. Үүнийг эргэцүүлэн бодохлоор Христийн удирдлага дор Еховад үйлчилж байхаар бат шийднэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах