Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
Монгол хэвлэл (1995-2025)
Гарах
Нэвтрэх
Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
  • Өнөөдөр

10 сарын 24, баасан

Хамгийн гол нь, бие биеэ халуун сэтгэлээр хайрла. Учир нь хайр тоо томшгүй нүглийг далдалдаг (1 Петр 4:8).

Элч Петрийн ашигласан «халуун сэтгэл» гэж орчуулдаг үг нь «сунгах» гэсэн утгатай. Уг зүйлийн дараагийн хэсэгт халуун сэтгэлээр хайрладаг хүн ах дүүсийнхээ нүглийг далдалдаг гэж бичжээ. Маш их толботой ширээг төсөөлөөрэй. Сунадаг материалтай бүтээлгийг хоёр талаас нь татаж байгаад бүтээвэл ширээн дээрх ганц хоёр ч биш, бүх толбыг далдална. Үүн шиг бид итгэл нэгтнээ гэсэн хайраа «сунгавал» нэг хоёр биш, «тоо томшгүй нүглийг далдлах» буюу уучилж чадна. Бид итгэл нэгтнээ халуун сэтгэлээр хайрлаж, уучилж чадмааргүй санагдсан үед ч уучилдаг байх ёстой (Кол. 3:13). Бусдыг уучилбал хайр маань чин сэтгэлийнх гэдгийг, мөн Еховад таалагдахыг хүсдэгээ батална. хц23.11 х. 11–12 д/м 13–15

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2025

10 сарын 25, бямба

Шафан уг номоос хааны өмнө уншжээ (Ш.дэд 34:18).

Иосиа хаан 26 настайдаа сүмийг сэргээн засварлаж эхэлсэн. Засварын явцад «Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг» олжээ. Хаан номыг уншуулаад сэтгэл нь хөдөлж тэнд бичигдсэнийг хэрэгжүүлж эхэлсэн (Ш.дэд 34:14, 19–21). Чи Библийг тогтмол уншъя гэж боддог уу? Хэрэв тийм бол унших дуртай болж байна уу? Өөрт чинь тустай санагдсан юмыг тэмдэглэдэг үү? Гэхдээ 39 настай байхдаа Иосиа том алдаа гаргаж амиа алдсан. Тэрбээр Еховагаас удирдлага заавар гуйхын оронд өөртөө найдсан (Ш.дэд 35:20–25). Үүнээс ямар сургамж авах вэ? Бид хэдэн ч настай бай, Библийг хэчнээн удаан судалсан ч бай Еховатай улам дотносохыг хичээх хэрэгтэй. Үүний тулд удирдамж заавар гуйн залбирч, Библийг судалж, төлөвшсөн хүнээс зөвлөгөө авч байх хэрэгтэй. Ингэвэл ноцтой алдаа гаргахаас сэргийлж илүү жаргалтай амьдарна (Яак. 1:25). хц23.09 х. 12 д/м 15–16

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2025

10 сарын 26, ням

Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнийг нигүүлсдэг (Яак. 4:6).

Бурхныг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнд үйлчилж байсан гайхалтай эмэгтэйчүүдийн тухай Библид бичсэн байдаг. Тэд «биеэ барьдаг, бүх талаар Бурханд үнэнч» хүмүүс юм (1 Тим. 3:11). Дуурайвал зохих төлөвшсөн эмэгтэйчүүд өнөөгийн хурал дотор ч бас бий. Охид оо, танай хуралд сайн жишээг нь дуураймаар санагдсан төлөвшсөн Гэрч эмэгтэй цөөнгүй байдаг биз ээ. Тэд ямар сайхан зан чанар илэрхийлдгийг ажиглаж, дараа нь хэрхэн дуурайхаа бодож үзээрэй. Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд даруу байх нь чухал. Даруу эмэгтэй Бурхантай дотно, бусадтай сайн харьцаатай байдаг. Жишээлбэл тэнгэрийн Эцэг Еховагаа хайрладаг эмэгтэй тэргүүллийн зарчмыг нь дуртайяа дагадаг бөгөөд хуралдаа ч, гэр бүлдээ ч хэрэгжүүлдэг (1 Кор. 11:3). хц23.12 х. 18–19 д/м 3–5

Судрыг өдөр бүр нягтлан үзэх нь—2025
Тавтай морилно уу.
Еховагийн Гэрчүүд энэхүү номын санг янз бүрийн хэлээр судалгаа хийхэд зориулан гаргав.
Хэвлэл татаж авахыг хүсвэл jw.org сайтад зочилно уу.
  • Монгол
  • Хуваалцах
  • Тохиргоо
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Үйлчилгээний нөхцөл
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын тохиргоо
  • JW.ORG
  • Нэвтрэх
Хуваалцах