Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц24 11 сар х. 31
  • Тогтмол судалдаг болоход тустай зөвлөгөө

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Тогтмол судалдаг болоход тустай зөвлөгөө
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Ижил төстэй материал
  • Бүү хойш суугаарай —Амсхийх завгүй бол
    Христиан үйлчлэл 2012
  • Бүх хүнд зориулсан Библийн сургалт
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Судлах аргаа сайжруулагтун!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Гэр бүлээрээ Бурхны үгийг байнга судлагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
хц24 11 сар х. 31
Гэрч эмэгтэй нөүтбүүк, Библи, дэвтрээ ашиглан бие даан судалж байна. «Шинэ ертөнц» орчуулгын хавсралт Б9-д буй «Даниелын зөгнөсөн эзэнт гүрнүүд» хүснэгтийг харж байна.

Тогтмол судалдаг болоход тустай зөвлөгөө

БИБЛИЙГ долоо хоног бүр судлах амаргүй, заримдаа бүр уйтгартай санагддаг уу, танд? Бид бүгдэд тэгж санагдах үе байдаг. Гэхдээ бидний тогтмол хийдэг нэг зүйл буюу усанд орох тухай бодъё. Усанд ороход цаг хүч гаргах хэрэгтэй ч сэргээд сайхан болдог шүү дээ! Үүнтэй адилаар бид Библи судлаад өөрийгөө «Бурхны үгээр угааж» сэргэдэг (Эф. 5:26). Тогтмол судалдаг болоход тань тус болох хэдэн зөвлөгөөг үзье.

  • Хуваарь гаргаарай. Бие дааж судлах нь Христийн дагалдагч хүний орхигдуулж болохгүй «илүү чухал юмны» нэг юм (Флп. 1:10). Хуваариа баримтлахын тулд түүнийгээ самбар, хөргөгчний хаалга зэрэг нүдэнд тусах газар тавиарай. Эсвэл цахим хэрэгсэл дээрээ судлах цаг болоход дохио өгдөг сэрүүлэг тавьж болдог.

  • Өөртөө тохируулаарай. Жишээлбэл нэг удаа нэг цаг судлах эсвэл арай богино хугацаагаар хэд хэдэн удаа судлахын аль нь танд амар вэ? Та өөрөө л хамгийн сайн мэдэж байгаа. Тиймээс тохирсон төлөвлөгөө гаргаарай. Төлөвлөсөн цагтаа судалмааргүй санагдвал 10-хан минут судлаад үзээрэй. Огт судлаагүй байснаас жаахан ч атугай судлах нь дээр. Бас нэгэнт эхэлчихвэл илүү их судалмаар санагдаж болох юм (Флп. 2:13).

  • Юу судлахаа урьдаас шийдээрэй. Эс тэгвэл судлах «цагаа зөв ашиглаагүй» мэт болж магадгүй (Эф. 5:16). Сонирхож байгаа сэдэв юм уу өгүүллийн жагсаалт гаргаж болохгүй нь юу билээ? Ямар нэг асуулт толгойд орвол тэмдэглэж аваарай. Мөн судалж дууссаныхаа дараа өөр сэдэв судалмаар санагдвал жагсаалтдаа оруулаарай.

  • Уян хатан байгаарай. Долоо хоног бүр тогтмол судлах нь чухал. Ингэхийн тулд шаардлагатай үед уян хатан байж хэзээ, хэр удаан, юу судлахаа өөрчилж болно.

Тогтмол судлахын ач тус их ээ. Еховатай улам дотносно, зөв шийдвэр гаргаж сурна, урам зориг сэргэнэ (Иош. 1:8).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах