Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хцн25 №. 1 х. 14-15
  • Дайн гардаг ч амар тайван байх нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Дайн гардаг ч амар тайван байх нь
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2025
  • Ижил төстэй материал
  • Дайны хор уршиг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2025
  • Дайн дажин хэрхэн үгүй болох вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2025
  • «Энхийн цаг» ойрхон байна!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг Тунхагладаг 1999
  • Амар тайван байхын тулд яах хэрэгтэй вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2025
хцн25 №. 1 х. 14-15
Дайны уршгаар хоёр гаргүй болсон тэргэнцэр дээр суусан настай эр гэрийнхэнтэйгээ хамт гадаа хооллоод баяр жаргалтай байна.

Дайн гардаг ч амар тайван байх нь

«Би Библи судлахаасаа өмнө яагаад ийм их харгис хэрцгий, шударга бус явдал гарч, зовлон зүдүүр байдгийг ойлгодоггүй байлаа. Харин одоо сэтгэл тайвширсан. Ехова Бурхан энэ ертөнцөд амар тайвныг тогтооно гэдгийг мэдэж авсан» гэж армид алба хашиж байсан Гери ярьжээ.

Түүнтэй санал нийлэх хүн цөөнгүй. Библийн үг хүмүүст хэрхэн тус болсныг үзье.

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Ехова, та бол сайн бөгөөд уучлахад бэлэн» (Дуулал 86:5, ШЕ).

ХЭРХЭН ТУС БОЛСОН БЭ? «Энэ зүйл Ехова бол өршөөнгүй Бурхан гэдгийг баталдаг. Өмнө нь байлдаж явсан намайг тэрбээр дуртайяа уучилна гэдгийг би мэдэж авсан»—Вилмар, Колумби.

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Би шинэ тэнгэр, шинэ газрыг бүтээнэ. Урьдын юмс санагдахгүй, бодол санаанд ч үл бууна» (Исаиа 65:17).

ХЭРХЭН ТУС БОЛСОН БЭ? «Би армид үзэж туулсан бүхнээсээ сэтгэцийн эмгэг, сэтгэлийн гүн хямралтай болж их зовсон. Гэхдээ Библийн дээрх эшлэл Ехова удахгүй намайг түгшүүртэй бодлууд, хар дарсан зүүднээс салгана гэдгийг сануулдаг. Тэдгээр нь оюун ухаан, зүрх сэтгэлээс минь үүрд арчигдана. Ямар их баярламаар гээч!»—Зафира, АНУ.

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Түүний үед зөв шударга хүн дэвжин дээшилнэ. Сарыг үгүй болтол амар тайван арвин их байна» (Дуулал 72:7, ШЕ).

ХЭРХЭН ТУС БОЛСОН БЭ? «Би энэ эшлэлийг байнга боддог. Дайн дажин, аймшигтай бүхэн удахгүй үгүй болж, хайртай хүмүүсээ аюулд өртөх вий гэж санаа зовохоо болино»—Олександра, Украин.

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Таны үхэгсэд амил[на]. ... Тоосонд хэвтэгчид ээ! Бос, баярлан хашхирагтун» (Исаиа 26:19).

ХЭРХЭН ТУС БОЛСОН БЭ? «Тутси овгийнхныг хоморголон устгах явдлын үеэр манай гэр бүлийнхэн бараг бүгдээрээ алагдсан. Гэхдээ тэдэнтэйгээ дахин уулзахыг Библийн дээрх зүйл баталдаг. Амилаад баярлан хашхирах тэднийхээ дуу хоолойг бушуухан сонсох юм сан!»—Мари, Руанда.

БИБЛИД ИНГЭЖ БАЙДАГ: «Тун удахгүй муу хүмүүс байхгүй болно. ... Харин дөлгөөн хүмүүс газар нутгийг эзэмшиж, хэмжээлшгүй амар тайвныг мэдрэн баярлана» (Дуулал 37:10, 11, ШЕ).

ХЭРХЭН ТУС БОЛСОН БЭ? «Хэдийгээр дайн дууссан ч шударга бус явдал, муу санаатай хүмүүс байсаар байна. Харин дээрх эшлэл намайг тайвшруулж хүчтэй болгодог. Ехова бүхнийг хардаг, нөхцөл байдлыг минь ойлгодог. Тэрбээр удахгүй бүх зовлонг арилгаж, ой тойноос арчиж хаяхаа амладаг»—Далер, Тажикистан.

Еховагийн сая сая Гэрч Библи судлаад амар тайвныг олсон. Энэ сэтгүүлд гарсан хүмүүс тэдний нэг юм. Тэд арьс өнгө, үндэс угсаа, овог аймгийн ялгаанаас болж, эсвэл өөр хувийн шалтгаанаар бусдыг үзэн ядахаа больсон (Эфэс 4:31, 32). Еховагийн Гэрчүүд улс төрийн асуудлаар төвийг сахидаг бөгөөд хүчирхийлэлтэй холбоотой юунд ч оролцдоггүй (Ёохан 18:36).

Еховагийн Гэрчүүд хайр халамжтай гэр бүлийнхэн шиг нэг нэгнээ дэмждэг (Ёохан 13:35). Жишээ нь дээр дурдсан Олександра дайны улмаас нэг Гэрч эмэгтэйн хамтаар өөр улс руу дүрвэх шаардлагатай болсон. Тэрбээр: «Бид хилийн зураас давмагцаа тосохоор ирсэн нутгийн Гэрчүүдийг харсан. Тэдний дэмжлэгээр бид дүрвэгсдийн амьдралд амархан дассан» гэжээ.

Бид таныг манай цуглаанд сууж үзэхийг чин сэтгэлээсээ урьж байна. Та энд ирвэл Библиэс сэтгэл тайвшруулам үг сонсож, хэрхэн амар тайван амьдрахыг мэдэж авна. Та jw.org сайтад зочилж ойрхон байдаг цуглааны танхимын байршлыг харах юм уу «Үүрд жаргалтай амьдраарай!» номоор Еховагийн Гэрчүүдтэй Библийн үнэ төлбөргүй хичээл хийх хүсэлт гаргаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах