Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwfq өгүүлэл 54
  • Еховагийн Гэрчүүд салалтыг юу гэж үздэг вэ?

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Еховагийн Гэрчүүд салалтыг юу гэж үздэг вэ?
  • Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Гэр бүлийн харьцаанд нь сэв суусан хосуудад Гэрчүүд тусалдаг уу?
  • Ахлагчид Гэрч эхнэр нөхрийг салахыг ятгадаг уу?
  • Тусдаа амьдрахыг Гэрчүүд юу гэж үздэг вэ?
  • Салж сарнихдаа тулсан бол
    Гэр бүлийн аз жаргалын нууц
  • Гэрлэлтээ цуцлуулах ба тусдаа амьдрах талаарх Библийн зарчим
    «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • «Бурхны нийлүүлснийг» эрхэмлэж яваарай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2018
  • Гэр бүлээ бат бэх байлгахын төлөө чадах бүхнээ хийгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Илүү дэлгэрэнгүй харах
Еховагийн Гэрчүүдийн талаар байнга тавьдаг асуулт
ijwfq өгүүлэл 54
Хуримын зураг нь урагдсан байна

Еховагийн Гэрчүүд салалтыг юу гэж үздэг вэ?

Гэрчүүд гэрлэлт болон салалтын талаарх Библийн зарчмыг дагаж мөрддөг. Эхнэр нөхрийн холбоог үүрд байхаар Бурхан санаачилсан. Гэрлэлтээ цуцлуулах Библийн үндэстэй цорын ганц шалтгаан нь завхайрах юм (Матай 19:5, 6, 9).

Гэр бүлийн харьцаанд нь сэв суусан хосуудад Гэрчүүд тусалдаг уу?

Тийм. Дор дурдсан аргаар тусалдаг.

  • Ном хэвлэл. Гэр бүлийн хоёрыг улам дотносоход, тэр байтугай харьцаанд нь сэв суусан нөхөр эхнэр хоёрт ч тустай өгүүллүүд манай ном хэвлэлд тогтмол гардаг. Жишээлбэл «Бие биедээ үнэнч байх нь», «Гэр бүлдээ итгэлцлийг бий болгох нь», «Бат бөх, аз жаргалтай гэр бүлийг цогцлооё» зэрэг өгүүллийг үзээрэй.

  • Цуглаан. Гэр бүлд зориулсан ач тустай Библид үндэслэсэн зөвлөгөөг цуглаан, чуулганд сонсдог.

  • Ахлагчид. Тэд гэр бүлтэй хүмүүст тусалдаг. Ингэхдээ Эфэс 5:22–25 зэрэг Библийн зүйлүүдийг ажил хэрэг болгохыг зөвлөдөг.

Ахлагчид Гэрч эхнэр нөхрийг салахыг ятгадаг уу?

Үгүй. Нөхөр эхнэр хоёр хоорондоо таарамжгүй болж, ахлагчдаас тусламж хүсэж болох юм. Гэхдээ ахлагчид ямар шийдвэр гаргах ёстойг нь тэдэнд заах эрхгүй (Галат 6:5). Гэлээ ч Библийн үндэслэлгүйгээр салахаар шийдсэн Гэрч хүн дахин гэрлэх эрхгүйг Библид тодорхой хэлсэн байдаг (1 Тимот 3:1, 5, 12).

Тусдаа амьдрахыг Гэрчүүд юу гэж үздэг вэ?

Эхнэр нөхрийн харьцаа хэчнээн муу байлаа ч үргэлж хамт байхыг Библи уриалдаг (1 Коринт 7:10–16). Ер нь шаргуу залбирч, Библийн зарчмыг ажил хэрэг болгож, хайраа илэрхийлбэл гэр бүлд тулгардаг олон асуудлыг шийдэж чаддаг (1 Коринт 13:4–8; Галат 5:22).

Гэхдээ туйлын хүнд нөхцөлд зарим Гэрч ханиасаа тусдаа амьдрахаар шийдэж болох юм.

  • Хань нь гэр бүлээ тэжээх үүргээ санаатайгаар биелүүлдэггүй (1 Тимот 5:8).

  • Хань нь дэндүү харгис хэрцгий ханддаг (Дуулал 11:5).

  • Хань нь Еховатай тогтоосон харьцаанд нь аюул учруулдаг. Жишээлбэл Бурхны хуулийг ямар нэг байдлаар зөрчүүлэх гэж оролддог учраас Гэрч хань нь тусдаа амьдрахаар шийдэж болох юм. Ингэсэн цагт л «хүнд бус, Бурханд захирагдах ёстой» гэсэн зарчмыг баримталж чадна гэж үздэг (Үйлс 5:29).

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах