Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • ijwbq өгүүлэл 158
  • Амиа хорлох бодлоос салах нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Амиа хорлох бодлоос салах нь
  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Библид юу гэж байдаг вэ?
  • Библид ямар ямар зөвлөгөө байдаг вэ?
  • Амьдрах хүсэлгүй болсон хүмүүсийн тухай Библид гардаг уу?
  • Зовж шаналсан үедээ Еховад найдаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
  • Сэтгэцийн эмгэгтэй хүмүүст туслах нь
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Нийтэд зориулсан)–2023
  • Ехова ард түмнээ харж ханддаг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Зовлон тохиолдоход
    Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
Илүү дэлгэрэнгүй харах
Библитэй холбоотой асуултын хариу
ijwbq өгүүлэл 158
Амиа хорлохыг бодож байгаа нэгэн эрэгтэй

Амиа хорлох бодлоос салах нь

Библид юу гэж байдаг вэ?

Библи бол «зовж шаналсан хүнийг тайвшруулдаг Бурхны» бичүүлсэн ном (2 Коринт 7:6). Библи сэтгэл зүйн зөвлөгөөний ном биш боловч маш олон хүнд амиа хорлох бодлоосоо салахад тусалсан. Библийн мэргэн зөвлөгөө танд ч бас тус болно.

  • Библид ямар ямар зөвлөгөө байдаг вэ?

  • Амьдрах хүсэлгүй болсон хүмүүсийн тухай Библид гардаг уу?

  • Амиа хорлох тухай бодлоосоо салахад Библийн ямар зүйл тус болох вэ?

  • Найз тань «Амьдрах хүсэл алга» гэвэл яах вэ?

  • Өмнө нь амиа хорлохыг завдаж байсан бол яах хэрэгтэй вэ?

Библид ямар ямар зөвлөгөө байдаг вэ?

  • ● Сэтгэл доторхоо уудлаарай.

    Библид ингэж байдаг. «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сургаалт үгс 17:17).

    Юу гэж ойлгох вэ? Сөрөг юм бодогдоод хэцүү байвал бусдаас тусламж авах хэрэгтэй.

    Сэтгэлийн зовлон шаналлаа дотроо хадгалаад явбал дааж дийлэхийн аргагүй болно. Харин дотроо уудлаад ярьчихвал сэтгэл хөнгөрч хамаагүй дээрдэнэ.

    Амиа хорлох бодлоосоо салахыг хичээж байгаа нэгэн эрэгтэй нэг хүнтэй бодол санаагаа хуваалцаж байна

    Оролдоод үз. Чадвал өнөөдөр гэр бүлийнхнийхээ хэн нэгэнтэй эсвэл итгэл даадаг найзтайгаа ярилцаарай.a Бас юу бодож мэдэрч байгаагаа бичвэл сэтгэл уужирна.

  • ● Эмчид үзүүлээрэй.

    Библид ингэж байдаг. «Эрүүл хүнд эмч хэрэггүй. Харин өвчтэй хүнд хэрэгтэй» (Матай 9:12).

    Юу гэж ойлгох вэ? Өвчин тусвал эмчид үзүүлэх хэрэгтэй.

    Амиа хорлох тухай бодож байна гэдэг нь сэтгэл санааны болон сэтгэцийн өвчтэй байгаагийн шинж байж болох юм. Яг л бие өвддөгтэй адилхан учраас үүнээс ичих юм байхгүй. Энэ бол эмчилгээ авдаг өвчин юм.

    Оролдоод үз. Мэргэжлийн эмчид аль болох хурдан хандаарай.

  • ● Бурхан бидэнд санаа тавьдгийг битгий мартаарай.

    Библид ингэж байдаг. «Таван бор шувууг хоёрхон зоосоор зардаг биз дээ? Гэвч нэгийг нь ч Бурхан мартдаггүй. ... Бүү санаа зов. Та нар олон бор шувуунаас ч илүү үнэ цэнтэй» (Лук 12:6, 7).

    Юу гэж ойлгох вэ? Бурхан таныг үнэ цэнтэй гэж үздэг.

    Хэн ч таныг ойлгохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ Бурхан таныг яаж зовж байгааг мэддэг. Таныг амьд явах хүсэлгүй болсон байлаа ч Бурхан танд санаа тавьсан хэвээр байна. «Эмтэрсэн, гэмшсэн зүрхийг Бурхан та жигшихгүй» (Дуулал 51:17, АБН 2013). Бурхан таныг хайрладаг учраас амьд яваасай гэж хүсдэг.

    Оролдоод үз. Бурхан таныг хайрладаг гэсэн баталгааг Библиэс олоорой. Жишээлбэл «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2016 оны 6-р сарын дугаар дахь «Ехова “та нарын төлөө санаа тавьдаг”» гэсэн өгүүллийг үзэж болно.

  • ● Бурханд залбираарай.

    Библид юу гэж байдаг вэ? «Бүх зовнилоо Бурханд даатга. Яагаад гэвэл тэр та нарт санаа тавьдаг» (1 Петр 5:7).

    Юу гэж ойлгох вэ? Бодож санаж, санаа зовж байгаа юмаа ний нуугүй яриасай гэж Бурхан биднээс хүсдэг.

    Бурхан, зовлонгоо тэвчих хүчийг өгч сэтгэл санааг тань амар тайван болгоно (Филиппой 4:6, 7, 13). Ийнхүү тэрбээр чин сэтгэлийн залбиралд хариулдаг (Дуулал 55:22).

    Амиа хорлох бодлоосоо салахыг хичээж байгаа нэгэн эрэгтэй гадаа сандал дээр суучихсан гартаа Библи барьчихсан эргэцүүлэн бодож байна

    Оролдоод үз. Даруйхан шиг Бурханд залбираарай. Ехова гэдэг нэрээр нь дуудаж, сэтгэлээ уудлан залбираарай (Дуулал 83:18). Амьдрах сэтгэлийн тэнхээ гуйгаарай.

  • ● Амьдрал сайхан болно гэж байдгийг эргэцүүлэн бодоорой.

    Библид юу гэж байдаг вэ? «Усан онгоцыг зангуу нь хөдөлгөөнгүй байлгадаг шиг энэ найдвар бидэнд түшиг болдог. Бат үндэстэй, баараггүй биелэх энэхүү найдвар биднийг хөшигний цаана оруулдаг» (Еврей 6:19).

    Юу гэж ойлгох вэ? Сэтгэл санаа тань далайн давалгаанд шидэгдэх усан онгоц шиг байгаа бол Библид бичсэн найдварыг эргэцүүлэн бодож тайвшраарай.

    Библид бичсэн найдвар бол гэнэн мөрөөдөл биш. Баараггүй биелэх Бурхны амлалт. Бурхан бүх зовлонг арилгана гэж амладаг (Илчлэл 21:4).

    Оролдоод үз. «Амьдрал сайхан болох болов уу?» гэсэн өгүүллээс Библид ямар сайхан найдварын талаар бичсэн байдгийг мэдэж аваарай.

  • ● Сэтгэл санаагаа өөдрөг болгох юм хийгээрэй.

    Библид юу гэж байдаг вэ? «Баяр хөөртэй зүрх бол сайн эм» (Сургаалт үгс 17:22).

    Юу гэж ойлгох вэ? Баяр хөөртэй болгодог юм хийхлээр сэтгэл санаа өөдрөг болдог.

    Амиа хорлох бодлоосоо салахыг хичээж байгаа нэгэн эрэгтэй инээмсэглээд хатсан навч шүүрдэлцэж байна

    Оролдоод үз. Дуртай юмаа хийгээрэй. Жишээ нь сэтгэл санаа сэргээм хөгжим сонсох, урам зориг хайрласан юм унших юм уу шинэ хоббитой болоорой. Хүнд бага ч болтугай тус хүргэвэл жаргалтай болно (Үйлс 20:35).

  • ● Эрүүл мэндээ анхаараарай.

    Библид юу гэж байдаг вэ? «Биеийн дасгал нь ... тустай» (1 Тимот 4:8).

    Юу гэж ойлгох вэ? Дасгал хөдөлгөөн, бүтэн нойр, шим тэжээлтэй хоол эрүүл байхад тустай.

    Оролдоод үз. Ядахдаа 15 минут алхаарай.

  • ● Хүний сэтгэл санаа, амьдралд тохиолддог бүхэн нэг янзаараа байдаггүйг санаарай.

    Библид юу гэж байдаг вэ? «Маргааш юу болохыг чи үл мэднэ» (Сургаалт үгс 27:1).

    Юу гэж ойлгох вэ? Дааж дийлшгүй мэт санагдах ярвигтай асуудал цаг зуурынх байж мэднэ.

    Байдал одоо хүнд байгаа ч гэсэн ирээдүйд сайнаар эргэж болох шүү дээ. Асуудлаа шийдэх арга зам хайгаарай (2 Коринт 4:8). Цаг цагаараа байдаггүй. Цаг зуурын хямралаас болж амиа бүү хорлоорой.

    Оролдоод үз. Сэтгэлээр унаад үхэхийг хүссэн хүмүүсийн тухай Библиэс уншаарай. Тэдний нөхцөл байдал эцэстээ төсөөлж байгаагүйгээр хэрхэн сайнаар эргэснийг анхаарч уншаарай. Хэдэн жишээ авч үзье.

Амьдрах хүсэлгүй болсон хүмүүсийн тухай Библид гардаг уу?

Гардаг. Үхэхийг хүссэн хүмүүсийн тухай Библид гардаг. Бурхан тэднийг буруутгалгүй, сөрөг бодлоосоо салахад нь тусалсан. Тэрбээр танд ч бас тусална.

Елиа

  • ● Ямар хүн байсан бэ? Елиа эр зоригтой зөнч байсан. Гэхдээ л сэтгэлээр унаж, гуньж гутарч байжээ. Яаков 5:17-д «Елиа бидэн шиг л хүн байсан» гэж байдаг.

  • ● Яагаад үхэхийг хүссэн бэ? Нэгэн удаа маш их ганцаардаж, айж, өөрийгөө хэнд ч хэрэггүй гэж бодсон. Тийм болохоор «Миний амийг аваач» гэж Еховагаас гуйсан удаатай (Хаадын дээд 19:4).

  • ● Ийм байдлаасаа яаж гарсан бэ? Елиа Бурханд сэтгэлээ уудалсан. Бурхан түүнийг хэрхэн урамшуулсан бэ? Өөрт нь санаа тавьж байгаагаа илэрхийлж, сүр хүчээ үзүүлсэн. Ямар их үнэ хүндтэй хүн болохыг нь сануулж, халамжтай, чадварлаг туслагч өгсөн.

  • ▸ Елиагийн тухай эндээс уншаарай. Хаадын дээд 19:2–18.

Иов

  • ● Ямар хүн байсан бэ? Өнөр өтгөн гэр бүлтэй, баян чинээлэг хүн байсан. Жинхэнэ Бурхныг шүтдэг, чин үнэнч хүн байв.

  • ● Яагаад үхэхийг хүссэн бэ? Амьдрал нь орвонгоороо эргэсэн. Бүх эд хөрөнгөө алдсан. Арван сайхан хүүхэд нь гамшигт амь үрэгдсэн. Өөрөө тэвчихийн аргагүй өвчин туссан. Найз нөхөд нь «Чи өөрөөсөө л болж зовж байна» гэж хайр найргүй гүтгэсэн. Иов: «Амьд явахыг би жигшин үздэг боллоо. Урт удаан наслах хүсэл ч үгүй боллоо» гэж хэлжээ (Иов 7:16, МБН 2015).

  • ● Ийм байдлаасаа яаж гарсан бэ? Иов Бурханд залбирсан. Бас хүнтэй сэтгэл санаагаа хуваалцаж ярилцсан. Өрөвч сэтгэлтэй найз Елиху нь урамшуулж зоригжуулан, асуудлыг өөр өнцгөөс харахад нь тусалсан. Хамгийн гол нь Бурхны тусламж зөвлөгөөг авсан.

  • ▸ Иовын тухай эндээс уншаарай. Иов 1:1–3, 13–22; 2:7; 3:1–13; 36:1–7; 38:1–3; 42:1, 2, 10–13.

Мосе

  • ● Ямар хүн байсан бэ? Эртний Израйлийн удирдагч, үнэнч зөнч байсан.

  • ● Яагаад үхэхийг хүссэн бэ? Мосе маш өндөр хариуцлагатай ажил хийдэг, бас байнга шүүмжлэлд өртдөг байсан. Үүнээсээ болоод тамир тэнхээ нь барагджээ. Тиймээс Бурханд хандан «Намайг нэгмөсөн алаач» гэж хашхирсан байна (Тооллого 11:11, 15).

  • ● Ийм байдлаасаа яаж гарсан бэ? Мосе юу бодож санаж байгаагаа Бурханд хэлэхэд ажлын ачааллыг нь багасгаж, сэтгэл санааг нь тайвшруулсан.

  • ▸ Мосегийн тухай эндээс уншаарай. Тооллого 11:4–6, 10–17.

Амиа хорлох тухай бодлоосоо салахад Библийн ямар зүйл тус болох вэ?

Бурхан танд санаа тавьдгийг харуулсан Библийн зүйлүүд

  • «Ехова шархалсан зүрхтэй хүнд ойрхон байдаг бөгөөд сэтгэлийн дарамттай хүмүүсийг авардаг» (Дуулал 34:18, ШЕ).

  • «Миний дотор санаа зовсон бодлууд олшироход таны тайтгарлууд миний сэтгэлийг баясгадаг» (Дуулал 94:19).

    (Дуулал 27:10; 103:12–14; 2 Коринт 1:3, 4-ийг бас үзээрэй).

Бурхан таны зовлонг ойлгодгийг харуулах Библийн зүйлүүд

  • «Та миний зүдгүүрийг харсан. Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн» (Дуулал 31:7).

  • «Тэдний бүх л зовлонд оролцон Тэр зовсон. ... тэднийг өргөн, явсан билээ» (Исаиа 63:9).

Бурхан таныг өөртэй дотносон нөхөрлөөсэй, өөрт нь залбирч сэтгэл зүрхээ уудлаасай гэж хүсдэгийг харуулсан Библийн зүйлүүд

  • «Юунд ч бүү санаа зов. Харин хэзээ ямагт Бурханд залбир, ... хүсэлтээ хэлж бай. Тэгвэл Бурхан хүний ухаанаас давуу амар тайвныг Христ Есүсээр дамжуулан та нарт өгч, зүрх сэтгэл, ухаан бодлыг тань хамгаална» (Филиппой 4:6, 7).

  • «Бурхантай ойр дотно бол. Тэгвэл тэрээр та нартай дотно болно» (Яаков 4:8).

    (Дуулал 34:4, 15; 55:22-ыг бас үзээрэй).

Бурхан танд хүч тэнхээ хайрлахыг харуулсан Библийн зүйлүүд

  • «Намайг хүчирхэгжүүлдэг нэгний ачаар би бүхнийг давна» (Филиппой 4:13).

  • «Би чамтай хамт байгаа тул бүү ай! Өөрийнхөө талаар бүү санаа зов. Учир нь Би чиний Бурхан. Би чамайг тэнхрүүлж, үнэхээр чамд тусална» (Исаиа 41:10).

    (Дуулал 138:3; Исаиа 40:29–31-ийг бас үзээрэй).

Найз тань «Амьдрах хүсэл алга» гэвэл яах вэ?

  • Найз тань «Амьдрах хүсэлгүй байна» гэж хэлбэл битгий тоохгүй өнгөрөөрэй. Найзынхаа сэтгэл санааг ямар байгааг мэдэхийн тулд яриулаарай (Сургаалт үгс 20:5). Хүн амиа хорлох гэж байгаагаа бусдад ярихлаар тэгж бодохоо больж болох юм.

  • Сэтгэлийг нь ойлгож анхааралтай сонсоорой. «Сонсоход бэлэн бай. Ярих гэж бүү яар» (Яаков 1:19). Шаналсан, депресст орсон хүн «болчимгүй үгс» хэлдгийг санаж ойлгоорой (Иов 6:2, 3, ШЕ). Хэрвээ найз чинь бүдүүлэг, бодлогогүй үг хэлбэл уурлаж цухалдан гомдох хэрэггүй.

  • Тайвшруулаарай. «Гутарсан хүмүүсийг тайвшруул» гэсэн зөвлөгөө Библид байдаг (1 Тесалоник 5:14). Утгагүй юм ярьж байна гэж битгий буруутгаарай. Амиа хорлох тухай бодож байгаа нь шалтгаантай учраас хүндэтгэж харьцаарай. Өөрийн тань хувьд ямар их үнэ цэнтэй хүн болохыг нь найздаа хэлээрэй.

  • Эмчид хандахыг зөвлөөрэй. «Бусдын зөвлөгөөг хүлээн авдаг хүн ухаалаг болохоо харуулна» гэж Сургаалт үгс 13:10-т байдаг (МБН 2015). Хэрэв найз чинь хүнд өвчтэй бол эмчид хандахыг зөвлөнө биз дээ. Амиа хорлох тухай бодох нь сэтгэцийн болон сэтгэл санааны өвчтэйн шинж байж болох учир мэргэжлийн хүнд хандахыг зөвлөөрэй. Бүр хамт явсан ч болно.

  • Хайраа илэрхийлээрэй. Библид «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» гэж байдаг (Сургаалт үгс 17:17). Та найзынхаа асуудлыг, бас амиа хорлох гэсэн бодлыг үгүй хийж чадахгүй байх. Гэхдээ хайрлаж санаа тавьснаараа асуудлыг шийдэхэд нь тусалж, итгэл найдвар төрүүлж болно шүү дээ.

Өмнө нь амиа хорлохыг завдаж байсан бол яах хэрэгтэй вэ?

Өөрийгөө буруутгаж ичиж зовох нь аргагүй. Юунаас болоод амиа хорлох оролдлого хийснийг, сэтгэлийн зовлонтой байгааг хэн ч ойлгохгүй байгаа юм шиг санагдаж магадгүй.

Бусдын сэтгэл санааг бид бүрэн дүүрэн ойлгож чадахгүй. Библид ч «Өөрийн зовлонг хүн өөрөө л ойлгодог» гэж байдаг (Сургаалт үгс 14:10, МБН 2015; Хаадын дээд 8:38) Ойр дотнын тань хүмүүс таныг тайвшруулах гэж хичээх биз ээ. Гэвч тэдний хэр чадал хязгаартай. Ямартай ч та ганцаараа биш гэдгийг санаарай.

Бурхан хүний зүрх сэтгэлийг мэддэг (Шастирын дэд 6:30). Юунаас болоод амиа хорлохоос өөр гарцгүй болсныг тань Ехова мэддэг. Тэрбээр одоо байгаа байдлыг тань, ичиж зовон өөрийгөө буруутгаж байгааг тань ойлгодог (Дуулал 139:1).

Бурхан амь насыг үнэ цэнтэйд үздэг. Гэхдээ амиа хорлох тухай бодож байсан хүмүүсийг уучилдаг (Дуулал 86:5). Олон хүн аминаасаа уйдаад биш, зовлонгоос ангижрахыг хүссэндээ амиа хорлохыг завддагийг тэрбээр мэддэг. Тиймээс «өөрсдийгөө буруутгалаа ч» бидэнд Ехова тусалж чадна. «Яагаад гэвэл Бурхан биднийг өөрсдөөс маань илүү сайн мэддэг» (1 Ёохан 3:19, 20 зүүлт). «Энэрч өршөөдөг эцэг, ямар ч үед тайвшруулдаг Бурхан» гэдгийг нь мэдээсэй гэж Ехова танаас хүсдэг (2 Коринт 1:3).

a Амиа хорлох бодлоосоо бүр салж чадахгүй юм уу дотнын хүмүүстэйгээ холбоо барьж чадахгүй бол сэтгэл зүйн тусламжийн утас руу залгаарай.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах