Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц25 10 сар х. 18-23
  • Еховатай дотносохын тулд хэрхэн залбирах вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Еховатай дотносохын тулд хэрхэн залбирах вэ?
  • Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • ЕХОВАД БАТ ИТГЭЛТЭЙ ЗАЛБИРААРАЙ
  • ХЭРХЭН ЗАЛБИРВАЛ ЕХОВАТАЙ УЛАМ ДОТНОСОХ ВЭ?
  • БИБЛИД ГАРДАГ ЧИН СЭТГЭЛИЙН ЗАЛБИРЛУУД
  • ЗАЛБИРЛААРАА ЕХОВАТАЙ ДОТНОССООР БАЙГААРАЙ
  • Бусдын төлөө залбирахаа бүү март
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
  • Залбирал бол Бурхантай дотно харьцаа тогтоох арга
    Библийн сургаалыг зөв ойлгох нь
  • Библи судалж, залбирлаа баяжуулагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2009
  • Залбирч Бурхантай ойр дотно болоорой
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2025
хц25 10 сар х. 18-23

СУДЛАХ ӨГҮҮЛЭЛ 42

ДУУ 38 Еховад ачаагаа даатгая

Еховатай дотносохын тулд хэрхэн залбирах вэ?

«Би чин сэтгэлээсээ дуудаж байна. Ехова минь ээ, надад хариулаач» (ДУУ. 119:145, ШЕ).

ГОЛ САНАА

Библид байдаг Еховагийн үйлчлэгчдийн залбирлаас юу мэдэж авах вэ?

1, 2. а) Еховад зүрхээ нээх яагаад амаргүй санагдаж болох вэ? б) Ехова залбирлыг маань чих тавин сонсдог гэдгийг хаанаас мэдэх вэ?

ТАНЫ залбирал нэг хэвийн, ёс төдий болсон юм шиг санагддаг уу? Хэрэв тийм бол ганцхан танд тэгж санагдаж байгаа юм биш ээ. Бид маш завгүй амьдардаг учраас заримдаа яараад товчхон залбирчихдаг. Эсвэл өөрийгөө Еховатай ярих зохисгүй гэж бодоод зүрх сэтгэлээ нээж чаддаггүй байж болох юм.

2 Уран цэцэн үгээр бус, даруу, чин сэтгэлээсээ залбирах нь Еховад чухал гэдгийг Библи батлан хэлдэг. Ехова «дөлгөөн хүмүүсийн гуйлтыг сонсдог» (Дуу. 10:17, ШЕ). Тэрбээр бидэнд үнэхээр санаа тавьдаг тул хэлэх үг бүрийг маань чих тавин сонсдог (Дуу. 139:1–3).

3. Энэ өгүүллээр ямар асуултуудыг ярилцах вэ?

3 Дараах асуултуудад хариу авъя. Еховад бат итгэлтэй залбирч болохын учир юу вэ? Түүнтэй улам дотносохын тулд хэрхэн залбирах вэ? Библид гардаг Еховагийн үйлчлэгчдийн залбирлаас юу мэдэж авах вэ? Тэдгээр нь залбирлынхаа чанарыг сайжруулахад хэрхэн тус болох вэ? Сэтгэл санаа маш их хямарсан үед юу гэж залбирахаа мэдэхгүй бол яах вэ?

ЕХОВАД БАТ ИТГЭЛТЭЙ ЗАЛБИРААРАЙ

4. Яавал Еховад бат итгэлтэй залбирах вэ? (Дуулал 119:145).

4 Ехова бол сайн сайхныг хүсдэг үнэнч найз гэдгийг ойлговол бид бат итгэлтэй залбирна. 119-р дууллыг бичигч мөн ийнхүү залбирдаг байсан. Амьдралд нь асуудал бэрхшээл тасраагүй. Зарим хүн түүнийг гүтгэж, буруутгасан (Дуу. 119:23, 69, 78). Бас заримдаа алдаа гаргаад сэтгэлээр унаж байв (Дуу. 119:5). Гэсэн хэдий ч айж эмээлгүйгээр Еховад сэтгэлээ уудлан залбирч байсан (Дуулал 119:145-ыг уншина).

5. Таагүй бодлоос болж залбирахаа болих нь зөв үү? Жишээгээр тайлбарлана уу.

5 Ехова ноцтой алдаа гаргасан хүмүүст ч өөрт нь хандан залбирахыг уриалдаг (Ис. 55:6, 7). Тиймээс таагүй бодолд автсан ч залбирахаа больж болохгүй. Жишээ татъя. Онгоцны нисгэгч тусламж авах шаардлагатай үед нислэгийн хөдөлгөөний удирдагчтай холбогдох ёстойгоо мэддэг. Хэрэв замаасаа гарах юм уу алдаа гаргалаа гээд ичиж зовоод түүнтэй холбогдохгүй байвал зөв үү? Мэдээж үгүй! Үүнтэй адилаар бид зарим үед яахаа мэдэхгүй юм уу ноцтой алдаа гаргасан ч Еховад бат итгэлтэй залбирах учиртай (Дуу. 119:25, 176).

ХЭРХЭН ЗАЛБИРВАЛ ЕХОВАТАЙ УЛАМ ДОТНОСОХ ВЭ?

6, 7. Яавал сэтгэлээ уудлан залбирах вэ? Жишээ хэлнэ үү (Бас зүүлтийг үзээрэй).

6 Бид бодож, мэдэрч байгаа бүхнээ Еховад хэлбэл түүнтэй улам дотносно. Хэрхэн ийнхүү залбирах вэ?

7 Ехова ямар Бурхан гэдгийг эргэцүүлэх.a Зан чанаруудыг нь эргэцүүлэн бодох тусам юу бодож, мэдэрч байгаагаа түүнд ярихад амар санагдана (Дуу. 145:8, 9, 18). Кристиний тухай бодъё. Аав нь их харгис ширүүн хүн. Кристин: «Еховаг хайр халамжтай Эцэг гэж итгэн түүнтэй ярих надад амаргүй байсан. Алдаа гаргавал Ехова намайг хаях байх гэж боддог байв» гэжээ. Еховагийн ямар зан чанарыг эргэцүүлэх нь түүнд тустай байсан бэ? «Еховагийн үнэнч хайрын тухай эргэцүүлэн бодоод намайг хайрладаг гэдэгт нь итгэдэг болсон. Ехова үргэлж миний талд байна гэдгийг би одоо ойлгодог. Алдаа гаргахад минь ч хайрлаж, тусалсаар байна. Энэ тухай бодохлоор юунд баярладгаа, юунд сэтгэлээр унадгаа Еховад ярих амар байдаг» гэжээ.

8, 9. Сайн бодоод залбирахын ач тус юу вэ? Жишээ хэлнэ үү.

8 Юу гэж залбирахаа бодох. Залбирахаасаа өмнө дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Яг одоо надад ямар асуудал тулгарч байгаа вэ? Би хэн нэгнийг уучлах хэрэгтэй билүү? Еховагаас тусламж авах шаардлагатай өөр асуудал гарсан уу?» (Х.дэд 19:15–19). Залбирлын тухай Есүсийн заасан жишээг санаж Еховагийн нэр, Хаант төр, хүсэл зорилгынх нь талаар юу гэж залбирахаа бодоорой (Мат. 6:9, 10).

9 Нөхөр нь тархины хорт хавдар тусаад эцсийн шатанд орсныг мэдсэн Алиска гэдэг Гэрч эмэгтэйд залбирах их хэцүү санагдсан. Тэрбээр: «Сэтгэл хямраад юу гэж залбирахаа ч мэдэхгүй байлаа» гэжээ. Тэгээд яасан бэ? «Би зөвхөн өөрийнхөө тухай, нөхрийнхөө өвчнийг л яриад байхгүйн тулд залбирахаасаа өмнө юу гэж хэлэхээ сайн бодсон. Тэгэхээр тайвширч, өөр юмны тухай ч залбирч чаддаг байв» гэжээ.

10. Яаралгүй удаан залбирахын ач тус юу вэ? (Бас зургийг үзээрэй).

10 Яаралгүй удаан залбирах. Товчхон залбирах Еховатай дотносоход тустай нь үнэн боловч, харин цаг гаргаад удаан залбирвал сэтгэл санаагаа илүү сайн илэрхийлж чадна.b Алискагийн нөхөр Элайжа: «Би өдөрт олон удаа залбирахыг хичээдэг бөгөөд яаралгүй удаан залбирахаар Еховатай улам дотносож байгаагаа мэдэрдэг. Ехова намайг хурдан залбираасай гэж тэвчээргүй загнадаггүй» гэжээ. Та дараахыг туршиж үзээрэй. Яаралгүй тайван, бүр чанга залбирах боломжтой цаг, газрыг сонгоод Еховатай яриарай. Үүнийгээ хэвшил болгоорой.

Зургууд: 1. Үүр цайхын өмнө Гэрч эрэгтэй ширээнийхээ ард суугаад эргэцүүлэн бодож байна. Тэрбээр аягатай кофе барьсан, ширээн дээр Библи нь нээлттэй байна. 2. Нар мандсаны дараа ч ширээний ард суусан хэвээрээ, удаан залбирч байна.

Яаралгүй удаан залбирах боломжтой цаг, газрыг сонгоорой (10-р догол мөрийг үзээрэй)


БИБЛИД ГАРДАГ ЧИН СЭТГЭЛИЙН ЗАЛБИРЛУУД

11. Библид бичсэн чин сэтгэлийн залбирлуудыг тунгаан бодохын ач тус юу вэ? (Бас «Таны нөхцөл тэднийхтэй төстэй санагдаж байна уу?» гэсэн хавсралтыг үзээрэй).

11 Библид бичсэн чин сэтгэлийн олон залбирал, дууллыг эргэцүүлэн бодох нь ач тустай. Еховагийн үйлчлэгчид сэтгэлээ хэрхэн уудалж залбирсныг бодвол танд ч ингэх хүсэл төрөх байх. Тэдний залбирлаас Бурхнаа алдаршуулахад тустай шинэ үг хэллэгийг мэдэж авч болох юм. Бас таныхтай адил бодолтой юм уу таны гуймаар байгаа юмыг гуйсан хүний залбирал ч байж магадгүй.

Таны нөхцөл тэднийхтэй төстэй санагдаж байна уу?

Үнэнч үйлчлэгчид нь янз янзын нөхцөлд байхдаа Еховад сэтгэлээ уудлан залбирсан. Та бас төстэй нөхцөлд байна уу?

  • Айж түгшсэн Иаков тулгарч буй асуудлаа Еховад хэлээд зогсохгүй талархдагаа, итгэдгээ илэрхийлсэн (Эх. 32:9–12).

  • Залуу хаан Соломон Еховагийн өгсөн үүрэг даалгавартаа санаа зовоод тусламж гуйн залбирсан (Х.дээд 3:7–9).

  • Давид Батшебатай завхайрч нүгэл үйлдсэн ч «цэвэр зүрхтэй» болоход туслаач гэж Еховагаас гуйсан (Дуу. 51:9–12, ШЕ).

  • Мариа онцгой завшаан эдлэх болоод Еховаг магтан алдаршуулсан (Лук 1:46–49).

Бие дааж судлахдаа: Еховагийн үнэнч үйлчлэгчийн залбирлыг уншихдаа өөрөөсөө «Тэрбээр юуны тухай, хэрхэн ярьсан бэ?» гэж асуугаарай. Тэгээд Ехова үйлчлэгчийнхээ залбиралд хэрхэн хариулсныг бодоорой. Мэдэж авснаа хэрэгжүүлээрэй.

12. Библид байдаг залбирлуудыг тунгаан бодохдоо ямар асуултуудыг өөрөөсөө асууж болох вэ?

