Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 7 сар х. 20-25
  • Та «сэтгэл хангалуун байхын нууцыг мэддэг» үү?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Та «сэтгэл хангалуун байхын нууцыг мэддэг» үү?
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ТАЛАРХАХ СЭТГЭЛЭЭ ЛАВШРУУЛАХ
  • ДАРУУ БАЙХ
  • НАЙДВАРАА ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ
  • «ТҮҮНЭЭС ЭМЭЭДЭГ ХҮМҮҮС ЮУГААР Ч ДУТДАГГҮЙ»
  • Мэдэхгүйгээ хүлээн зөвшөөрч даруу байгаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Ехова бол «амьд Бурхан» гэдгийг мартахгүй байя
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
  • Еховад найдаж шийдвэр гаргах нь
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2023
  • Та үнэн худлыг ялгаж чадах уу?
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2024
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 7 сар х. 20-25

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 31

ДУУ 28 Шинэ дуу

Та «сэтгэл хангалуун байхын нууцыг мэддэг» үү?

«Би ямар ч үед сэтгэл хангалуун байж сурсан» (ФЛП. 4:11).

ГОЛ САНАА

Талархах сэтгэлийг лавшруулж, даруу байж, ирээдүйн найдвараа эргэцүүлэн боддог бол сэтгэл хангалуун байж сурна.

1. Сэтгэл хангалуун хүн ямар байдаг вэ? Яадаггүй вэ?

ТА СЭТГЭЛ хангалуун байдаг уу? Сэтгэл хангалуун хүн одоогийнхоо ивээлийг анхааран баяр хөөртэй, амар тайван байдаг. Ямар нэг юм байхгүйдээ уурлаж, гомдоллодоггүй. Гэхдээ сэтгэл хангалуун байна гээд юу ч хийхгүй гэсэн үг биш. Жишээ нь Христийн дагалдагч үйлчлэлээ өргөжүүлэх боломж хайдаг байх нь зүйтэй (Ром 12:1; 1 Тим. 3:1). Харин хүссэн үүрэг даалгавраа хараахан аваагүй байсан ч баяр хөөрөө алддаггүй.

2. Сэтгэл хангалуун бус байх нь яагаад аюултай вэ?

2 Сэтгэл хангалуун бус байх нь ноцтой алдаа гаргахад хүргэж мэднэ. Байгаа юмандаа сэтгэл ханадаггүй хүн тийм ч хэрэгтэй биш юм худалдаж авах гээд хэтэрхий олон цагаар ажилладаг байж болох юм. Харамсалтай нь, Христийн дагалдагч хүн мөнгө, эд зүйл хулгайлсан тохиолдол гарч байсан удаатай. Тэд: «Би үүнийг авах эрхтэй», «Яг одоо л хэрэгтэй байна», «Дараа нь буцаагаад өгчихнө» гэж бодсон байх. Гэхдээ ямар ч төрлийн хулгай Еховад таалагддаггүй бөгөөд нэрийг нь гутаадаг (Сур. 30:9). Мөн ямар нэг үүрэг даалгавар аваагүйдээ сэтгэл нь гонсойж, бүр Еховад үйлчлэхээ больсон хүн ч байсан (Гал. 6:9). Еховад өөрийгөө зориулсан хүн үнэхээр ингэнэ гэж үү? Сэтгэл хангалуун биш болбол ингэх аюултай.

3. Филиппой 4:11, 12 юуг баталдаг вэ?

3 Бид бүгдээрээ сэтгэл хангалуун байж чадна. Элч Паул: «Би ямар ч үед сэтгэл хангалуун байж сурсан» гэж бичжээ (Филиппой 4:11, 12-ыг уншина). Тэрбээр үүнийг бичихдээ шоронд байсан ч баяр хөөрөө алдаагүй. Учир нь сэтгэл хангалуун байхын «нууцыг мэддэг» байв. Паулын үг болон үзэж туулсан зүйл нь биднийг хэцүү үедээ ч сэтгэл хангалуун байж чадахыг баталдаг. Харин зүгээр сууж байгаад ийм болно гэж бодох ёсгүй. Сурах хэрэгтэй. Одоо, сэтгэл хангалуун байхад тус болох 3 зүйлийг ярилцъя.

ТАЛАРХАХ СЭТГЭЛЭЭ ЛАВШРУУЛАХ

4. Талархдаг хүн сэтгэл хангалуун байдаг гэж яагаад хэлэх вэ? (1 Тесалоник 5:18).

4 Талархдаг хүн илүү сэтгэл хангалуун байдаг (1 Тесалоник 5:18-ыг уншина). Жишээлбэл бид зайлшгүй хэрэгцээтэй юм байгаадаа чин сэтгэлээсээ талархдаг бол хүссэн ч авч чадахгүй юмаа хэтэрхий анхаарахгүй. Мөн одоогийн үүрэг даалгавраа эрхэмлэдэг бол үүнийгээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийж, өөрийг авах талаар бодоод байхгүй. Ехова талархахын чухлыг мэддэг учраас залбирахдаа талархаж байхыг Библид уриалсан. Талархах сэтгэлтэй бол «хүний ухаанаас давуу амар тайвныг» мэдэрнэ (Флп. 4:6, 7).

5. Талархах ямар шалтгаан израйлчуудад байсан бэ? (Бас зургийг үзээрэй).

5 Израйлчуудад юу тохиолдсоныг бодъё. Тэд Египетэд идэж байсан хоол хүнсээ санагалзан Еховад олон удаа гомдоллосон (Тоол. 11:4–6). Цөлд амьдрах амаргүй байсан нь үнэн. Харин яавал сэтгэл хангалуун байх байсан бэ? Ехова өөрсдийнх нь төлөө юу хийснийг эргэцүүлэн бодож талархах ёстой байсан. Египетэд боолчлогдож байхад нь харгис хэрцгий хандсан египетчүүдийн дээр Ехова арван гамшиг буулгасан. Тэд чөлөөлөгдсөнийхөө дараа египетчүүдийг «тонож» алт мөнгөн эдлэл, хувцас хунар авчээ (Ег. 12:35, 36). Дайснууд тэднийг Улаан тэнгис хүртэл мөшгөн хөөхөд Ехова гайхамшиг үйлдэж усыг хуваасан. Бас цөлөөр явж байхад нь өдөр бүр маннагаар хооллосон. Гэтэл яагаад хоолны талаар гомдоллосон бэ? Зайлшгүй шаардлагатай хоол хүнстэй байсан ч үүнд талархаагүйн улмаас сэтгэл хангалуун биш болжээ.

Зарим израйл хүн маннагийн талаар Мосед гомдоллож байхад, манна түүж байгаа хүмүүсийн зарим нь тэднийг хараад цаана нь зогсож байна.

Израйлчууд яагаад сэтгэл хангалуун биш болсон бэ? (5-р догол мөрийг үзээрэй)


6. Талархах сэтгэлээ хэрхэн лавшруулах вэ?

6 Бид талархах сэтгэлээ хэрхэн лавшруулах вэ? Нэгдүгээрт, одоо байгаа сайн сайхан юмаа бодох цагийг өдөр бүр гаргаарай. Талархаж явдаг 2 юм уу 3 зүйлээ бичиж болох юм (Гаш. 3:22, 23). Хоёрдугаарт, талархлаа илэрхийлээрэй. Таны төлөө ямар нэг юм хийсэн хүнд баярласнаа шууд хэлээрэй. Хамгийн гол нь, Еховад үргэлж талархаарай (Дуу. 75:1). Гуравдугаарт, талархах сэтгэлтэй хүнтэй дотносон нөхөрлөөрэй. Талархах сэтгэл ч, гомдоллох хандлага ч бусдад «халдварладаг» (Д.хууль 1:26–28; 2 Тим. 3:1, 2, 5). Талархлаа илэрхийлдэг бол байгаа юмандаа сэтгэл дундуур явахгүй.

7. Ачи талархах сэтгэлээ хэрхэн лавшруулсан бэ? Тэгээд яасан бэ?

7 Индонезид амьдардаг Ачигийн тухай ярилцъя. Тэрбээр: «КОВИД-19 цар тахлын үеэр би өөрийн нөхцөл байдлыг итгэл нэгтнүүдийнхтэйгээ харьцуулдаг болсон. Үүнээс болж сэтгэл хангалуун байхаа больсон» гэжээ (Гал. 6:4). Тэрбээр юуны ачаар бодлоо өөрчилсөн бэ? «Би өдөр бүр хүртдэг ивээлээ тоолж, Бурхны байгууллагад багтдагийнхаа олон сайн талыг тунгаан боддог болов. Тэгээд тэр бүхнийхээ төлөө Еховад талархсан. Ингэснээр жинхэнэ ёсоор сэтгэл хангалуун болж билээ» гэж ярьжээ. Хэрэв та сөрөг бодолд автвал дахин талархах сэтгэлтэй болохын тулд Ачи шиг хичээж болохгүй нь юу билээ?

ДАРУУ БАЙХ

8. Барухад юу тохиолдсон бэ?

8 Зөнч Иеремиагийн бичээч Барух нэг хэсэг сэтгэл гонсгор явжээ. Тэрбээр ач санадаггүй ард түмэнд юу тохиолдохыг тунхаглахад нь Иеремиад туслах амаргүй даалгавар авсан. Гэхдээ Еховагийн бус, өөрийнхөө хүслийг хэтэрхий их анхаарсан. Ехова түүнд «Чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай» гэж Иеремиагаар хэлүүлдэг (Иер. 45:3–5). Энэ нь «Чи одоогийнхоо нөхцөл байдалд сэтгэл хангалуун байгаарай» гэж хэлсэн хэрэг. Барух Еховагийн үгэнд орсон бөгөөд сайшаалыг нь хүртсээр байсан.

9. 1 Коринт 4:6, 7-оос юу мэдэж авах вэ? (Бас зургийг үзээрэй).

9 Христийн дагалдагч хүн өөрийгөө тодорхой нэг үүрэг даалгавар авах зохистой гэж бодож болох юм. Магадгүй авьяас чадвартай, хичээл зүтгэлтэй, туршлагатай юм уу эсвэл өөрт нь аль аль нь байгаа гэж боддог. Тэгтэл яг хүсэж буй даалгаврыг нь өөр хүн авчээ. Тэрбээр сэтгэлээр унахгүйн тулд яах вэ? 1 Коринт 4:6, 7-д байдаг элч Паулын үгийг эргэцүүлэн бодох нь зүйтэй (уншина). Бидний үүрэг даалгавар, авьяас чадвар бүгд Еховагаас ирдэг. Ехова биднийг өршөөж нигүүлссэндээ тэдгээрийг өгдөг болохоос бус, бид өөрсдийнхөө сайнд юм уу хүртэх зохистойдоо авдаггүй (Ром 12:3, 6; Эф. 2:8, 9).

Зургууд: Янз янзын даалгавар биелүүлж байгаа итгэл нэгтнүүд. 1. Гэрч эрэгтэй байгууллагын барилгын усан хоолойн даралтыг шалгаж байна. 2. Дүүргийн дохионы хэлний чуулган дээр Гэрч эмэгтэй ярилцлага өгч байна. 3. Цуглаан дээр Гэрч эрэгтэй илтгэл тавьж байна.

Авьяас чадвар, үүрэг даалгавар бүрийг Ехова өгдөг (9-р догол мөрийг үзээрэй)b


10. Даруу занг хэрхэн хөгжүүлэх вэ?

10 Бид Есүсийн үзүүлсэн жишээг эргэцүүлэн боддог бол даруу занг хөгжүүлж чадна. Жишээ нь шавь нарынхаа хөлийг угаасан явдлыг нь ярилцъя. Энэ талаар элч Ёохан ийн бичжээ. «[1] Эцэг нь бүх юмыг өөрт нь даатгасныг, мөн [2] Бурхны байдаг газраас ирээд [3] буцах гэж байгаагаа мэдэж байсан Есүс ... шавь нарынхаа хөлийг угааж ... эхлэв» (Ёохан 13:3–5). Есүс өөрийнх нь хөлийг шавь нар нь угаах ёстой гэж бодож болох л байсан. Гэхдээ дэлхий дээр амьдрах хугацаандаа өөрийгөө илүү тав тухтай, сайхан амьдрах зохистой нэгэн гэж хэзээ ч бодож байгаагүй (Лук 9:58). Тэрбээр даруу учраас сэтгэл хангалуун байсан. Бидэнд төгс үлгэр дуурайл үлдээжээ (Ёох. 13:15).

11. Деннисийг сэтгэл хангалуун байхад юу тус болдог вэ?

11 Нидерландын Деннис гэдэг Гэрч эрэгтэй даруу зантай Есүсийг дуурайхыг хичээдэг ч тэр бүр амар байдаггүй ажээ. Тэрбээр: «Хэн нэгэн миний хүсэж байсан үүрэг даалгаврыг авахад бардам зан хөдөлж, сэтгэл дундуур болдог. Ийм үед би даруу зангийн тухай судалдаг. Энэ зантай холбоотой Библийн эшлэлийг амархан олохын тулд “JW Library”® апп дээрээ шошго тавьдаг. Бас холбоотой илтгэлүүдийг утсан дээрээ татаж аваад дахин дахин сонсдог.a Тэгээд би юу ч хийсэн бусдын анхаарлыг өөртөө татах бус, Еховаг алдаршуулах ёстойгоо ойлгосон. Еховагийн хийдэг ажилд бид өчүүхэн хувь нэмэр оруулдаг» гэжээ. Та одоогийнхоо нөхцөлд сэтгэл дундуур болж байгаа бол даруу занг хөгжүүлэхийг хичээгээрэй. Ингэвэл Еховатай дотносно, сэтгэл хангалуун ч болно (Яак. 4:6, 8).

НАЙДВАРАА ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ

12. Сэтгэл хангалуун байхад тустай ямар найдвар бидэнд байгаа вэ? (Исаиа 65:21–25).

12 Удахгүй биелэх гайхалтай найдварынхаа тухай эргэцүүлэн бодвол улам сэтгэл хангалуун болно. Бидэнд ямар зовлон тулгарч байгааг Ехова ойлгодог бөгөөд тэдгээрийг арилгана гэж амласныг нь «Исаиа» номд бичсэн байдаг (Исаиа 65:21–25-ыг уншина). Бид тохилог, сайхан байшинд амьдарна. Утга учиртай ажил хийнэ, эрүүл, амттай хоол хүнс иднэ. Өөрт болон үр хүүхдэд маань аюул учирна гэж хэзээ ч санаа зовохгүй (Ис. 32:17, 18; Езе. 34:25). Ийм сайхан ирээдүй биднийг хүлээж байгаа. Энэ найдвар баттай биелнэ.

13. Ялангуяа ямар ямар үед найдвараа анхаарах хэрэгтэй вэ?

13 Одоо найдвараа анхаарах нь хэзээ хэзээнээс илүү чухал болоод байна. Яагаад? Бид «эцсийн өдрүүдэд» амьдардаг, «илүү хэцүү» асуудлууд бүгдэд маань тулгардаг (2 Тим. 3:1). Харин Ехова хэрэгтэй удирдамж өгч, хүч тэнхээ хайрлаж, дэмжлэг үзүүлэн өдөр бүр тэвчээртэй байхад маань тусалдаг (Дуу. 145:14). Бас бид сайхан найдвартай учраас хүнд бэрхийг давж чаддаг. Та одоо гэр бүлийнхнийхээ хэрэгцээг арай ядан хангадаг байж магадгүй. Ийм бэрхшээл байгаад л байх уу? Үгүй! Дэлхий диваажин болоход Ехова хэрэгтэй юмыг тань, бүр түүнээс ч ихийг өгөхөө амласан (Дуу. 9:18; 72:12–14). Та архаг хууч өвчин, сэтгэл гутрал эсвэл эрүүл мэндийн өөр асуудалтай байж болох юм. Ийн өвдсөөр байх уу? Огт үгүй. Бурхны байгуулах шинэ ертөнцөд өвчин, үхэл байхгүй болно (Илч. 21:3, 4). Энэ найдварын ачаар бид өнөөдөр ч уур гомдлыг мартаж, сэтгэл хангалуун байж чадна. Бидэнд шударга бус явдал, үхэл хагацал, өвчин зовлон, өөр ямар ч сорилт тулгарсан баяр хөөрөө алдахгүй сэтгэл тайван байна. Яагаад? Өнөөгийн бэрхшээл хэчнээн хэцүү байсан ч «түр зуурынх» бөгөөд удахгүй шинэ ертөнц болоход бүрмөсөн үгүй болно гэдгийг бид мэддэг (2 Кор. 4:17, 18).

14. Найдвараа хэрхэн батжуулах вэ?

14 Сэтгэл хангалуун байхад найдвар маш чухал. Тэгвэл найдвараа хэрхэн батжуулах вэ? Зарим хүн холын юмыг сайн харахын тулд шилээ зүүдэг. Үүн шиг Диваажинг тод харахын тулд өөрийгөө тэнд байгаагаар төсөөлөх нь тустай. Хэрэв одоо мөнгө төгрөгөөр гачигдан санаа зовж байгаа бол мөнгө, өр зээл, эдийн засгийн тэгш бус байдал үгүй болсон шинэ ертөнцийг төсөөлөөрэй. Хүссэн даалгавраа аваагүйдээ сэтгэл дундуур байдаг бол ирээдүйд төгс болж, Еховад олон мянган жил үйлчлэх тэр сайхан цагт өнөөгийн зовнил юу ч биш болохыг бодоорой (1 Тим. 6:19). Санаа зовох юм их байхад ирээдүйн тухай эргэцүүлэн бодох нь эхэндээ амаргүй байж болох юм. Гэхдээ төсөөлөн бодоод л байвал Еховагийн амласан шинэ ертөнцийг илүү их анхаардаг болно.

15. Кристагийн үгнээс та юу ойлгосон бэ?

15 Дээр дурдсан Деннисийн эхнэр Криста найдварынхаа тухай бодох нь ямар ач тустай байсныг ярьжээ. Тэрбээр: «Би булчин сулрах өвчнөөсөө болж өдрийн ихэнх цагт орон дээрээ хэвтэж, шаардлагатай үед тэргэнцрээр явна. Өдөр бүр өвдөнө. Саяхан эмч надад сайжрах найдваргүй гэж хэлсэн. Гэхдээ үүнийг сонсонгуутаа би: “Түүний боддог ирээдүй минийхээс өөр” гэж бодсон. Би найдвараа анхаарч сэтгэл тайван байдаг. Одоо зовлонгоо тэвчих хэрэгтэй ч шинэ ертөнцөд сэтгэл дүүрэн жаргалтай амьдарна!» гэж ярьжээ.

«ТҮҮНЭЭС ЭМЭЭДЭГ ХҮМҮҮС ЮУГААР Ч ДУТДАГГҮЙ»

16. Еховагаас эмээдэг хүмүүс «юугаар ч дутдаггүй» гэж Давид хаан яагаад хэлсэн бэ?

16 Сэтгэл хангалуун байдаг Еховагийн үйлчлэгчдэд ч бэрхшээл учирдаг. Давид бүр гурван хүүхдээ алдахын зовлон амссан. Мөн түүнийг хилсээр буруутгаж, найзууд нь урваж, Саул хаан амь насыг нь хороох гэж олон жил араас нь мөшгөсөн. Гэхдээ ийнхүү соригдож байхдаа «[Еховагаас] эмээдэг хүмүүс юугаар ч дутдаггүй» гэжээ (Дуу. 34:9, 10, ШЕ). Яагаад ингэж хэлсэн бэ? Еховагийн үйлчлэгчдийг зовлон тойрохгүй ч зайлшгүй хэрэгтэй юмыг нь Ехова өгнө гэдгийг мэдэж байв (Дуу. 145:16). Бид ч гэсэн ямар ч сорилт тулгарсан Ехова тусална гэдэгт итгэдэг. Бид сэтгэл хангалуун байх боломжтой.

17. Та яагаад сэтгэл хангалуун байхын нууцыг мэдэж авахаар шийдсэн бэ?

17 Ехова таныг сэтгэл хангалуун байгаасай гэж хүсдэг (Дуу. 131:1, 2). Тиймээс нууцыг нь мэдэж авахыг хичээгээрэй. Талархах сэтгэлээ лавшруулж, даруу байж, найдвараа батжуулдаг бол та: «Би ... сэтгэл хангалуун байдаг» гэж хэлж чадна (Дуу. 16:5, 6, ШЕ).

... СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД ХЭРХЭН ТУС БОЛОХ ВЭ?

  • Талархах сэтгэлээ лавшруулах нь

  • Даруу байх нь

  • Найдвараа эргэцүүлэн бодох нь

ДУУ 54 Бат итгэлтэй явъя

a Жишээ нь jw.org сайт дахь «Өглөөний хөтөлбөр» хэсэгт тавигдсан «Та даруу юу, бардам уу?», «Даруу занг илэрхийл» илтгэлийг сонсоорой.

b ЗУРГИЙН ТАЙЛБАР: Гэрч эрэгтэй байгууллагын барилга дээр засвар үйлчилгээний ажил хийж байна, дохионы хэл сурсан Гэрч эмэгтэй дүүргийн чуулган дээр ярилцлага өгч байна, Гэрч эрэгтэй нийтийн илтгэл тавьж байна.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах