Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц24 11 сар х. 8-13
  • Үнэнч эрчүүдийн сүүлчийн үг сургамжтай

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Үнэнч эрчүүдийн сүүлчийн үг сургамжтай
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «АМЬДРАХЫН ТУЛД АМИЙГ СОНГО»
  • «ЧИ ... АМЖИЛТЫГ ОЛНО»
  • «МАГНАЙ ХАГАРТАЛ БАЯРЛАНА»
  • ҮНЭНЧ ЭРЧҮҮДИЙН СҮҮЛЧИЙН ҮГ АЧ ТУСТАЙ
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Ехова бол «амьд Бурхан» гэдгийг мартахгүй байя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Ехова танд ямагт тусална
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
хц24 11 сар х. 8-13

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 45

ДУУ 4 Бурхны өмнө сайн нэр олъё

Үнэнч эрчүүдийн сүүлчийн үг сургамжтай

«Өтгөс буурлуудад мэргэн ухаан, өнө удаан амьдарсан хүмүүст ухаарал байдаг бус уу?» (ИОВ 12:12, ШЕ).

ГОЛ САНАА

Ехова Бурханд дуулгавартай хүн одоо ивээл хүртэж, ирээдүйд мөнх амьдарна.

1. Бид яагаад ахмадуудаас суралцах ёстой вэ?

АМЬДРАЛЫН чухал шийдвэр гаргахад бид бүгдэд удирдлага заавар хэрэгтэй байдаг. Ийм үед ахлагчид, Христийн өөр төлөвшсөн дагалдагчдаас заавар зөвлөгөө авах боломжтой. Хэрвээ тэд өтөл настай бол зөвлөгөөг нь хуучирсан гэж үзэн татгалзах ёсгүй. Тэднээс суралцаасай гэж Ехова хүсдэг. Учир нь тэд өндөр насалсан тул арвин туршлага, мэдлэгтэй, бас мэргэн ухаантай (Иов 12:12).

2. Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Библи бичигдэж байх үед Ехова үнэнч ахмадуудаар ард түмэндээ урам зориг өгүүлж, удирдан чиглүүлж байсан. Жишээ болгон Мосе, Давид, элч Ёоханы тухай ярилцъя. Тэд өөр өөр нөхцөл болон цаг үед амьдарч байсан. Амьдралынхаа сүүлчийн мөчид хойч үеийнхэндээ захиасаа хэлжээ. Эдгээр үнэнч эрчүүдийн хэн хэн нь Бурханд дуулгавартай байхын чухлыг онцолсон. Ехова тэдний мэргэн үгсийг бичүүлж үлдээсэн нь бидний тусын тулд юм. Тэдний зөвлөгөөг боддог байх нь хөгшин залуу гэлтгүй бид бүгдэд ач тустай (Ром 15:4; 2 Тим. 3:16). Энэ өгүүллээр захиасыг нь судлаад сургамж нь юу болохыг ярилцъя.

«АМЬДРАХЫН ТУЛД АМИЙГ СОНГО»

3. Мосе Ехова болон ард түмэндээ хэрхэн үйлчилсэн бэ?

3 Мосе Еховад үйлчлэхийн тулд бүхий л амьдралаа зориулсан. Тэрбээр зөнч, шүүгч, жанжин, зохиогч байсан. Амьдралын туршлага үнэхээр их хуримтлуулжээ! Израйлын ард түмнийг Египетийн боолчлолоос гаргаж, Еховагийн үйлдсэн олон гайхамшгийг нүдээрээ үзсэн. Ехова Библийн эхний 5 ном, бас 90-р дууллыг Мосегоор бичүүлсэн. Мөн 91-р дуулал болон «Иов» номыг бичүүлсэн бололтой.

4. Мосе хэнийг урамшуулсан бэ? Яагаад?

4 Мосе нас барахын өмнөхөн 120 настайдаа Ехова өөрсдийнх нь төлөө юу хийснийг сануулахын тулд бүх израйлчуудыг цуглуулав. Тэдний зарим нь олон жилийн өмнө Еховагийн үйлдсэн гайхамшгууд болон египетчүүдийг хэрхэн шийтгэснийг үзсэн (Ег. 7:3, 4). Тэд хуваагдсан Улаан тэнгисийн ёроолоор явж, фараоны цэргүүдийг устгахыг харсан (Ег. 14:29–31). Ехова цөлд байхад нь тэжээж, хамгаалсан (Д.хууль 8:3, 4). Харин одоо Амласан газарт орох гэж байгаа учраас Мосе ард түмнийг урамшуулж сүүлчийн захиасаа хэлэх гэж байна.a

5. Дэд хууль 30:19, 20-оос үзвэл Мосе эцсийн захиасаараа юуг баталсан вэ?

5 Мосе юу гэж хэлсэн бэ? (Дэд хууль 30:19, 20-ийг уншина). Израйл үндэстнийг гайхалтай ирээдүй хүлээж байгааг хэлсэн. Еховагийн ивээлээр израйлчууд Амласан газарт урт удаан амьдрах байв. Тэр газар нь хэчнээн үзэсгэлэнтэй, хэчнээн үржил шимтэй гээч! Мосе энэ тухай «Өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд, чиний дүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд, чиний ухаагүй усан сангууд, бас чиний тарьж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг, чидун жимсний мододтой» гэж дүрсэлжээ (Д.хууль 6:10, 11).

6. Бурхан яагаад израйлчуудыг эзлэхийг өөр үндэстэнд зөвшөөрсөн бэ?

6 Мосе мөн израйлчуудад анхааруулга өгсөн. Тэд тэр сайхан газарт урт удаан амьдрахын тулд Еховагийн хууль тушаалыг дагах ёстой байв. Еховаг сонсож, «түүнээс зууран» «амийг сонгохыг» Мосе уриалсан. Гэвч тэд Еховад дуулгаваргүй загнасан. Тэгээд хожим нь ассиричууд, дараа нь вавилончуудад эзлэгдэж, цөлөгдөхийг Бурхан зөвшөөрөв (Х.дэд 17:6–8, 13, 14; Ш.дэд 36:15–17, 20).

7. Мосегийн хэлсэн үгийн сургамж нь юу вэ? (Бас зургийг үзээрэй).

7 Сургамж нь юу вэ? Дуулгавартай байвал мөнх амьдарна. Амласан газрын босгон дээр ирсэн израйлчуудын адилаар бид Бурхны амласан шинэ ертөнцийн хаяанд ирсэн бөгөөд удахгүй дэлхий диваажин болохыг харна (Ис. 35:1; Лук 23:43). Тэнд Диавол болон чөтгөрүүд байхгүй (Илч. 20:2, 3). Хүмүүсийг Еховагаас холдуулдаг хуурамч шашин ч үгүй (Илч. 17:16). Ард түмнээ дарамталдаг хүний засгийн газар бас байхгүй (Илч. 19:19, 20). Түүнчлэн эсэргүүцэх, тэрслэх хүн ч байхгүй болно (Дуу. 37:10, 11). Бүх хүн Еховагийн шударга ёсны хууль тушаалд захирагдан эв нэгдэлтэй, амар амгалан байна. Бүгдээрээ нэг нэгнээ хайрлан, нэг нэгэндээ итгэнэ (Ис. 11:9). Ямар гайхалтай ирээдүй вэ! Мөн Еховад дуулгавартай хүн диваажин дэлхий дээрээ олон зуун жил төдийгүй үүрд мөнхөд амьдарна (Дуу. 37:29; Ёох. 3:16).

Зургууд: 1. Гэрч хос дугуйтай тавиур ашиглан дэлгэрүүлж байна. Тэдэн дээр ирсэн нэг эмэгтэйд эхнэр нь гар утаснаасаа урам зориг өгөх юм үзүүлж байна. 2. Нөгөө хос Диваажинд хүмүүстэй хамт хоол идэж байна.

Еховад дуулгавартай хүн диваажин дэлхий дээрээ олон зуун жил төдийгүй бүр үүрд мөнхөд амьдарна (7-р догол мөрийг үзээрэй)


8. Олон жил миссионероор үйлчилсэн нэг Гэрчид мөнх амьдруулах амлалт хэрхэн тус болсон бэ? (Юуда 20, 21).

8 Мөнх амьдруулах Бурхны амлалтыг санаж явбал ямар ч сорилт тулгарахад Еховагаас зуурч чадна (Юуда 20, 21-ийг уншина). Мөн сул талтайгаа тэмцэх хүчтэй байна. Африкт олон жил миссионероор үйлчилсэн Гэрч эрэгтэй Еховад таалагдахгүй юм хийх гэсэн хүсэлтэйгээ тэмцдэг байжээ. Тэрбээр: «Еховад дуулгаваргүй байвал диваажинд үүрд мөнх амьдрахгүйгээ ойлгосон. Тиймээс сул талтайгаа тууштай тэмцэхээр шийдэж, Еховад шаргуу залбирдаг болсон. Ийнхүү муу зуршлаасаа салж чадсан» гэжээ.

«ЧИ ... АМЖИЛТЫГ ОЛНО»

9. Давидад ямар ямар сорилт тулгарсан бэ?

9 Давид агуу хаан байв. Мөн хөгжимчин, яруу найрагч, дайчин, зөнч байсан. Амьдралд нь олон сорилт тулгарсан. Атаархуу хаан Саулаас хэдэн жил зугтаж, оргодол мэт явсан. Хаан болсныхоо дараа ч амиа аврахын тулд хаан ширээг нь булаах гэсэн хүү Абсаломоосоо зугтах хэрэгтэй болов. Эдгээр бэрхшээлээс гадна өөрөө ноцтой алдаа гаргаж байсан ч үхэн үхтлээ Бурхандаа үнэнч үйлчилсэн. Ехова түүнийг «сэтгэлд минь нийцдэг» хүн гэжээ. Давидын зөвлөгөө бидэнд тустай байх нь эргэлзээгүй! (Үйлс 13:22; Х.дээд 15:5).

10. Давид өв залгамжлагч хүү Соломондоо яагаад зөвлөгөө өгсөн бэ?

10 Жишээ нь Давид өв залгамжлагч хүү Соломондоо зөвлөгөө өгсөн. Ехова өөрийг нь шүтэх сүм бариулахаар Соломоныг сонгожээ (Ш.дээд 22:5). Энэ нүсэр ажлыг хийж, ард түмнээ удирдахад Еховагийн тусламж хэрэгтэй байлаа. Давид юу гэж зөвлөсөн бэ? Одоо энэ тухай ярилцъя.

11. Хаадын дээд 2:2, 3-ыг үзвэл Давид Соломонд юу гэж зөвлөсөн бэ? Үүний үнэн хэрхэн батлагдсан бэ? (Бас зургийг үзээрэй).

11 Давид юу гэж зөвлөсөн бэ? (Хаадын дээд 2:2, 3-ыг уншина). Еховад дуулгавартай байвал амжилт олно гэж хүүдээ хэлсэн. Соломон ч олон жилийн турш амжилттай явсан (Ш.дээд 29:23–25). Тэрбээр сүрлэг том сүм барьж, Библийн хэд хэдэн ном бичсэн. Мөн өөр зарим номд түүний үг гардаг. Тэрбээр мэргэн ухаан, эд баялгаараа алдаршсан байв (Х.дээд 4:34). Гэхдээ Соломон Давидын хэлснээр Ехова Бурхандаа дуулгавартай цагт л хөгжин дэвших байлаа. Харамсалтай нь, өндөр настай болсон хойноо өөр бурхдыг шүтдэг болов. Тиймээс Ехова түүнийг таалахаа ч, зөв шударгаар захирах мэргэн ухаан өгөхөө ч больсон (Х.дээд 11:9, 10; 12:4).

Зургууд: 1. Амьсгал хураахаасаа өмнө Давид гараас нь барьж буй Соломон хаанд захиасаа хэлж байна. 2. Итгэл нэгтнүүд Эхлэгчийн сургуульд сурч байна. Нэг бүсгүй хариулахаар гараа өргөж байна.

Хүү Соломондоо хэлсэн Давидын сүүлчийн үгнээс Ехова дуулгавартай хүнд зөв шийдвэр гаргах мэргэн ухаан өгдгийг бид мэдэж авдаг (11, 12-р догол мөрийг үзээрэй)b


12. Давидын хэлсэн үгийн сургамж нь юу вэ?

12 Сургамж нь юу вэ? Дуулгавартай байвал амжилт олно (Дуу. 1:1–3). Ехова Соломонд өгсөн нэр алдар, эд баялгийг бидэнд амлаагүй нь тодорхой. Гэхдээ дуулгавартай байвал зөв шийдвэр гаргах мэргэн ухааныг хайрлана (Сур. 2:6, 7; Яак. 1:5). Ажил алба, сургууль соёл, мөнгө төгрөг, амралт, чөлөөт цагтай холбоотой шийдвэр гаргахад тустай зарчмууд бий. Бид зарчмуудыг дагадаг бол Бурхантай тогтоосон харьцаагаа хамгаалж, мөнх амьдарна (Сур. 2:10, 11). Мөн сайн найзуудтай болно, гэр бүлээрээ аз жаргалтай амьдарна.

13. Кармен хэрхэн зөв шийдвэр гаргасан бэ?

13 Мозамбикт амьдардаг Кармен дээд боловсролыг амжилтын үндэс гэж боддог байв. Их сургуульд элсэж, архитектурын ангид орсон. Тэрбээр: «Миний сурч байсан мэргэжил надад их таалагдсан» гээд цааш нь «Гэхдээ их цаг хүч зарцуулдаг. Сургууль дээрээ өглөө 7:30-аас оройн 6:00 цаг хүртэл байна. Цуглаандаа явах ч хэцүү болж, Еховатай тогтоосон харьцаа минь суларсан. Сэтгэлийн угтаа би хоёр эзэнд үйлчлэх гэж хичээж байгаагаа ойлгосон» гэжээ (Мат. 6:24). Тэрбээр энэ байдлынхаа талаар залбирч, байгууллагын ном хэвлэлээс судалгаа хийсэн. Тэгээд «Ахлагчид, бас ээжээсээ зөвлөгөө аваад сургуулиасаа гарч, Еховад бүрэн цагаар үйлчлэхээр шийдсэн. Энэ нь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр бөгөөд би огтхон ч харамсдаггүй» гэжээ.

14. Мосе Давид хоёрын захиасын гол санаа юу вэ?

14 Мосе Давид хоёр Еховаг хайрладаг, дуулгавартай байхын чухлыг ойлгодог байв. Тэд үлгэр жишээг нь дагаж, Ехова Бурхнаасаа зуурч байхыг захисан. Мөн Еховаг орхивол сайшаалыг нь алдаад зогсохгүй ивээлийг нь ч хүртэхгүйг хэн хэн нь анхааруулсан. Тэдний зөвлөгөө бидэнд ч ач тустай. Хэдэн зууны дараа Еховагийн бас нэг үйлчлэгч үнэнч байхын чухлыг хэлж өгсөн.

«МАГНАЙ ХАГАРТАЛ БАЯРЛАНА»

15. Элч Ёохан амьдралдаа юу юу үзэж харсан бэ?

15 Ёохан бол Есүс Христийн элч, бас дотнын найз байв (Мат. 10:2; Ёох. 19:26). Есүсийг дэлхий дээр үйлчлэх бүхий л хугацаанд хамт байж, гайхамшиг үйлдэхийг харж, хүнд хэцүү үед нь үнэнч байсан. Есүсийг цаазлагдахыг, амилсныг ч харсан. Христийн дагалдагчдын хурал нүдэн дээр нь өргөжин тэлсэн. Урт насалж «сайн мэдээ тэнгэрийн доорх бүх бүтээлд тунхаглагдахыг» мөн харжээ (Кол. 1:23).

16. Ёоханы бичсэн номууд хэнд ач тустай вэ?

16 Элч Ёохан нас өндөр болсон хойноо «Илчлэл» гэдэг гайхалтай номыг бичих завшаан эдэлсэн (Илч. 1:1). Мөн Сайн мэдээний нэг ном болон 3 захидал бичсэн. Хүү шигээ хайрладаг Гаи гэдэг Христийн үнэнч дагалдагчид 3 дахь захидлаа зориулжээ (3 Ёох. 1). Ер нь хүү шигээ үздэг дагалдагч олонтой байсан хүн. Энэ үнэнч хүний бичсэн номууд Христийн бүх дагалдагчдад урам зориг хайрласаар ирсэн.

17. 3 Ёохан 4-ийг үзвэл Ёохан яагаад баярласан бэ?

17 Ёохан юу бичсэн бэ? (3 Ёохан 4-ийг уншина). Итгэл нэгтнүүд нь Еховад дуулгавартай байгааг дуулаад баярласнаа бичжээ. Түүнийг 3-р захидлаа бичиж байх үед хурлын зарим хүн хуурамч сургаал зааж, энэ нь хагарал гарахад хүргэсэн. Гэхдээ бусад нь Еховад дуулгавартай байж, «тушаалыг [нь] даган» «үнэний дагуу амьдарч байв» (2 Ёох. 4, 6). Тэдгээр Христийн үнэнч дагалдагч Ёоханыг төдийгүй Еховаг баярлуулсан (Сур. 27:11).

18. Ёоханы хэлсэн үгийн сургамж нь юу вэ?

18 Сургамж нь юу вэ? Үнэнч байвал баяр баясгалан эдэлнэ (1 Ёох. 5:3). Жишээлбэл бид Еховаг баярлуулахлаараа өөрсдөө баярладаг. Тэрбээр биднийг муу юм хийлгүй тушаалыг нь дагахад баярладаг (Сур. 23:15). Үүнийг харсан тэнгэрийн элчүүд ч баярлан хөөрдөг (Лук 15:10). Үргэлж үнэнч байдаг, ялангуяа сорилт, хорхой хүргэм зүйлийг тэвчиж буй итгэл нэгтнээ хараад бид бас баярладаг (2 Тес. 1:4). Мөн Сатаны захирдаг энэ ертөнц устгагдахад бид үнэнч байсандаа сэтгэл хангалуун, баяртай байна.

19. Рэйчил гэдэг Гэрч эмэгтэй бусдад үнэнийг мэдүүлэхийг юу гэж үздэг вэ? (Бас зургийг үзээрэй).

19 Бусдад үнэнийг мэдүүлэхээрээ бид бүр ч аз жаргалтай болдог. Доминикан улсад амьдардаг Рэйчил хүмүүст Ехова Бурхныхаа тухай заахыг хосгүй завшаан гэж үздэгээ хэлсэн. Еховагийн үйлчлэгч болоход нь олон хүнд тусалсан тэрбээр: «Суралцагчид минь Еховаг хайрлаж, түүнд бүрэн дүүрэн найдаж, түүнийг баярлуулахын тулд амьдралаа өөрчлөхийг харахлаар ямар сайхан байдгийг үгээр илэрхийлэхийн аргагүй. Тийм болохоор тэдний төлөө гаргадаг хичээл зүтгэл, золиос юу ч биш санагддаг» гэжээ.

Зургууд: 1. Гэрч эмэгтэй Библийн хичээл заагаад баяртай байна. 2. Хожим нь тэд хамт дэлгэрүүлээд баяр хөөртэй байна.

Бид Еховаг хайрлаж, түүнд дуулгавартай байхыг бусдад заагаад баяр баясгалан эдэлдэг (19-р догол мөрийг үзээрэй)


ҮНЭНЧ ЭРЧҮҮДИЙН СҮҮЛЧИЙН ҮГ АЧ ТУСТАЙ

20. Бид Мосе Давид Ёохан нартай юугаараа адил вэ?

20 Мосе Давид Ёохан нар биднээс өөр цаг үе, нөхцөлд амьдарч байсан. Гэсэн ч бидэнд тэдэнтэй адил юм их бий. Жинхэнэ Бурханд үйлчилдэг. Еховад залбирч, найдаж, удирдлага заавар гуйдаг. Мөн Ехова өөрт нь дуулгавартай хүмүүсийг арвин ихээр ивээдэгт итгэдэг.

21. Мосе Давид Ёохан зэрэг үнэнч ахмадуудын захиасыг дагавал ямар ач тус хүртэх вэ?

21 Тиймээс дээр дурдсан ахмадуудынхаа сүүлчийн захиасыг дагаж Еховагийн хууль тушаалыг биелүүлцгээе. Тэгвэл бид хийсэн бүхэндээ жинхэнэ амжилтыг олно. Урт удаан амьдарна. Тийм ээ, бүр үүрд мөнх! (Д.хууль 30:20). Бас хайр халамжтай тэнгэрийн Эцгээ баярлуулснаараа өөрсдөө ч баяртай байна. Ехова ч бидний төсөөлснөөс илүүгээр шагнана (Эф. 3:20).

... СҮҮЛЧИЙН ҮГИЙН СУРГАМЖ НЬ ЮУ ВЭ?

  • Мосегийн

  • Давидын

  • Ёоханы

ДУУ 154 Эцсээ хүртэл тэвчицгээе

a Улаан тэнгисийг гатлах үеэр Еховагийн үйлдсэн гайхамшгийг харсан израйлчуудын ихэнх нь Амласан газрыг үзээгүй (Тоол. 14:22, 23). 20 болон түүнээс дээших насны хүмүүс цөлд үхнэ гэж Ехова хэлсэн (Тоол. 14:29). Харин Иошуа, Калеб, 20-оос доош насныхан болон Леви овгийнхон Еховагийн амласны дагуу Иордан голыг гаталж, Амласан газарт орсон (Д.хууль 1:24–40).

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Зүүн: Давид хүү Соломондоо эцсийн захиасаа хэлж байна. Баруун: Итгэл нэгтнүүд Эхлэгчийн сургуульд сураад хамгийн сайн боловсрол эзэмшиж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах