JenkoAtaman/stock.adobe.com
СОНОР СЭРЭМЖТЭЙ БАЙГТУН!
2023 онд өөдрөг байх шалтгаан—Библид юу гэж байдаг вэ?
2023 он гарлаа. Бид бүгд л өөрсдөдөө болон гэр бүлийнхэндээ сайн сайхныг хүсэж байгаа. Өөдрөг байх ямар шалтгаан байна вэ?
Библи итгэл найдвар төрүүлдэг
Бидэнд тулгараад байгаа асуудлууд түр зуурынх бөгөөд удахгүй бүрмөсөн шийдэгдэх тухай Библид бичсэн байдаг. Библид «бичигдсэн бүхэн биднийг сургахын тулд юм. Бурхны үг ... биднийг тайвшруулдгийн ачаар бид найдвар өвөрлөж явдаг» (Ром 15:4).
Библийн найдварын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл «Амьдрал сайхан болох болов уу?» гэсэн өгүүллийг уншина уу (англи).
Библийн өгдөг найдвар танд тустай
Библийн өгдөг «найдвар бидэнд түшиг болдог» (Еврей 6:19). Энэ найдвар биднийг батжуулдаг. Үүний ачаар бид тулгарч байгаа бэрхшээлийг даван туулж өөдрөг байдаг. Жинхэнэ аз жаргалтай болдог. Жишээ нь:
Библийн найдвар архинд донтсон нэгэн эрэгтэйд хэрхэн тусалсныг «Би хуучнаараа амьдрахаас залхсан» видеоноос үзнэ үү.
Библийн найдвар хайртай дотнын хүмүүсээ алдсан үед хэрхэн тус болдгийг «Гашуудаж буй хүмүүсийг тайвшруулах мэдээ» видеоноос үзнэ үү.
Найдвараа батжуулаарай
Олон хүн сайн сайхан зүйл болоосой гэж хүсдэг ч биелэх эсэхэд нь эргэлздэг. Библийн амлалтууд юугаараа өөр вэ? Библид байдаг амлалтуудыг «худал хэлдэггүй» Ехова Бурханa өгдөг (Тит 1:2). Зөвхөн Ехова бүх амлалтаа биелүүлэх хүчтэй учир «таалдаг аливаа зүйлээ» үйлддэг (Дуулал 135:5, 6).
Бид таныг Библид байгаа жинхэнэ найдварыг өвөрлөж ач тус хүртээсэй гэж хүсэж байна. Библид бичсэн зүйлд итгэе гэвэл «Судрыг ... нягтлан үзээрэй» (Үйлс 17:11). Библийн үнэ төлбөргүй хичээлийг хийж үзнэ үү. 2023 ондоо ирээдүйг өөдрөгөөр хараарай.
a Ехова гэдэг нь Бурхны нэр юм (Дуулал 83:18).