Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн23 №. 1 х. 10-11
  • 3 | Библийн жишээ—Ач тустай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • 3 | Библийн жишээ—Ач тустай
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Ямар утгатай вэ?
  • Ач тус
  • Сэтгэл санааны эмгэг гэж юу вэ?
    Сэрцгээ!—2004
  • 2 | Библи—«Биднийг тайвшруулдаг»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • 4 | Библийн зөвлөгөө—Амьдралд ойр
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • 1 | Залбирал—«Бүх зовнилоо Бурханд даатга»
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
хцн23 №. 1 х. 10-11
Сэтгэл санаа нь үймэрсэн зөнч Мосе тэнгэр өөд харан Бурханд залбирч байна.

3 | Библийн жишээ—Ач тустай

БИБЛИД БИЧСЭНЭЭР . . . Бурхны үнэнч үйлчлэгчид «бидэн шиг л хүн байсан» (ЯАКОВ 5:17).

Ямар утгатай вэ?

Сэтгэл хөдлөлөө илэрхийлэх талаар харилцан адилгүй, янз бүрийн зан авиртай бодит хүмүүсийн түүх Библид олон бий. Тэдний тухай уншихлаар өөртэйгөө адилхан хүнийг олж хардаг.

Ач тус

Намайг ойлгоосой гэж хүн бүхэн хүсдэг. Ялангуяа сэтгэл санаа хямарсан үед ингэж бодогддог. Библид гардаг түүхэн хүмүүсийн тухай уншихлаар бидэн шиг л боддог, мэдэрдэг байсныг нь ойлгоно. Үүний үр дүнд би л ганцаараа зовж байгаа биш юм байна, хэн ч намайг ойлгохгүй гэж бодох хэрэггүй юм байна гэдгийг ухаарна.

  • Арга нь тасарч цөхрөнгөө барсан олон хүний хэлсэн үгийг Библид тэмдэглэн үлдээжээ. «Цаашид тэсэж чадахгүй нь, одоо боллоо» гэж бодогдох үе танд байсан уу? Мосе, Елиа, Давид нарт ч бас ингэж бодогдож байжээ (Тооллого 11:14; Хаадын дээд 19:4; Дуулал 55:4).

  • Библид Ханна гэдэг эмэгтэйн тухай гардаг. Тэрбээр хүүхэдтэй болдоггүйдээ, үүнээсээ болоод нөхрийнхөө нөгөө эхнэрт шоолуулж доромжлуулдагтаа ихэд шаналдаг байжээ (1 Самуел 1:6, 10).

  • Бас Библид Иов гэдэг хүний түүх гардаг. Түүний зовлонг ойлгох хүн бидний дунд олон бий. Еховад бат итгэдэг тэрбээр сэтгэлийн зовлон шаналлаасаа болоод нэгэнтээ «Амьд явахыг би жигшин үздэг боллоо. Урт удаан наслах хүсэл ч үгүй боллоо» гэж хэлж байжээ (Иов 7:16, МБН, 2015).

Бурхны эдгээр үйлчлэгчид сөрөг бодлоосоо хэрхэн салж чадсаныг мэдэж авбал та ч бас сэтгэлийн зовлонгоо даван туулах хүч тэнхээтэй болно.

Библи хэрхэн тус болдог вэ? Кевин

Би хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй

Кевин хоёр найзтайгаа кофе ууж байна.

«Тавь шахаж байхдаа хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй гэсэн онош сонсож билээ. Заримдаа амьдралд тохиолдох ямар ч бэрхшээлийг давж чадах юм шиг санагддаг. Харин заримдаа амьд яваад яах юм бэ гэж бодогддог».

Надад Библи тус болдог

«Библид гардаг элч Петр надтай адилхан юм шиг санагддаг. Тэрбээр харуусаад баршгүй алдаа их гаргасан. Гэхдээ алдаагаа бодоод шаналаад байхын оронд өөрийг нь ойлгох хүмүүстэй дотносон нөхөрлөдөг байсан. Өвчин хөдөлсөн үед би алдаа дутагдлаа хэт их анхаараад өөрийгөө хэнд ч хэрэггүй хүн гэж бодчихоод байдаг. Би Петрийг дуурайн найзуудтайгаа үргэлж дотно байхыг хичээдэг. Шантрахгүй байхад минь тэд их тус нэмэр болдог юм.

Мөн Давид хааны жишээг уншихлаар дотор уужирдаг. Өөртөө тохиолдсон явдлуудаас болж сэтгэлээр унах, гаргасан алдаагаа бодон харамсах үе түүнд олон байсан. Заримдаа би харамсмаар юм хэлчихдэг, хийчихдэг болохоор Давидыг сайн ойлгодог. Түүний бичсэн 51-р дуулал намайг их тайвшруулдаг. “Би алдаа зөрчлөө мэдэх бөгөөд миний нүгэл үргэлж миний өмнө байдаг” гэсэн 3-р зүйл өөрийнхөө талаар өчүүхэн ч гэсэн сайн зүйл бодож чадахгүй болтлоо хямарсан үеийн сэтгэлийг минь яг таг илэрхийлдэг. 10-р зүйлд “Бурхан, миний дотор цэвэр зүрхийг бүтээж, миний дотор зөв сүнсийг шинэчлээч” гэж байдаг. Би ч бас өөрийнхөө талаар өөдрөгөөр бодоход туслаач гэж Бурхнаас гуйдаг. “Бурхан, эмтэрсэн, гэмшдэг зүрхийг Та жигшихгүй” гэсэн 17-р зүйл намайг үнэхээр тайтгаруулдаг. Бурхан намайг хайрладгийг би эндээс улам бүр ойлгодог.

Библийн жишээнүүд болон Бурхны өгсөн бүхнийг эргэцүүлэн бодохоор ирээдүйн найдвар маань улам тодордог. Библийн амлалт бол дэмий хоосон үг огтхон ч биш, харин саад бэрхшээлийг сөрөн зогсоход тус болдог хөшүүрэг юм».

Илүү ихийг мэдье гэвэл:

«Сэтгэл санааны эмгэг гэж юу вэ?» өгүүллийг jw.org сайтаас уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах