Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • бх бүлэг 6 х. 62-73
  • Үзэж харах юмаа зөв сонгох нь

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Үзэж харах юмаа зөв сонгох нь
  • «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • «БУРХНЫ АЛДРЫН ТӨЛӨӨ БҮХНИЙГ ХИЙ»
  • «БУЗАР МУУГ ЖИГШ»
  • БИБЛИЙН ЗАРЧИМД ҮНДЭСЛЭН ӨӨРӨӨ ШИЙДЭХ НЬ
  • «ЦЭВЭР АРИУН ... ЮМЫГ БОДОЖ САНАЦГАА»
  • БУСДЫН АШГИЙГ ЭРЭГТҮН
  • Үзэж харах зүйлээ зөв сонгоё
    Бурхнаараа хайрлуулж явъя
  • Чөлөөт цагаараа ч Еховаг баярлуулаарай
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Тоглож зугаацах зүйлээ ухаалаг сонгоорой
    Бурхны үйлчлэгчийн амьдрал, үйл хэрэг–Цуглаанаар үзэх материал—2019
  • Еховад чин үнэнч байгтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)–2019
Илүү дэлгэрэнгүй харах
«Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь»
бх бүлэг 6 х. 62-73

БҮЛЭГ 6

Үзэж харах юмаа зөв сонгох нь

«Бурхны алдрын төлөө бүхнийг хий» (1 КОРИНТ 10:31).

1, 2. Хүмүүс үзэж харах, уншиж сонсох зүйлээ яаж сонгодог вэ?

НЭГ жимс идэх гэтэл хажуу бөөрнөөсөө муудчихжээ. Яах вэ? Тоох ч үгүй, тэр чигээр нь идэх үү, эсвэл тэр чигээр нь хаях уу, аль эсвэл муудсан хэсгийг нь авч хаяад, үлдсэнийг нь идэх үү? Та яах байсан бэ?

2 Үзэж хардаг, уншиж сонсдог зүйл маань, нэгэн бодлын, тэр жимстэй адилхан юм. Бид амралт, чөлөөт цагаараа сайхан юм үзэж харж, уншиж сонсохыг хүсдэг. Гэтэл өнөөдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзүүлж харуулдаг, нэвтрүүлж нийтэлдэг материалд ёс журамгүй, бүр «муудчихсан» юм их байдаг. Тийм юмыг нэг хэсэг хүн огт тоосон шинжгүй, үзэж хараад, уншиж сонсоод л явдаг. Нөгөө хэсэг нь уруу татагдахгүйн тулд тэр бүхнээс зайлсхийдэг. Харин бас нэг хэсэг нь үзэж харж, уншиж сонсох зүйлээ ухаалгаар сонгоод, муу юмнаас нь хол явж чаддаг. Та яадаг вэ? Бурхны хайран дотор өөрийгөө сахихын тулд энэ асуудлаар ямар шийдвэр гаргах вэ?

3. Бид энэ бүлгээс юуны тухай үзэх вэ?

3 Ихэнх христианууд үзэж харах, уншиж сонсох зүйлээ ухаалгаар сонгохыг хичээдэг. Мэдээж, хүнд амралт, чөлөөт цаг хэрэгтэй. Бид амралт, чөлөөт цагаараа ёс суртахуунд маань муугаар нөлөөлдөггүй зүйлийг л үзэж харж, уншиж сонсохыг боддог. Тиймээс зохистой, зохисгүй юмыг ялгаж салгаж чаддаг байхын тулд яах хэрэгтэйг энэ бүлгээс үзье. Эхлээд, үзэж хардаг, уншиж сонсдог зүйл маань Еховаг шүтэхэд хэрхэн нөлөөлж болохыг ярилцъя.

«БУРХНЫ АЛДРЫН ТӨЛӨӨ БҮХНИЙГ ХИЙ»

4. Бурханд өөрийгөө зориулсан хүн үзэж харах, уншиж сонсох зүйлээ зөв сонгох хэрэгтэйн учир юу вэ?

4 1946 онд баптисм хүртсэн өндөр настай нэгэн Гэрч хэдэн жилийн өмнө: «Би баптисм хүртэх хүмүүст зориулсан, чуулганы илтгэл бүрийг яг л өөрөө баптисм хүртэх гэж байгаа юм шиг анхааралтай сонсож байхаар шийдсэн» хэмээгээд, үүнийхээ учрыг тайлбарлан: «Бурханд өөрийгөө зориулснаа тод санаж байх нь үнэнч байдлаа хадгалахад тусалдаг чухал хүчин зүйл юм» гэж хэлжээ. Та энэ хүнтэй санал нэгтэй байгаа байх. Насан туршдаа хүсэл тааллыг нь биелүүлж амьдарна гэж Еховад амласнаа санаж явах нь Бурханд үнэнч байх хүсэл эрмэлзэл төрүүлдэг (Номлогчийн үгс 5:4; Еврей 10:7). Бурханд өөрийгөө зориулснаа бодож явдаг хүн христиан үйл хэрэгт төдийгүй амьдралын бүх хүрээнд, тэр дундаа, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ч Бурхандаа үнэнч байхыг эрмэлздэг. Элч Паул тухайн үеийнхээ христиануудад: «Та нар идэж, уухдаа, эсвэл юу ч хийсэн Бурхны алдрын төлөө бүхнийг хий» хэмээн бичсэнийг бодохлоор амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ч Бурхныг алдаршуулах хэрэгтэй нь харагдаж байна (1 Коринт 10:31).

5. Ром 12:1-д бичсэн үгийн нарийн учрыг олоход Левит 22:18–20 хэрхэн туслах вэ?

5 Бидний үйлдэл бүхэн Еховаг шүтэхтэй салшгүй холбоотой. Элч Паул Ром дахь итгэл нэгтнүүддээ энэ чухал санааг ойлгуулах зорилгоор: «Өөрсдийн биеийг Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргө. ... Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн» хэмээн гүн утгатай үг бичжээ (Ром 12:1). Бие гэдэгт оюун ухаан, зүрх сэтгэл, хүч чадал бүгд багтдаг бөгөөд бид Бурханд үйлчлэхдээ энэ бүхнээ зориулдаг (Марк 12:30). Ийнхүү бүхнээ зориулан Бурханд үйлчлэхийг Паул тахил өргөхтэй адилтгажээ. Тахил гэж бичсэн нь цаанаа их нарийн учиртай. Бурхан согогтой малаар өргөсөн тахилыг хүлээж авдаггүйг Мосегийн хуульд тодорхой заасан байв (Левит 22:18–20). Өнөөдөр ч мөн адил христиан хүний өргөсөн сүнслэг тахил «согогтой» бол Бурхан хүлээж авахгүй. Юунаас болж сүнслэг тахил «согогтой» болдог вэ?

6, 7. Христиан хүн яавал биеэ бузарлах вэ? Биеэ бузарлахын уршиг юу вэ?

6 Паул Ром дахь христиануудад: «Биеийнхээ эрхтнүүдийг ... нүгэлд бүү өргө» хэмээгээд, «биеийн үйлсийг үхэлд хүргэхийг» захижээ (Ром 6:12–14; 8:13). Тэрбээр захидлынхаа эхэнд нүгэлт хүний «биеийн үйлсийн» заримыг жишээ болгон: «Тэдний ам хараалаар ... дүүрэн аж», «Тэдний хөл цус урсгахдаа түргэн», «Тэдний нүдний өмнө Бурхнаас эмээх айдас үгүй» гэх мэтээр бичжээ (Ром 3:13–18). Хэрэв христиан хүн биеийнхээ эрхтнүүдээр ийм нүгэл үйлдвэл биеэ согогтой болгосноос өөрцгүй юм. Жишээлбэл, порно болон хүчирхийллийг сурталчилсан кино, нэвтрүүлэг зэргийг зориуд үздэг бол нүдээ «нүгэлд ... өргөж», улмаар биеэ бүхэлд нь бузарлаж байгаа хэрэг. Тийм хүн ямар ч тахил өргөсөн Бурхан тахилыг нь ариун гэж үзэхгүй бөгөөд хүлээж авахгүй (Дэд хууль 15:21; 1 Петр 1:14–16; 2 Петр 3:11). Үзэж харах, уншиж сонсох зүйлээ буруу сонговол үнэхээрийн аюултай байх нь ээ!

7 Тэгэхлээр, үзэж харах, уншиж сонсох зүйлээ яаж сонгохоос ямар үр дагаварт хүрэх нь харагдаж байна. Бид Бурханд өргөх тахилыг маань бузарладаг бус, чимдэг зүйлийг л үзэж харж, уншиж сонсож байхыг хүсдэг. Одоо, зохистой болон зохисгүй юмыг хэрхэн ялгахыг ярилцъя.

«БУЗАР МУУГ ЖИГШ»

8, 9. а) Хүмүүсийн үзэж хардаг, уншиж сонсдог зүйлийг ерөнхийд нь хэд ангилж болох вэ? б) Христиан хүн алинаас нь зайлсхийдэг вэ? Яагаад?

8 Хүмүүсийн амралт, чөлөөт цагаараа үзэж харж, уншиж сонсдог зүйлийг ерөнхийд нь хоёр ангилж болно. Нэгдүгээрх нь, христиан хүнд зохисгүй зүйл. Хоёрдугаарх нь, өөрөө шийдэх зүйл. Эхнийхийг нь буюу христиануудад тохирохгүй зүйлийн талаар ярилцъя.

9 Хүмүүсийн үзэж хардаг, уншиж сонсдог зүйлийн заримыг Библи илт буруушаадгийг бид энэ номын 1-р бүлэгт ярилцсан. Үүнд: хүчирхийлэл, мэргэ төлөг, ид шид, порно гэх мэтийн ёс журамгүй үйлдлийг үзүүлдэг Интернетийн вэб хуудас, зурагтын хөтөлбөр, кино, дуу хөгжим зэргийг дурдаж болно. Библийн зарчим болон хуультай зөрчилддөг үйл хэргийг эергээр дүрсэлдэг иймэрхүү зүйлээс жинхэнэ христианууд эрс татгалздаг (Үйлс 15:28, 29; 1 Коринт 6:9, 10; Илчлэлт 21:8). Үүгээрээ «бузар мууг жигшиж», «бузар муугаас салсан» бөгөөд «чин үнэнч итгэлтэй» гэдгээ Еховад батлан харуулдаг (Ром 12:9; Дуулал 34:14; 1 Тимот 1:5).

10. Үзэж харах, уншиж сонсох зүйлийн талаар ямар бодолтой байх нь аюултай вэ? Яагаад?

10 Зарим хүн зохисгүй юмыг дүрслэн харуулдаг кино, зурагтын нэвтрүүлэг зэргийг тийм ч ноцтой юм биш гэж үздэг нь «Би энэ киног зүгээр л үзэж байгаа болохоос биш, өөрөө хэзээ ч ийм хийхгүй» гэж боддогийнх байж болох юм. Гэтэл энэ нь өөрийгөө хуурч байгаа аюултай хэрэг мөн (Иеремиа 17:9). Еховагийн буруушаадаг юмыг дурлаж үзээд байвал «бузар мууг жигшдэг» байж таарах уу? Муу муухай явдлыг харуулдаг юмыг дахин дахин үзэж хараад, уншиж сонсоод байвал мөс чанар мэдрэмжгүй болдог (Дуулал 119:70; 1 Тимот 4:1, 2). Зохисгүй юм үзээд зуршчихвал үзэл бодол, биеэ авч явах байдал нь эвдрэх юм уу бусдын үйлдсэн бузар мууг жигшихээ больж мэднэ.

11. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгоход Галат 6:7 ямар ач холбогдолтой вэ?

11 Харамсалтай нь, ийм юм үнэхээр болдог. Зарим христиан ёс журамгүй явдлыг харуулсан кино, нэвтрүүлэг зэргийг байнга үздэгээсээ болоод садар самуунд орооцолддог. «Хүн юу тарьснаа л хурааж авдаг» гэдгийг тэд гашуун зовлон амсаж байж ойлгодог (Галат 6:7). Тийм гашуун зовлонд унахгүйн тулд цэвэр ариун зүйлийг ухаан санаандаа тарьж байвал сайн сайхныг хурааж авна (7-р хуудсанд байгаа «Юу үзэж харж, уншиж сонсох вэ?» гэдэг хавсралтыг үзнэ үү).

ЮУ ҮЗЭЖ ХАРЖ, УНШИЖ СОНСОХ ВЭ?

Библийн зарчим: «Бузар мууг жигш, сайнаас зуурч ав» (Ром 12:9).

Дараах асуултыг бодож үзнэ үү

  • Миний сонсдог дуу хөгжим цэвэр ариун бодол төрүүлдэггүй бол Бурханд таалагдах уу? (1 Коринт 6:9, 10).

  • Үзсэн киноныхоо баатрын зохисгүй үг яриа, журамгүй явдлыг дуурайвал Бурханд таалагдах уу? (Лук 6:40).

  • Видео тоглоомд садар самуун явдалтай юм уу харгис хэрцгий хүний дүрд тогловол Бурханд таалагдах уу? (Дуулал 11:5, 7).

  • Миний үзэж хардаг, уншиж сонсдог зүйл дэлгэрүүлэхдээ хэлж ярьдгаасаа минь зөрдөг бол Бурханд таалагдах уу? (Ром 2:21).

БИБЛИЙН ЗАРЧИМД ҮНДЭСЛЭН ӨӨРӨӨ ШИЙДЭХ НЬ

12. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгоход Галат 6:5 ямар ач холбогдолтой вэ? Шийдвэр гаргахад юу туслах вэ?

12 Одоо, Библид эрс буруушаагаагүй боловч илт сайшаагаагүй үйл хэргийг харуулдаг зүйлийн талаар ярилцъя. Эдгээрээс юуг нь зохистой гэж үзэхээ христиан хүн бүр өөрөө шийдэх ёстой (Галат 6:5). Гэхдээ шийдвэр гаргахад удирдлага болдог, Еховагийн үзэл бодлыг харуулдаг олон зарчим Библид байдаг. Тэдгээрийг анхааралтай үзвэл «Эзний хүсэл юу болохыг ухаарч», үзэж харах, уншиж сонсох зүйлээ зөв сонгох гэх мэтээр ямар ч асуудлыг ухаалаг шийдэж чадна (Ефес 5:17).

13. Еховад таалагддаггүй юмыг үзэж харж, уншиж сонсохгүй байхад юу туслах вэ?

13 Христианууд «ойлгоц» буюу ялгах чадвараа харилцан адилгүй хөгжүүлсэн байдаг (Филиппой 1:9). Түүнээс гадна, хүсэл сонирхол нь ч өөр өөр байдаг. Тиймээс яг адилхан юмыг сонгохгүй нь ойлгомжтой. Гэхдээ Библийн зарчмыг зүрх сэтгэл, оюун ухаандаа хэдийчинээ хоногшуулна, Еховад таалагддаггүй зүйлээс төдийчинээ хол байж чадна (Дуулал 119:11, 129; 1 Петр 2:16).

14. а) Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ ямар чухал асуултыг бодох хэрэгтэй вэ? б) Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд хэрхэн тавих вэ?

14 Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо бас нэг зүйлийг бодолцох хэрэгтэй. Хэдий хэмжээний цаг зарцуулах вэ? Хүний үзэл бодлыг үзэж харж, уншиж сонсдог зүйлээр нь дүгнэж болдог бол, тийм зүйлд хэдий хэмжээний цаг зарцуулдгаар нь юуг эн тэргүүнд тавьдгийг нь мэдэж болно. Христиан хүн сүнслэг үйл хэргийг эн тэргүүнд тавьдаг байх ёстой (Матай 6:33). Тэгвэл Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа тэргүүн зэрэгт тавихын тулд яах хэрэгтэй вэ? Элч Паул: «Та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар [«Өөртөө зохистой цагийг зольж авагтун», ШЕ]» гэж хэлсэн (Ефес 5:15, 16). Амралт, чөлөөт цагаа хэмжээ хязгаартай байлгавал «сайн» буюу илүү чухал үйл хэрэгт цаг гаргаж, сүнслэг эрүүл мэндээ хамгаалж чадна (Филиппой 1:10).

15. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо хашир, хянамгай байхын учир юу вэ?

15 Гэхдээ илүү хашир, хянамгай байх хэрэгтэй. Үүний учрыг ойлгохын тулд жимсний жишээг эргээд нэг саная. Муудсан хэсгийг санамсаргүй идчихгүйн тулд тэрүүхэн хэсгийг нь л авсан болоод орхилгүй, лавхан шиг ухаж аваад хаядаг. Яг үүнтэй адилаар, ухаалаг христиан үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо хашир, хянамгай байдаг. Энэ нь Библийн зарчмыг илт зөрчдөг зүйлээс зайлсхийгээд зогсохгүй, христиан хүнд зохистой эсэх нь эргэлзээтэй юм уу Еховатай тогтоосон харьцаанд аюул учруулж болзошгүй аливаа бүхнээс хол байна гэсэн үг юм (Сургаалт үгс 4:25–27). Үүний тулд Библийн зарчмуудыг чанд баримтлах хэрэгтэй.

«ЦЭВЭР АРИУН ... ЮМЫГ БОДОЖ САНАЦГАА»

[68-р хуудасны зураг]

Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо Библийн зарчмуудыг хэрэгжүүлэх нь сүнслэг хамгаалалт болдог

16. а) Ёс суртахууны асуудлаар Еховатай үзэл бодол нэгтэйгээ хэрхэн харуулах вэ? б) Библийн зарчмыг хэрэгжүүлж хэвшихийн тулд яах хэрэгтэй вэ?

16 Жинхэнэ христианууд үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо Бурхныхаа үзэл бодлыг хамгийн түрүүнд боддог. Ехова ямар үзэл бодолтойг, үйлчлэгчдэдээ ямар шаардлага тавьдгийг Библид бичсэн байдаг. Жишээ нь, Ехова «худалч хэл, гэм зэмгүй цусыг урсгагч гар, хар буруу төлөвлөгөөг сэдэгч зүрх, хорон муу руу түргэн гүйгч хөл» гэх мэтийг үзэн яддаг гэж Соломон хаан бичжээ (Сургаалт үгс 6:16–19). Еховагийн үзэл бодлыг мэддэг хүн ямар байх ёстой вэ? Дуулалч: «ЭЗЭНийг хайрлагч та нар, бузар мууг үзэн яд» гэж бичсэн (Дуулал 97:10). Еховагийн үзэн яддаг юмыг үнэхээр үзэн яддаг хүн тиймэрхүү зүйлийг үзэж харж, уншиж сонсдоггүй (Галат 5:19–21). Хүний дэргэд ямар байх нь гол биш, ганцаараа байхдаа юу хийдэг маань бидний үнэн нүүр царайг илчилдэг (Дуулал 11:4; 16:8). Тиймээс, хэрэв та амьдралынхаа бүх хүрээнд Еховагийн үзэл бодлыг баримтлахыг хүсдэг бол үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо ч Библийн зарчмыг үргэлж мөрдөх хэрэгтэй. Үүнийг амьдралдаа хэвшүүлэх нь амин чухал юм (2 Коринт 3:18).

17. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохоосоо өмнө ямар ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

17 Үзэж харах, уншиж сонсох зүйлээ Еховагийн үзэл бодолд нийцүүлэн сонгодог эсэхээ магадлахын тулд өөр юу хийх вэ? Танд болон Еховатай тогтоосон харьцаанд тань сайнаар нөлөөлөх эсэхийг үргэлж бодох хэрэгтэй. Тухайлбал, кино үзэхээсээ өмнө: «Ийм агуулгатай, ийм үйл явдалтай кино үзвэл мөс чанар минь яах вэ?» гэж өөрөөсөө асуугаарай. Иймэрхүү асуудлыг шийдэхэд туслах хэдэн зарчмыг үзье.

18, 19. а) Үзэж харах, уншиж сонсох зүйлээ зохистой эсэхийг тодорхойлоход Филиппой 4:8 ямар ач холбогдолтой вэ? б) Үзэж харах, уншиж сонсох зүйлээ зөв сонгоход тустай өөр ямар зарчим байдаг вэ? (Зүүлт үзнэ үү).

18 Филиппой 4:8-д: «Юу нь үнэн, юу нь хүндэтгэлтэй, юу нь зөв, юу нь цэвэр ариун, юу нь сайхан, юу нь сайшаалтай байна, хэрэв аливаа сайн үйл байгаа бол, хэрэв магтууштай ямар нэгэн юм байгаа бол тэдгээр юмыг бодож санацгаа» гэсэн гол зарчим байдаг. Энд элч Паул Бурханд таалагддаг зүйлийг бодож бясалгах талаар хэлсэн (Дуулал 19:14). Гэхдээ энэ зарчмыг үзэж харах, уншиж сонсох зүйлдээ ч баримтлах хэрэгтэй. Тэгвэл яаж баримтлах вэ?

19 «Миний үздэг кино, тоглодог видео тоглоом, сонсдог хөгжим болон амралт, чөлөөт цагаараа хийдэг бусад зүйл надад „цэвэр ариун“ бодол төрүүлдэг үү?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Жишээ нь, кино үзлээ гэхэд «Энэ киног үзээд ухаан санаанд минь ямар дүр зураг үлдэв?» гэж бодож үзээрэй. Хэрэв таатай сайхан, цэвэр ариун, сэтгэл сэргээм юм бодогдсон бол зөв сонгожээ гэсэн үг. Харин цэвэр ариун бус бодол төрсөн бол зохисгүй, хор хөнөөлтэй юм үзжээ гэсэн үг (Матай 12:33; Марк 7:20–23). Хор хөнөөлтэй гэхийн учир нь ёс журамгүй, ариун бус юмыг бодоод байвал сэтгэл санаа түгшиж, Библиэр сургасан мөс чанарын мэдрэмж суларч, Бурхантай тогтоосон харьцаа сэвтдэг (Ефес 5:5; 1 Тимот 1:5, 19). Цэвэр ариун бус юмыг үзэж харах, уншиж сонсох нь хүнд өөрт нь муугаар нөлөөлдөг тул шууд зайлсхийх хэрэгтэйa (Ром 12:2). Дуулалчийг дуурайн, «Нүдийг минь хоосон юмсыг харахаас эргүүлээч» хэмээн Еховад залбирч байгаарай (Дуулал 119:37).

Христиан хүн амралт, чөлөөт цагаараа хийх зүйлээ сонгохдоо дараах асуултуудыг өөрөөсөө асуух нь зүйтэй

  • Энэ нь Бурхантай тогтоосон харьцаанд минь яаж нөлөөлөх вэ?

  • Надад яаж нөлөөлөх вэ?

  • Бусдад яаж нөлөөлөх вэ?

БУСДЫН АШГИЙГ ЭРЭГТҮН

20, 21. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ зөв сонгоход 1 Коринт 10:23, 24 ямар ач холбогдолтой вэ?

20 Хувийн асуудлаар шийдвэр гаргахдаа авч үзэх хэрэгтэй нэг зарчмыг Паул бичжээ. Тэрбээр: «Бүх юм зөвшөөрөгддөг, харин бүгд босгон байгуулдаггүй. Хэн ч өөрийн ашгийг бүү эр, харин бусдынхыг эр» гэж захисан (1 Коринт 10:23, 24). Үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо энэ зарчмыг яаж хэрэгжүүлэх вэ? «Миний сонгосон зүйл бусдад ямар санагдах бол?» гэж бодоорой.

21 Таны хувьд «зөвшөөрөгддөг» зүйлийг бусад христиан мөс чанарынхаа улмаас зохисгүй гэж үздэгийг нь анзаарвал тиймэрхүү зүйлийг үзэж харж, уншиж сонсохгүй байх нь дээр. Эс бөгөөс итгэл нэгтнүүдээ сорьж, Бурханд үнэнч байхад нь саад болох буюу Паулын хэлснээр, «ах дүүсийнхээ эсрэг», цаашлаад, «Христийн эсрэг нүгэл» үйлдсэн хэрэг болно. Бас «ах дүүдээ бүдрүүлэх чулуу тавихгүй бай» хэмээсэн зөвлөгөөг нь зөрчсөнтэй адил болно (1 Коринт 8:12; Ром 14:13). Жинхэнэ христианууд Паулын ухаалаг зөвлөгөөг хэрэгжүүлэн, «зөвшөөрөгддөг» боловч «босгон байгуулдаггүй» зүйлийг үзэж харж, уншиж сонсдоггүй (Ром 14:1; 15:1).

22. Христианууд бусдынхаа үзэл бодлыг яагаад хүндэтгэдэг вэ?

22 Бусдын ашгийг эрэх асуудлыг бас нөгөө талаас нь авч үзэх хэрэгтэй. Мөс чанарынхаа улмаас зарим юмыг үзэж харж, уншиж сонсдоггүй христианууд үзэл бодлоо бусдад тулгах учиргүй. Эс бөгөөс замаар яваа бүх жолоочийг нэг ижил хурдтай явахыг шаарддаг, явцуу үзэлтэй жолоочтой адил болно. Итгэл нэгтнүүдээ хайрладаг хүн өөрөө, өөр үзэл бодолтой байлаа ч, Библийн зарчимд харшилдаггүй зүйлийг үзэж хардаг, уншиж сонсдог хүний үзэл бодлыг хүндэтгэдэг. Ингэвэл «ухаалаг байгаа [нь] бүх хүнд мэдэгдэнэ» (Филиппой 4:5, ШЕ; Номлогчийн үгс 7:16).

23. Үзэж харах, уншиж сонсох зүйлээ зөв сонгохын тулд яах хэрэгтэй вэ?

23 Үзэж харах, уншиж сонсох зүйлээ яаж сонгох хэрэгтэйг товч дүгнэе. Бурхны Үгэнд илт буруушаадаг садар самуун явдал гэх мэтийг дүрслэн үзүүлдэг аливаа бүхнээс зайлсхийгээрэй. Библид тодорхой бичээгүй зүйлийг үзэж харах, уншиж сонсох эсэхээ шийдэхдээ Библийн зарчмуудыг баримтлаарай. Таны болон бусдын, ялангуяа, итгэл нэгтнүүдийн тань мөс чанарыг өвтгөж, сэвтүүлэх юмыг битгий үзээрэй. Энэ шийдвэрээсээ няцахгүй байвал Бурхнаа алдаршуулж, та болон танай гэр бүлийнхэн Бурхны хайран дотор байж чадна.

a Сургаалт үгс 3:31; 13:20; Ефес 5:3, 4; Колоссай 3:5, 8, 20-оос өөр зарчмуудыг үзнэ үү.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах