Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • гбж хэсэг 8 хэсэг 1-3
  • Зовлон тохиолдоход

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Зовлон тохиолдоход
  • Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • 1 ЕХОВАД НАЙДАХ
  • 2 ӨӨРТӨӨ БОЛОН ГЭРИЙНХЭНДЭЭ САНАА ТАВИХ
  • 3 ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ АВАХ
  • Уншигчдын асуулт
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Ехова ард түмнээ харж ханддаг
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Амиа хорлох бодлоос салах нь
    Библитэй холбоотой асуултын хариу
  • Залбирлын ач тус юу вэ?
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Нийтэд зориулсан)—2016
Илүү дэлгэрэнгүй харах
Гэр бүлээрээ жаргалтай амьдраарай
гбж хэсэг 8 хэсэг 1-3
Хүүхдийнхээ хойноос гашуудаж буй эцэг эх

ХЭСЭГ 8

Зовлон тохиолдоход

«Хэдийгээр та нар эдүгээ түр зуур шаардлагатай бол, элдвийн зовлон эдэлж байгаа ч гэсэн үүндээ үлэмж баярладаг» (1 Петр 1:6).

Гэр бүлээрээ жаргалтай амьдрах гэж яаж ч хичээсэн, гай зовлон гэнэт тохиолдоход зовж шаналдаг (Номлогчийн үгс 9:11). Зовж зүдэрч яваа хүнд Бурхан хайрын үүднээс тусалдаг. Библийн дараах зарчмыг дагавал та болон танай гэр бүлийнхэн хамгийн хүнд зовлонг ч тэвчиж чадна.

1 ЕХОВАД НАЙДАХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Тэр та нарын төлөө санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд үүрүүл» (1 Петр 5:7). Бурхан зовлон учруулдаггүйг битгий мартаарай (Иаков 1:13). Таныг дотносвол Бурхан танд тохирох аргаар тусална (Исаиа 41:10). «Түүний өмнө зүрхээ нээ» (Дуулал 62:8).

Библийг өдөр бүр уншиж, судалбал Ехова «биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдгийг» өөрийн биеэр үзнэ (2 Коринт 1:3, 4; Ром 15:4). Бас амласан ёсоороо «бүх оюун ухаанаас дээгүүрх ... амар тайвныг» өгнө (Филиппой 4:6, 7, 13).

Эмнэлэгт хэвтэж буй эцэг гэрийнхэнтэйгээ залбирч байгаа нь

ЗӨВЛӨГӨӨ

  • Эрүүл ухаантай, тайван байхад туслахыг Еховагаас гуйж залбираарай.

  • Боломжтой бүх хувилбарыг бодож байгаад хамгийн тохиромжтойг нь сонгоорой.

2 ӨӨРТӨӨ БОЛОН ГЭРИЙНХЭНДЭЭ САНАА ТАВИХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг. Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг» (Сургаалт үгс 18:15). Нөхцөл байдлыг сайн мэдэх нь чухал. Гэрийнхээ хүн бүртэй ярилцаж, анхааралтай сонсож, юу хэрэгтэйг нь мэдэж аваарай (Сургаалт үгс 20:5).

Уй гашуу тохиолдсон бол яах вэ? Эмгэнэн гашуудахаасаа ичиж зовох хэрэггүй. Есүс ч «уйлж» байсан шүү дээ (Иохан 11:35; Номлогчийн үгс 3:4). Сайн унтаж, амрах нь бас чухал (Номлогчийн үгс 4:6). Энэ нь хүнд үеийг давахад тустай.

ЗӨВЛӨГӨӨ

  • Гэрийнхэнтэйгээ санал бодлоо хуваалцаж сураарай. Тэгвэл зовлон тохиолдсон үед ч төвөггүй ярилцана.

  • Адилхан зовлон үзсэн хүнтэй ярилцаарай.

3 ТУСЛАМЖ ДЭМЖЛЭГ АВАХ

БИБЛИД ЮУ ГЭЖ БАЙДАГ ВЭ? «Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг. Ах дүү нар хэцүү цагт дэм болохын төлөө төрдөг» (Сургаалт үгс 17:17). Найз нөхөд тань тус болохыг чин сэтгэлээсээ хүсэж байгаа ч чухам яахаа мэдэхгүй байж болох юм. Тиймээс юу хэрэгтэйгээ санаа зоволгүй хэлээрэй (Сургаалт үгс 12:25). Түүнээс гадна, Библийг сайн мэддэг хүнээс сүнслэг тусламж аваарай. Тэдний өгөх Библид үндэслэсэн зөвлөгөө тустай (Иаков 5:14).

Тусламж дэмжлэг авах бас нэг арга бол Бурханд бат итгэдэг, амлалтад нь найддаг хүмүүстэй тогтмол уулзах явдал юм. Бусдыг урамшуулан зоригжуулбал өөрөө ч гэсэн их тайвширна. Еховад болон амлалтад нь итгэдгээ тэдэнд яриарай. Зовж буй хүмүүст туслан завгүй байгаарай. Өөрийг тань хайрлаж халамжилдаг хүмүүсээс бүү холдоорой (Сургаалт үгс 18:1; 1 Коринт 15:58).

ЗӨВЛӨГӨӨ

  • Дотны найзтайгаа ярилцаж, тусламж аваарай.

  • Юу хэрэгтэйгээ тодорхой хэлээрэй.

ЗОВЛОНГОО Л БҮҮ БОД

Хэчнээн хэцүү байлаа ч Бурхнаа эн тэргүүнд тавьж байгаарай. Иов зовж байсан ч «ЭЗЭНий нэр ал⁠даршиг» гэж хэлсэн (Иов 1:21, 22). Иовыг дууриан Еховагийн нэр, хүсэл тааллыг бүхнээс дээгүүр тавиарай. Нөхцөл байдал таны санаснаар өөрчлөгдөхгүй байлаа ч найдвар бүү алдаарай. Бурханд бүрэн найдаарай. Ехова: «Та нарт зориулж байгаа төлөвлөгөөнүүдийг Би мэдэх бөгөөд тэдгээр нь та нарт ирээдүй ба найдварыг өгөхийн тулд гай гамшгийн бус, сайн сайхны төлөөх төлөвлөгөөнүүд юм» гэж хэлсэн (Иеремиа 29:11).

БОДОЖ ҮЗЭЭРЭЙ

  • Би жижиг юманд ч Еховад бүрэн найддаг уу?

  • Сайхан сэтгэлийнх нь төлөө Еховад өдөр бүр талархах ямар шалтгаан байна вэ?

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах