Comstock Images/Stockbyte via Getty Images
Авлига—Бурхны Хаант төр юу хийх вэ?
Итгэл даасан удирдагчтай болох нь одоо цагт олон хүний мөрөөдөл болжээ. Авлигад ханаж цаддаггүй удирдагчдаас хүмүүс залхаж байна. 2023 онд хийгдсэн нэгэн судалгаагаарa хамгийн итгэл даадаггүй хүмүүсийн жагсаалтыг улс төрийн удирдагчид тэргүүлжээ.
Найдвартай, үнэнч шударга, авлигыг үзэн яддаг удирдагчтай нэг засгийн газрын тухай Библид бичсэн байдаг. Энэ засгийн газар бол Бурхны Хаант төр бөгөөд удирдагч нь Есүс Христ юм (Исаиа 9:7).
Есүс хүмүүст чин сэтгэлээсээ санаа тавьдгаа үгээрээ төдийгүй үйл хэргээрээ ч тодорхой харуулдаг байсан (Матай 9:35, 36). Тэрбээр Хаант төрийн Хаан учраас эрх мэдлийг нь дэмждэг бүх хүнд санаа тавьж, амар тайван, шударга ёсыг үеийн үед тогтоох болно (Дуулал 72:12–14).
a 2023 Edelman Trust Barometer Global Report.