ХИЧЭЭЛ 25
Бурхан бидний төлөө ямар санаа зорилготой вэ?
Библид хүний амьдралыг «богино бөгөөд бэрхшээлээр дүүрэн» гэсэн байдаг (Иов 14:1). Бурхан биднийг үнэхээр ингэж амьдраасай гэж хүсдэг гэж үү? Үгүй. Тэгвэл Бурхан биднийг яаж амьдруулахаар санаж зорьсон бэ? Библид юу гэж байдгийг мэдээд таны сэтгэл уужрах биз ээ.
1. Ехова биднийг яаж амьдраасай гэж хүсдэг вэ?
Ехова биднийг сайн сайхан амьдруулахыг хүсдэг. Тэрбээр анхны хүмүүн хос Адам Еваг бүтээгээд Еден гэдэг цэцэрлэгт суулгасан. Тэгээд «тэднийг адислаж, тэдэнд “Өсөн нэмэгдэж, өнөр өтгөн болж, газар дэлхийг дүүргэн, газрыг эзэмш!”» хэмээжээ (Эхлэл 1:28). Ехова Адам Ева хоёрыг үр хүүхэдтэй болоод дэлхийг тэр чигт нь диваажин болгож, амьтдыг арчилж тордоосой гэж хүссэн юм. Ехова хүнийг өвчин зовлонгүй, үүрд жаргалтай амьдруулахаар санаж зорьжээ.
Амьдрал өнөөдөр Бурхны санаж зорьсноос тэс өөр байна.a Гэхдээ Бурхны санаа зорилго огтхон ч өөрчлөгдөөгүй (Исаиа 46:10, 11). Бурхан үгийг нь дагадаг хүмүүсийг төгс орчинд үүрд мөнх амьдруулна (Илчлэл 21:3, 4-ийг уншина уу).
2. Яавал утга учиртай амьдрах вэ?
Хүн Бурхныг таньж мэдэх, шүтэх төрөлхийн хэрэгцээтэй. Яагаад гэвэл Ехова хүнийг тийм байхаар бүтээсэн (Матай 5:3–6-г уншина уу). Тэрбээр биднийг бүх тушаалыг нь дагаж, өөрийг нь бүхий л сэтгэлээрээ хайрлаж үйлчлээсэй гэж хүсдэг (Дэд хууль 10:12; Яаков 2:23). Асуудал бэрхшээл хэчнээн их байлаа ч бид Бурхны хүслийн дагуу амьдарвал аз жаргалтай, утга учиртай амьдарна.
УХАЖ ОЙЛГОЁ
Ехова дэлхийг бидэнд зориулан хайраа шингээж бүтээсэн гэж яагаад хэлж болох вэ? Амьдралын утга учрын талаар Библид юу гэж бичсэн байдаг вэ?
3. Ехова хүн төрөлхтний төлөө гайхамшигтай санаа зорилготой
ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Бурхан дэлхийг яагаад ийм үзэсгэлэнтэй бүтээсэн бэ?
Номлогчийн үгс 3:11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Эндээс үзвэл Ехова хүн төрөлхтний төлөө ямар санаа зорилготой вэ?
4. Еховагийн санаа зорилго өөрчлөгдөөгүй
Дуулал 37:11, 29; Исаиа 55:11-ийг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Еховагийн санаа зорилго өөрчлөгдөөгүй гэж яагаад хэлж болох вэ?
Эвдэрч сүйдсэн байшинг засаж болдог. Үүнтэй адилхан, хүмүүсийн сүйтгэж байгаа дэлхийг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүсийн төлөө сэргээн засварлана
5. Еховаг шүтвэл утга учиртай амьдарна
Амьдралын утга учрыг ойлгосон хүн жаргалтай амьдардаг. ВИДЕОГ хамт үзээд дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Хүн юуны төлөө амьдрах ёстойг Теруми ойлгоод яаж өөрчлөгдсөн бэ?
Номлогчийн үгс 12:13-ыг уншина уу. Дараах асуултад үндэслэн ярилцаарай.
Еховаг бидний төлөө ямар их юм хийснийг бодож үзвэл хайрыг нь яаж хайраар хариулах вэ?
ЗАРИМ ХҮН: «Хүн юуны төлөө амьдардаг юм бэ?» гэж асууж болох юм.
Та юу гэж хариулах вэ?
ДҮГНЭЛТ
Ехова хүнийг дэлхий дээр төгс орчинд үүрд сайхан амьдруулахаар бүтээсэн. Еховаг чин сэтгэлээсээ шүтвэл амьдрал утга учиртай болдог.
Давтах асуулт
Ехова анх Адам Ева хоёрыг яаж амьдруулахаар санаж зорьсон бэ?
Хүн төрөлхтний талаарх Бурхны санаа зорилго өөрчлөгдөөгүйг бид хаанаас мэддэг вэ?
Яавал жинхэнэ ёсоор утга учиртай амьдрах вэ?
МЭДЛЭГЭЭ ТЭЛЬЕ
Дэлхийг хэзээ ч сөнөхгүй гэдэгт яагаад итгэлтэй байж болох вэ?
Амьдралын утга учрын талаар Библид юу гэж байдаг вэ?
Баян чинээлэг нэг хүн амьдралын утга учрыг хэрхэн олсон бэ?
a Юу буруугаар эргэснийг дараагийн хичээлээр үзнэ.