Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн23 №. 1 х. 8-9
  • 2 | Библи—«Биднийг тайвшруулдаг»

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 2 | Библи—«Биднийг тайвшруулдаг»
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Ямар утгатай вэ?
  • Ач тус
  • «Тайвшралын Бурхны» тусламж
    Сэрцгээ!—2009
  • 3 | Библийн жишээ—Ач тустай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
хцн23 №. 1 х. 8-9
Библиэс уншсанаа эргэцүүлэн бодож буй настай эрэгтэй.

2 | Библи—«Биднийг тайвшруулдаг»

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Эрт үед бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд юм. Бурхны үг тэвчээртэй байхад маань тусалж, биднийг тайвшруулдгийн ачаар бид найдвар өвөрлөж явдаг» (РОМ 15:4).

Ямар утгатай вэ?

Библид сэтгэл тайвшруулам сайхан үгс байдаг. Үүнийг уншвал сөрөг, таагүй бодлоосоо салах хүч тэнхээтэй, тэсвэр хатуужилтай болно. Библид бас сэтгэлийн зовлон удахгүй үгүй болно гэсэн итгэл найдварын сайн мэдээ бий.

Ач тус

Гуньж гутрах үе хүн болгонд бий. Харин сэтгэл гутрал, сэтгэл түгших эмгэгээс болж зовдог хүмүүс байнга л гуньж гутардаг. Тэгвэл тэдэнд Библи хэрхэн тус болох вэ?

  • Гутранги үзлээсээ салж өөдрөг болоход тустай олон сайхан зөвлөмж Библид бий (Филиппой 4:8). Библи хүний ухаан санааг эерэг, таатай бодлоор дүүргэдэг. Энэ нь сэтгэл хөдлөлөө хянахад тустай (Дуулал 94:18, 19).

  • Хэнд ч хэрэггүй хүн гэсэн бодлоо таягдан хаяхад Библи тусалдаг (Лук 12:6, 7).

  • Та ганцаараа биш бөгөөд таныг хэнээс ч илүү ойлгодог Бүтээгч Бурхан байдгийг Библийн олон зүйл баталдаг (Дуулал 34:18; 1 Ёохан 3:19, 20).

  • Гунигт дурсамжийг арилгана гэсэн Бурхны амлалт Библид бий (Исаиа 65:17; Илчлэл 21:4). Элдэв юм бодоод айж түгшин, зовж шаналсан үед энэ амлалт хүч тэнхээ хайрлана.

Библи хэрхэн тус болдог вэ? Жессика

Би сэтгэл гутрах эмгэгтэй

Жессика Библиэ тэврээд унтаж байна.

«Би 25 настайдаа мэдрэлийн ядаргаанд орж, хүнд хэлбэрийн сэтгэл гутралын эмгэгтэй гэж оношлогдсон. Таагүй дурсамжууд гэнэт санагдахад ямар их тарчилдаг байсан гээч. Амьдралд минь тохиолдсон сэтгэл шархлуулам явдлаас болоод би юмыг дандаа сөргөөр хүлээж авдаг болсон байлаа. Энэ нь миний өвчинд нөлөөлдгийг эмч нар тайлбарлаж өгсөн. Тохирох эм уухаас гадна ямар бодол намайг хямраагаад байгааг олж тогтоон, засаж залруулахын тулд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан юм билээ».

Надад Библи тус болдог

«Өвчин хүндэрсэн үед би гэнэт айж цочин, хэтэрхий их санаа зовж, нойргүйддэг. Шөнө болохоор түгшүүртэй бодол толгойноос салдаггүй. Дуулал 94:19-д санаа зовсон бодлууд олшроход Бурхан тайтгаруулна гэсэн байдаг. Тийм болохоор Библиэ бас Библийн зүйл тэмдэглэж авсан дэвтрээ орныхоо хажууд тавиад, нойр хулжсан үедээ уншиж Бурхны үгээр өөрийгөө тайтгаруулдаг.

Бурхны тухай мэдлэгтэйгээ зөрчилдсөн зүйлийг бодохгүй байхыг Библи зөвлөдөг. Өмнө нь би өөрийгөө үнэ цэнгүй, хайрлуулах эрхгүй, хэнд ч хэрэггүй хүн гэж боддог байлаа. Харин ингэж бодох нь Библитэй зөрчилддөгийг мэдэж авсан. Үнэндээ Бурхан хүн нэг бүрд санаа тавьдаг, хайр халамжтай, энэрэнгүй сэтгэлтэй Эцэг юм. Би бодолдоо захирагддаг байсан бол яваандаа бодлоо захирдаг болсон. Өөртөө Бурхны үзэл бодлоор хандаж сурсан маань өөрийгөө дорд үзэхээ болиход их тус болсон доо.

Бүх таагүй дурсамж, сэтгэл хямраасан бодлууд үгүй болох цагийг би тэсэн ядан хүлээж байна. Ирээдүйд сэтгэцийн эмгэг байхгүй болно гэж бодохлоор тэвчих хүчтэй болдог. Бас сэтгэл гутралтайгаа тэмцэх шаардлагагүй болно гэсэн сайхан найдвар өвөрлөж явна».

Илүү ихийг мэдье гэвэл:

«“Тайвшралын Бурхны” тусламж» өгүүллийг jw.org сайтаас уншаарай.

Сэтгэл тайвшруулам Библийн зүйлүүдийг «Дуулал» номоос уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах