Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц22 10 сар х. 6-11
  • Та жинхэнэ ёсоор жаргалтай байх боломжтой

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Та жинхэнэ ёсоор жаргалтай байх боломжтой
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • БИБЛИ УНШИЖ СУДЛАХ НЬ
  • ЕХОВАГИЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ДАГУУ АМЬДРАХ НЬ
  • ЕХОВАГ ШҮТЭХИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВИХ НЬ
  • НЭГ ГЭРЧИД ТОХИОЛДСОН ЯВДАЛ
  • «Жаргалтай Бурханд» үйлчилдэг хүн жаргалтай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
хц22 10 сар х. 6-11

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 41

Та жинхэнэ ёсоор жаргалтай байх боломжтой

«ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ!» (ДУУ. 128:1).

ДУУ 14 Бүх юмыг шинэ болгоно

ТОЙМa

1. Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай гэхийн учир юу вэ?

ЖИНХЭНЭ ёсоор жаргалтай байх гэдэг нь баярлан баясах хоромхон зуурын сэтгэл хөдлөл биш юм. Харин энэ нь насан туршид үргэлжилдэг. Яаж? Есүс «Уулан дээр айлдсан сургаал»-даа «Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг хүн жаргалтай» гэж тайлбарласан (Мат. 5:3). Ехова Бурхан өөрийг нь таньж мэдэн, шүтэх хүсэлтэйгээр хүнийг бүтээснийг Есүс мэдэж байв. Бас Ехова «жаргалтай Бурхан» учраас шүтэгчид нь ч аз жаргалтай байдаг (1 Тим. 1:11).

«Зөв юм хийгээд хавчигддаг хүн жаргалтай» (Мат. 5:10). (2, 3-р догол мөрийг үзээрэй)c

2, 3. а) Есүсийн хэлснийг үзвэл бас ямар хүмүүс жаргалтай байх боломжтой вэ? б) Энэ өгүүллээр юуны тухай үзэх вэ? Яагаад?

2 Бүх юм болж бүтээд байхыг л жаргалтай байна гэж хэлэх үү? Үгүй. Есүс «Уулан дээр айлдсан сургаал»-даа хачин жигтэй санагдмаар юм хэлсэн. «Шаналж зовдог хүн жаргалтай» гэжээ. Өөрөөр хэлбэл нүгэл үйлдсэндээ шаналж байгаа хүн ч, хэцүү бэрх юм тохиолдоод зовж яваа хүн ч жаргалтай байх боломжтой гэсэн үг. Бас «Зөв юм хийгээд хавчигддаг хүн» болон Христийн дагалдагч гэдгээсээ болж «доромжл[уулдаг]» хүн ч мөн жаргалтай гэжээ (Мат. 5:4, 10, 11). Ийм хүмүүс жаргалтай байж чадна гэж үү? Харин яаж?

3 Есүсийн зааснаас үзэхэд, бүх юм нь болж бүтсэн цагт л жаргалтай болдог бус, харин Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг, түүнтэй дотно байдаг хүн жаргалтай (Яак. 4:8). Яаж вэ? Энэ өгүүллээр бид жинхэнэ ёсоор жаргалтай болоход тустай гурван алхмыг ярилцана.

БИБЛИ УНШИЖ СУДЛАХ НЬ

4. Жинхэнэ ёсоор жаргалтай байя гэвэл юуны түрүүнд яах ёстой вэ? (Дуулал 1:1–3).

4 НЭГДҮГЭЭРТ, жинхэнэ ёсоор жаргалтай байя гэвэл Библийг уншиж судлах хэрэгтэй. Хүн амьтны аль алинд нь хоол хүнс хэрэгтэй. Эс тэгвээс амьд байж чадахгүй. Гэхдээ бэлгэдлийн хоол хүнсийг хүртэх боломж хүнд л байдаг бөгөөд нэн чухал хэрэгцээ юм (Мат. 4:4). Тиймээс Есүс «Амьд явахын тулд хүн зөвхөн талх идэх бус, Еховагийн хэлсэн үг бүрийг дагах ёстой» гэжээ. Тиймээс бид нэг ч өдөр алгасалгүй Бурхны Үг Библийг уншиж судалдаг байх ёстой. Дуулалчийн бичсэнээр «ЭЗЭНий хуульд баярлаж, түүний хуулийг өдөр шөнөгүй тунгаан бясалгадаг» хүн жаргалтай ажээ (Дуулал 1:1–3-ыг уншина).

5, 6. а) Библиэс юу юу мэдэж авах вэ? б) Библи уншихлаар ямар ач тус хүртэх вэ?

5 Ехова бидэнд хайртай учраас жаргалтай байхад хэрэгтэй бүх зүйлийг Библидээ бичүүлсэн. Библиэс бид хүн болсныхоо утга учрыг болон Еховатай хэрхэн дотносож, нүглээ яаж уучлуулахыг мэдэж авдаг. Бас ирээдүйн талаарх гайхалтай ямар амлалтууд байдгийг мэдсэн (Иер. 29:11). Библийг судалсны ачаар эдгээр үнэнийг мэдэж аваад зүрх сэтгэл маань баяр баяслаар дүүрдэг!

6 Библид бас өдөр тутмын амьдралд хэрэгтэй зөвлөгөө маш олон байдаг. Эдгээр зөвлөгөөг дагавал аз жаргалтай болдог. Та амьдралын хүнд бэрхшээлээс болоод сэтгэлээр унавал Еховагийн Үг Библийг уншиж эргэцүүлэн бодохын тулд илүү их цаг гаргаарай. Есүс: «Бурхны үгийг сонсоод сахидаг хүн илүү жаргалтай!» гэсэн (Лук 11:28).

7. Бурхны Үгийг уншаад ач тус хүртье гэвэл яах ёстой вэ?

7 Бурхны үгийг уншаад ач тусыг нь хүртэхийн тулд яаралгүй тайван уншаарай. Танд дараах зүйл тохиолдож байсан уу? Хэн нэгэн хүн дуртай хоолыг тань хийж өглөө. Харин та яараад ч юм уу эсвэл өөр юм бодоод амтыг нь мэдрэхгүйгээр идчихэв. Тэгээд амтыг нь мэдрэхгүй яав даа гэж харамссан байх. Үүнтэй адилаар та Библийг хам хум уншчихаад гол санааг нь ойлгохгүй өнгөрч байсан уу? Ач тусыг нь хүртье гэвэл яаралгүй уншаарай. Үйл явдлыг нь төсөөлж, дуу чимээг нь сонсож, уншсанаа сайтар эргэцүүлэн бодоорой. Ингэдэг бол та улам аз жаргалтай болно.

8. «Итгэмжит, ухаалаг боол» үүргээ хэрхэн биелүүлдэг вэ? (Бас зүүлтийг үзээрэй).

8 Есүс бэлгэдлийн хоол ундыг цагт нь өгүүлэх зорилгоор «итгэмжит, ухаалаг боолыг» томилсон. Тэд энэ хоолыг элбэг дэлбэг бэлддэг (Мат. 24:45).b Агуу хүчний удирдлагаар бичигдсэн Ариун Судар нь итгэмжит боолын бэлддэг бэлгэдлийн хоолны гол орц юм (1 Тес. 2:13). Бэлгэдлийн хоол хүртвэл Еховагийн үзэл бодлыг мэдэж авах боломжтой. Тиймээс бид «Харуулын цамхаг», «Сэрцгээ!» сэтгүүл болон jw.org сайтад гардаг өгүүллийг уншиж, ажлын болон амралтын өдрийн цуглаандаа бэлддэг. Бас JW телевизийн сар тутмын хөтөлбөр мэддэг хэлээр маань гарсан бол үздэг. Бэлгэдлийн хоолыг элбэг дэлбэг хүртдэг бол жинхэнэ ёсоор жаргалтай байхад хэрэгтэй дараагийн алхам хийхэд бэлэн болдог.

ЕХОВАГИЙН ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ДАГУУ АМЬДРАХ НЬ

9. Жинхэнэ ёсоор жаргалтай байя гэвэл бас яах хэрэгтэй вэ?

9 ХОЁРДУГААРТ, жинхэнэ ёсоор жаргалтай байя гэвэл Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрах ёстой. Дуулалч: «ЭЗЭНээс эмээдэг, Түүний замаар замнагч хүн бүр юутай ерөөлтэй вэ!» гэж бичжээ (Дуу. 128:1). Еховагаас эмээх гэдэг нь түүнийг маш их хүндэтгэн, таалагдахгүй юмыг нь хийхгүй байхыг хэлнэ (Сур. 16:6). Тиймээс бид Библи дэх сайн, муугийн талаарх хэм хэмжээг нь үргэлж дагахыг хичээдэг (2 Кор. 7:1). Хэрэв бид Еховагийн сайшаадаг зүйлийг хийж, үзэн яддаг зүйлийг нь хийдэггүй бол жаргалтай байна (Дуу. 37:27; 97:10; Ром 12:9).

10. Ром 12:2-ыг үзвэл бид яах ёстой вэ?

10 Ром 12:2-ыг уншина. Ехова зөв бурууг шийдэх эрх мэдэлтэйг мэддэг байж болох ч мэдээд зогсохгүй хэм хэмжээг нь дагадаг байх ёстой. Гэтэл зарим хүн тийм биш. Жишээ нь, засгийн газраас аль замаар ямар хурдаар явах ёстойг тогтоодгийг мэддэг атлаа үүнийг дагахыг хүсдэггүй байж болох юм. Тиймд хурд хэтрүүлдэг. Харин бид Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрах нь хамгийн зөв гэдэгт итгэдгээ биеэ авч явах байдлаараа харуулдаг (Сур. 12:28). Давид ийм хүн байсан учир Еховагийн тухай «Та надад амийн замыг таниулна. Таны өмнө л баяр хөөр дүүрэн байдаг. Таны баруун мутарт үүрд баяр жаргал байдаг» гэж бичсэн байдаг (Дуу. 16:11).

11, 12. а) Бэрхшээл тохиолдсон юм уу сэтгэлээр унасан үедээ юунаас болгоомжлох хэрэгтэй вэ? б) Зохистой зугаа цэнгэл сонгоход Филиппой 4:8 тустай гэхийн учир юу вэ?

11 Бэрхшээл тохиолдсон юм уу сэтгэлээр унасан үедээ ямар нэг юм хийвэл зовлонгоо мартана гэж бодож болох юм. Энэ нь ч ойлгомжтой. Гэхдээ Еховагийн үзэн яддаг зүйлд орооцолдох аюулаас болгоомжлох хэрэгтэй (Эф. 5:10–12, 15–17).

12 Элч Паул филиппойчуудад бичсэн захидалдаа «зөв, цэвэр ариун, хайр татам, ... сайн» юмны талаар үргэлж бодохыг уриалсан (Филиппой 4:8-ыг уншина). Паул энд зугаа цэнгэлийн талаар яриагүй ч бид чөлөөт цагаараа юу хийхээ сонгохдоо түүний үгийг анхаарах ёстой. Дараах аргыг туршиж үзээрэй. Паулын тоочсон үгнүүдийн ард дуу, кино, роман, видео тоглоом гэдэг үгийг тавьж үзээрэй. Ингэвэл аль нь Бурханд таалагдаж, аль нь таалагдахгүйг эргэцүүлэхэд тустай. Бид Еховагийн тогтоосон хэм хэмжээний дагуу амьдрахыг хичээдэг (Дуу. 119:1–3). Ингэдэг бол бид сэтгэл зовохгүйгээр, жаргалтай амьдрахад хэрэгтэй дараагийн алхам хийхэд бэлэн болдог (Үйлс 23:1).

ЕХОВАГ ШҮТЭХИЙГ ЭН ТЭРГҮҮНД ТАВИХ НЬ

13. Жинхэнэ ёсоор жаргалтай байя гэвэл өөр яах хэрэгтэй вэ? (Ёохан 4:23, 24).

13 ГУРАВДУГААРТ, Еховаг шүтэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавиарай. Ехова бидний Бүтээгч учир шүтүүлэх зохистой Нэгэн юм (Илч. 4:11; 14:6, 7). Хүслийнх нь дагуу буюу «агуу хүчээр нь удирдуулан, үнэний дагуу» шүтэх нь маш чухал (Ёохан 4:23, 24-ийг уншина). Тиймээс бид Бурхнаас агуу хүч гуйж, Библид бичсэнийх нь дагуу шүтэх учиртай. Манай байгууллагын үйл ажиллагааг хязгаарласан юм уу хориглосон улс оронд амьдардаг байлаа ч Еховаг шүтэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавих ёстой. Одоогийн байдлаар Еховагийн Гэрч гэдгээсээ болоод 100 гаруй ах дүүс маань шоронд сууж байгаа. Гэсэн ч тэд залбирч, Библи судалж, бусдад Бурхан болон Хаант төрийнх нь тухай мэдүүлэхийн тулд чадах бүхнээ хийж жаргалтай байдаг. Бид ч доромжлуулж хавчигдсан ч Ехова бидэнтэй хамт байдаг, ирээдүйд шагнана гэдгийг бодохоор жаргалтай байх боломжтой (Яак. 1:12; 1 Петр 4:14).

НЭГ ГЭРЧИД ТОХИОЛДСОН ЯВДАЛ

14. Тажикистанд байдаг Гэрч залууд юу тохиолдсон бэ? Яагаад?

14 Зарим ах дүүс маань ямар ч хэцүү юм тохиолдсон дээрх гурван алхмыг хэрэгжүүлээд жинхэнэ ёсоор жаргалтай байж чадсан. Тажикистанд амьдардаг 19 настай Жовидон Бобожоновт тохиолдсон явдлыг ярилцъя. Тэрбээр цэрэгт явахаас татгалзсан юм. 2019 оны 10-р сарын 4-нд түүнийг гэрээс нь хулгайлж, олон сараар хориод гэмт хэрэгтэн мэт үзсэн. Шударга бус энэ явдал улс орнуудын анхаарлыг татсан. Цэргийн хувцас өмсүүлж, тангараг өргүүлэхийн тулд зодож хүчирхийлсэн тухай мэдээлжээ. Дараа нь түүнийг яллаж, хөдөлмөрийн лагерьт явуулсан. Эцэст нь тэрбээр ерөнхийлөгчийн өршөөлөөр суллагджээ. Энэ бүхэн амаргүй байсан ч Жовидон Еховад үнэнч, жаргалтай хэвээрээ байсан. Яагаад? Бурхны тухай мэдэх хэрэгтэйгээ ухамсарладаг байсан учраас тэр юм.

Зургууд: Жовидон Бобожонов. 1. Тэрбээр шоронгийн цонхоор харж байна. 2. Хүнсний уутан дээр бичсэн өдрийн зүйлийг уншиж байна. 3. Залбирч байна.

Жовидон Бурхны тухай мэдэж аваад, хэм хэмжээнийх нь дагуу амьдарч, Еховаг шүтэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан (15–17-р догол мөрийг үзээрэй)

15. Жовидон шоронд байхдаа Еховагийн тухай хэрхэн мэдэж авсаар байсан бэ?

15 Жовидон шоронд байхдаа Библи болон өөр ямар ч хэвлэлгүй байсан ч Еховагийн тухай мэдэж авсаар байсан. Яаж? Нутгийн ах дүүс түүнд хоол хүнс авчирч өгөхдөө хүнсний цаасан уутан дээр өдрийн зүйлийг бичдэг байсан нь өдөр бүр Библийг уншиж эргэцүүлэн бодох боломжтой болгосон. Шоронгоос суллагдсаныхаа дараа ийм хүнд сорилттой хараахан тулгараагүй байгаа хүмүүст хандаж «эрх чөлөөтэй үеэ бүрэн дүүрэн ашиглан Библи болон хэвлэлээ уншиж, Еховагийн тухай мэдлэгээ гүнзгийрүүлэх нь амин чухал» гэж зөвлөжээ.

16. Жовидон юуг анхаардаг байсан бэ?

16 Жовидон Еховагийн хэм хэмжээний дагуу амьдарсан. Тэрбээр муу юм бодож буруу зүйлд орооцолдоогүй, харин Еховаг болон эрхэмлэдэг зүйлийг нь анхаардаг байсан. Бас Бурхны бүтээлийн сайхныг хараад биширдэг байв. Өглөө бүр шувуудын жиргээгээр сэрж, шөнө нь сар болон одод гэрэлтэхийг ширтдэг байсан. Жовидон: «Еховагийн өгсөн бэлгүүдийг ажиглахаар аз жаргалтай болж урам зориг ордог» гэжээ. Бид Еховагийн бэлгүүд болон Библи дэх заавар зөвлөгөөнд нь чин сэтгэлээсээ талархдаг бол зүрх сэтгэл баяр баяслаар дүүрдэг. Энэ баяр баяслынхаа ачаар зовлонг тэвчих хүчтэй болдог.

17. Хүнд байдалд орсон Жовидон шиг хүнд 1 Петр 1:6, 7-д байгаа үг яагаад тустай вэ?

17 Жовидон Еховаг шүтэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан. Тэрбээр жинхэнэ Бурхан Еховад үнэнчээр үйлчлэх нь хэчнээн чухал болохыг ойлгож байв. Есүс: «Чи Ехова Бурхнаа л шүтэх ёстой. Гагцхүү түүнд үйлчлэх ёстой» гэж хэлсэн (Лук 4:8). Цэргийн дарга нар болон цэргүүд Жовидоныг Еховагийн Гэрч байхыг нь болиулахыг оролдсон ч тэрбээр өдөр шөнөгүй залбирч, бууж өгөлгүй бат итгэлтэй байхад туслахыг Еховагаас гуйдаг байв. Хүмүүс түүнтэй шударга бусаар харьцсан ч Жовидон Еховад үнэнч байсан. Тэрбээр хулгайлуулж, зодуулж, шоронд хоригдсоныхоо дараа өөрт нь байгаагүй нэг чухал зүйлтэй болсондоо үнэхээр баяртай байгаа ажээ. Тэр нь соригдсон итгэл юм (1 Петр 1:6, 7-г уншина).

18. Яавал жинхэнэ ёсоор аз жаргалтай байх вэ?

18 Жинхэнэ ёсоор жаргалтай байхад маань юу хэрэгтэйг Ехова л мэддэг. Хэрвээ та аз жаргалтай болгодог дээрх гурван алхмыг хийвэл хүнд бэрхшээл тохиолдсон ч аз жаргалаар бялхана. Тэгээд «ЭЗЭНийг өөрсдийн Бурханаа болгодог ард түмэн юутай ерөөлтэй вэ!» гэж өөрийн эрхгүй хэлнэ (Дуу. 144:15).

... ХҮНИЙГ ХЭРХЭН ЖИНХЭНЭ ЁСООР ЖАРГАЛТАЙ БОЛГОДОГ ВЭ?

  • Библийг уншиж судлах нь

  • Еховагийн хэм хэмжээний дагуу амьдрах нь

  • Еховаг шүтэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавих нь

ДУУ 20 Цуглааныг маань ивээгээч

a Өнөөдөр олон хүн аз жаргалтай болохын тулд зугаа цэнгэл, эд баялаг, нэр алдар, эрх мэдлийн хойноос хөөцөлддөг. Гэвч ингэлээ гээд жинхэнэ ёсоор жаргалтай болдоггүй. Харин Есүс дэлхий дээр байхдаа яавал жинхэнээсээ жаргалтай болохыг зааж өгсөн. Одоо гурван алхмыг авч үзнэ.

b «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2014 оны 8-р сарын 15-ны дугаарт гарсан «Та “цагт нь хоол ундыг” авч байгаа юу?» гэсэн өгүүллийг үзээрэй.

c ЗУРГИЙН ТАЙЛБАР: Баривчлагдсан Гэрч эрэгтэйг шүүх танхим руу авч явж байхад итгэл нэгтнүүд нь түүнд урам хайрлаж дэмжлэг үзүүлэхээр хүрэлцэн ирснийг харуулсан зохиомж зураг.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах