10 сарын 25, бямба
Шафан уг номоос хааны өмнө уншжээ (Ш.дэд 34:18).
Иосиа хаан 26 настайдаа сүмийг сэргээн засварлаж эхэлсэн. Засварын явцад «Мосегоор дамжуулан өгсөн ЭЗЭНий хуулийн номыг» олжээ. Хаан номыг уншуулаад сэтгэл нь хөдөлж тэнд бичигдсэнийг хэрэгжүүлж эхэлсэн (Ш.дэд 34:14, 19–21). Чи Библийг тогтмол уншъя гэж боддог уу? Хэрэв тийм бол унших дуртай болж байна уу? Өөрт чинь тустай санагдсан юмыг тэмдэглэдэг үү? Гэхдээ 39 настай байхдаа Иосиа том алдаа гаргаж амиа алдсан. Тэрбээр Еховагаас удирдлага заавар гуйхын оронд өөртөө найдсан (Ш.дэд 35:20–25). Үүнээс ямар сургамж авах вэ? Бид хэдэн ч настай бай, Библийг хэчнээн удаан судалсан ч бай Еховатай улам дотносохыг хичээх хэрэгтэй. Үүний тулд удирдамж заавар гуйн залбирч, Библийг судалж, төлөвшсөн хүнээс зөвлөгөө авч байх хэрэгтэй. Ингэвэл ноцтой алдаа гаргахаас сэргийлж илүү жаргалтай амьдарна (Яак. 1:25). хц23.09 х. 12 д/м 15–16
10 сарын 26, ням
Бурхан бардам хүнийг эсэргүүцдэг, харин даруу хүнийг нигүүлсдэг (Яак. 4:6).
Бурхныг чин сэтгэлээсээ хайрлаж, түүнд үйлчилж байсан гайхалтай эмэгтэйчүүдийн тухай Библид бичсэн байдаг. Тэд «биеэ барьдаг, бүх талаар Бурханд үнэнч» хүмүүс юм (1 Тим. 3:11). Дуурайвал зохих төлөвшсөн эмэгтэйчүүд өнөөгийн хурал дотор ч бас бий. Охид оо, танай хуралд сайн жишээг нь дуураймаар санагдсан төлөвшсөн Гэрч эмэгтэй цөөнгүй байдаг биз ээ. Тэд ямар сайхан зан чанар илэрхийлдгийг ажиглаж, дараа нь хэрхэн дуурайхаа бодож үзээрэй. Христийн төлөвшсөн дагалдагч болохын тулд даруу байх нь чухал. Даруу эмэгтэй Бурхантай дотно, бусадтай сайн харьцаатай байдаг. Жишээлбэл тэнгэрийн Эцэг Еховагаа хайрладаг эмэгтэй тэргүүллийн зарчмыг нь дуртайяа дагадаг бөгөөд хуралдаа ч, гэр бүлдээ ч хэрэгжүүлдэг (1 Кор. 11:3). хц23.12 х. 18–19 д/м 3–5
10 сарын 27, даваа
Нөхөр хүн эхнэрээ өөрийн бие шиг хайрлах ёстой (Эф. 5:28).
Ехова нөхөр хүнээс эхнэрээ хайрлаж, өөртэй нь дотно байхад тусалж, бие махбодын болон сэтгэл санааны хэрэгцээг нь хангахыг хүсдэг. Хэрсүү ухаантай байх, эмэгтэйчүүдийг хүндлэх, итгэл даах зэрэг зан чанар болон ур чадвар нь сайн хань байхад та нарт тусална. Гэрлэсний дараа аав болж болох юм. Сайн аав болох талаар Еховагаас юу сурах вэ? (Эф. 6:4). Ехова хүү Есүсээ хайрладаг, сайшаадгаа чөлөөтэй хэлдэг байсан (Мат. 3:17). Хэрэв чи аав болбол хайрладаг гэдгээ хүүхдүүддээ тогтмол хэлж байхаа бүү мартаарай. Сайн үйлсийг нь дуртайяа магтаж байгаарай. Еховаг дуурайдаг аавууд охид, хөвгүүдээ Христийн төлөвшсөн дагалдагч болоход нь тусалдаг. Хөвгүүд та нар одооноос гэр бүлийнхэн болон хурлынхандаа хайрын сэтгэлээр санаа тавьж, бас тэдэндээ хайртайгаа, талархдагаа хэлж сураарай (Ёох. 15:9). хц23.12 х. 28–29 д/м 17–18