12 Библид байдаг залбирлуудыг тунгаан бодохдоо дараах асуултуудыг өөрөөсөө асуугаарай. «Хэн, ямар нөхцөлд залбирсан бэ? Надад ч бас ингэж санагдаж байна уу? Эндээс би юу мэдэж авах вэ?» Эдгээр асуултын талаар нэмж судлах хэрэгтэй ч байж болох юм. Харин ингэх нь маш үр дүнтэй. Хэдэн жишээг ярилцъя.

13. Ханнагийн залбирлаас юу мэдэж авах вэ? (1 Самуел 1:10, 11). (Бас зургийг үзээрэй).

13 1 Самуел 1:10, 11-ийг уншина. Ийнхүү залбирах үед Ханнад хоёр том асуудал тулгараад байв. Тэрбээр хүүсэр байсан бөгөөд нөхрийнх нь нөгөө эхнэр түүнийг басамжлан доромжилдог байжээ (1 Сам. 1:4–7). Танд ч төвөгтэй асуудал тулгарч байгаа бол Ханнагийн залбирлаас юу мэдэж авах вэ? Тэрбээр цаг гаргаад удаан залбирч, сэтгэл зүрхэн дэх бүх зовнилоо хэлээд маш их тайвширсан (1 Сам. 1:12, 18). Бид ч сэтгэл зовоосон бүхнийг ярьж «ачаагаа Еховад үүрүүлбэл» тайвширч тайтгарна (Дуу. 55:22, ШЕ).

Зургууд: 1. Елканаг хоёр хүүхэдтэйгээ тоглож байхад Ханна гунигтай зогсож байна. 2. Пенинна саяхан төрсөн хүүхдээ тэврээд инээмсэглэнэ. 3. Ханна нулимс дуслуулан чин сэтгэлээсээ залбирч байна. 4. Гараа элгэн дээрээ зөрүүлэн сууж буй тэргүүн тахилч Ели Ханна руу сэжиглэнгүй харж байна.

Ханна хүүсэр байсан бөгөөд нөхрийнх нь нөгөө эхнэр түүнийг басамжлан доромжилдог байв. Ийм хэцүү үед сэтгэл зүрхэн дэх бүх зовнилоо Еховад хэлээд маш их тайвширсан (13-р догол мөрийг үзээрэй)


14. а) Ханнагийн жишээнээс өөр юу мэдэж авах вэ? б) Бурхны Үгийг уншиж, эргэцүүлэн бодох нь залбирлаа баяжуулахад тустай гэж яагаад хэлэх вэ? (Зүүлтийг үзнэ үү).

14 Ханна хүү Самуелаа төрснөөс хойш хэдэн жилийн дараа түүнийг тэргүүн тахилч Елид аваачиж өгдөг (1 Сам. 1:24–28). Тэгээд үнэнч үйлчлэгчдээ хамгаалж, санаа тавьдаг Еховад талархаж чин сэтгэлийн угаас залбирсан (1 Сам. 2:1, 8, 9).c Гэр оронд нь өөр бэрхшээл байсан ч, үүнийг бус, Ехова хэрхэн ивээснийг илүү анхаарсан. Эндээс бид юу мэдэж авах вэ? Ехова биднийг хэрхэн дэмжиж ирснийг анхаарах нь одоогийн бэрхшээлээ давахад тустай.

15. Зөнч Иеремиагийн залбирлаас юу мэдэж авах вэ? (Иеремиа 12:1).

15 Иеремиа 12:1-ийг уншина. Зөнч Иеремиа хорон муу хүмүүсийн амжилттай явааг хараад нэг хэсэгтээ урам нь хугарсан. Мөн өөрийг нь элэг нэгт израйлчууд дооглон тохуурхаж байв (Иер. 20:7, 8). Бид Иеремиагийн сэтгэлийг ойлгодог. Учир нь хүмүүс биднийг ч дооглон тохуурхдаг. Бас шударга бус хүмүүс амжилттай яваа юм шиг харагддаг. Иеремиа сэтгэлээр унаснаа Еховад хэлсэн. Харин Еховаг шударга бус гэж хэзээ ч буруутгаагүй. Тэрслүү ард түмнээ шийтгэхэд нь шударга Бурхан гэдэгт улам бүр итгэсэн биз ээ (Иер. 32:19). Бид ч шударга бус хүмүүсээс болж ямар их шаналдгаа Еховад илэн далангүй хэлж залбирдаг. Үүний зэрэгцээ Ехова шударга бус бүх явдлыг цаг нь болохоор арилгана гэдэгт итгэдгээ хэлдэг.

16. Цөллөгт байсан леви хүний залбирлаас юу мэдэж авах вэ? (Дуулал 42:1–4). (Бас зургийг үзээрэй).

16 Дуулал 42:1–4-ийг уншина. Энэ дууллыг цөллөгт байсан леви хүн бичжээ. Итгэл нэгтнүүдтэйгээ хамт Еховаг шүтэх боломжгүйн зовлон түүнд ямар санагдаж байсныг дууллаас нь мэдэж болно. Өвчин тусах зэргээс болоод гэрээсээ гарч чадахгүйд хүрсэн эсвэл Еховаг шүтдэгээсээ болоод шоронд хоригдсон хүн түүний сэтгэлийг сайн ойлгоно. Заримдаа сэтгэл санаа янз бүр болдог. Харин энэ тухайгаа Еховад хэлж залбирах нь сайн. Тэгвэл сэтгэл мэдрэмжээ ойлгож, нөхцөл байдлаа сайн талаас нь харж чадна. Жишээлбэл леви хүн Еховаг магтах өөр боломж байгааг ойлгосон (Дуу. 42:5). Мөн Ехова өөрт нь хэр их санаа тавьдгийг тунгаан бодсон (Дуу. 42:8). Бурханд шаргуу залбирвал яагаад ийн санагдаж байгаагаа ойлгоно, тайвширна, тэвчих тэнхээтэй болно.

Зургууд: 1. Леви хүн цөлд байхдаа шаргуу залбирч байна. 2. Эмнэлгийн орон дээр хэвтэж буй Гэрч эрэгтэй залбирч байна. Өвөр дээр нь нээлттэй Библи байна.

42-р дууллыг бичсэн леви хүн Бурханд сэтгэл уудлан залбирчээ. Бид ч сэтгэлээ уудлан залбирвал нөхцөл байдлаа сайн талаас нь харж чадна (16-р догол мөрийг үзээрэй)


17. а) Зөнч Ионагийн залбирлаас юу мэдэж авах вэ? (Иона 2:1, 2). б) «Дуулал» номд бичсэнийг тогтоох нь хүнд хэцүү үед тустай гэж яагаад хэлэх вэ? (Зүүлтийг үзнэ үү).

17 Иона 2:1, 2-ыг уншина. Зөнч Иона аварга загасны гэдсэнд байхдаа ийн залбирчээ. Тэрбээр Еховад дуулгаваргүй загнасан хэдий ч Ехова залбирлыг нь сонсоно гэдэгт итгэж байсан. Залбиралдаа «Дуулал» номоос олон зүйлийг эш татсан.d Тэдгээрийг цээжээр мэддэг байсан бололтой. Мөн тэдгээрийг санаж тунгаан бодоод Ехова өөрт нь тусална гэдэгт итгэх итгэл нь батажсан. Бид бас Библийн зүйлүүдийг тогтоохыг хичээвэл хүнд хэцүү үед залбирахад санаанд орж тайвшрах биз ээ.

ЗАЛБИРЛААРАА ЕХОВАТАЙ ДОТНОССООР БАЙГААРАЙ

18, 19. Залбирахдаа сэтгэлээ илэрхийлж чадахгүй үед Ром 8:26, 27 биднийг хэрхэн тайвшруулдаг вэ? Жишээ хэлнэ үү.

18 Ром 8:26, 27-г уншина. Заримдаа бид хэтэрхий их санаа зовсноос болж сэтгэлээ тодорхой илэрхийлж чаддаггүй. Гэхдээ бидэнд туслагч бий. Ийм үед Бурхны агуу хүч бидний өмнөөс «гуйдаг». Яаж? Ехова Библи бичигчдийг агуу хүчээрээ удирдан олон залбирлыг бичүүлсэн. Тэдгээр залбирлыг Ехова бидний хүсэлт гэж үзээд хариулж болох юм.

19 Оросын Елена гэдэг Гэрч эмэгтэйд энэ нь тустай байжээ. Тэрбээр залбирч, Библи уншдаг гэдгээсээ болж баривчлагдсан. Елена ихэд айж сандраад залбирч чадахгүй байв. Тэрбээр: «Сэтгэл түгшиж, юу гэж залбирахаа мэдэхгүй үед Библид бичүүлсэн эртний үйлчлэгчдийнхээ залбирлыг Ехова ... миний хүсэлт гэж үзээд хүлээж авна гэдгийг би санасан. ... Үүний ачаар туйлын хэцүү байсан ч маш ихээр тайвширч чадсан» гэжээ.

20. Стресстэй үед яах нь залбирахад тус болох вэ?

20 Стресстэй үед залбирахад анхаарлаа төвлөрүүлэх амаргүй байж магадгүй. Тэгвэл яах вэ? Залбирахаасаа өмнө зарим дууллыг чанга уншаарай. Бас Давид хааны адилаар юу бодож, мэдэрч байгаагаа бичиж үзээрэй (Дуу. 18; 34; 142, оршил). Залбирахын өмнө хэрхэн бэлдэх талаар дүрэм журам гэж байхгүй (Дуу. 141:2). Өөрт хамгийн тохиромжтой гэснээ хийгээрэй.

21. Чин сэтгэлээсээ залбирахын учир юу вэ?

21 Биднийг залбирахаас ч өмнө Ехова хэлэх үгийг маань мэддэг гэхээр сэтгэл тайвширдаг (Дуу. 139:4). Гэхдээ өөрт нь итгэдгээ хэлэхэд тэрбээр баярладаг. Тиймээс айж эмээхгүйгээр тэнгэрийн Эцэгтээ залбираарай. Үгэнд нь байдаг залбирлуудаас санаа аваарай. Сэтгэлийнхээ угаас залбираарай. Юунд баярладаг, юунд гунигладаг бүхнээ хэлээрэй. Ехова таны жинхэнэ Найз тул үргэлж тантай хамт байна!

ТА ЮУ ГЭЖ ХАРИУЛАХ ВЭ?

  • Еховад сэтгэлээ уудлан залбиръя гэвэл яах нь тустай вэ?

  • Хэрхэн залбирвал Еховатай улам дотносох вэ?

  • Библид гардаг чин сэтгэлийн залбирлуудыг эргэцүүлэн бодохын ач тус юу вэ?

ДУУ 22 «Ехова бол миний Хоньчин»

a «Библийн зарчмыг амьдралдаа хэрэгжүүлэх нь» номын «Ехова» гэсэн сэдэв доорх «Еховагийн зарим зан чанар» гэснийг үзээрэй.

b Хурлынхнаа төлөөлсөн залбирлууд ер нь товчхон байдаг.

c Ханна Мосегийн бичсэнтэй төстэй үгээр залбирсан. Тэрбээр цаг гарган Судрыг эргэцүүлэн боддог байсан нь эргэлзээгүй (Д.хууль 4:35; 8:18; 32:4, 39; 1 Сам. 2:2, 6, 7). Хэдэн зууны дараа Есүсийн ээж Мариа Ханнагийн хэлсэнтэй төстэй үгээр Еховаг алдаршуулсан (Лук 1:46–55).

d Жишээ нь Иона 2:3–9-ийг Дуулал 69:1; 16:10; 30:3; 142:2, 3; 143:4, 5; 18:6; 3:8-тай дарааллынх нь дагуу харьцуулж уншаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах