Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц15 7/1 х. 16
  • Библитэй холбоотой асуултын хариу

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библитэй холбоотой асуултын хариу
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
  • Дэд гарчгууд
  • Ижил төстэй материал
  • Яавал сайн аав ээж байх вэ?
  • Үр хүүхдээ Еховаг хайрладаг болгон сургагтун
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
  • Еховаг хайрладаг хүн болоход нь хүүхдүүддээ туслаарай
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2022
  • Гэр бүлийн аз жаргалын нууц юу вэ? (2-р хэсэг)
    Үүрд жаргалтай амьдраарай!—Библийн интерактив хичээл
  • Эцэг эхчүүд ээ, үр хүүхдээ хайраар хүмүүжүүлэгтүн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2007
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг–2015
хц15 7/1 х. 16

БИБЛИТЭЙ ХОЛБООТОЙ АСУУЛТЫН ХАРИУ

Яавал сайн аав ээж байх вэ?

Соно ажиглаж буй аав хүү хоёр

Та хүүхдээ Бурхныг хайрладаг хүн болгож хүмүүжүүлж байна уу?

Эцэг эх бие биеэ хайрлаж хүндэтгэдэг байх нь хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлдөг (Колоссай 3:14, 19). Ехова Бурхан Хүүгээ магтан сайшаадаг байсны адилаар сайн эцэг эх үр хүүхдээ хайрлаж, магтаж сайшаадаг (Матай 3:17-г уншина уу).

Бурхан үйлчлэгчдээ сонсож тэдэнд санаа тавьдаг. Эцэг эхчүүд Еховаг дууриан хүүхдийнхээ хэлэх үгийг сонсох хэрэгтэй (Иаков 1:19). Сэтгэл санаа нь тавгүй үед хүүхдээ ойлгох учиртай (Тооллого 11:11, 15-ыг уншина уу).

Хүүхдээ яавал хариуцлагатай хүн болгох вэ?

Гэрийн дүрэм тогтоох эрх эцэг эхчүүдэд бий (Ефес 6:1). Бурхныг дууриагаарай. Ехова Бурхан тодорхой дүрэм журам тогтоож, түүнийг нь зөрчвөл ямар үр дагавар амсахыг хэлж өгдөг (Эхлэл 3:3). Хүмүүсийг өөрийнхөө үгээр байлгах гэж албадахын оронд зөв юм хийхийн ашиг тусыг хэлж өгдөг (Исаиа 48:18, 19-ийг уншина уу).

Хүүхдээ Бурхныг хайрладаг хүн болгохыг зориорой. Бурхныг хайрладаг хүүхэд таны эзгүйд ч зөв юм хийдэг. Бурхан үлгэр жишээ үзүүлэн биднийг сургадаг. Үүнтэй адилаар, Бурхныг хайрлахын үлгэр жишээг хүүхдэдээ үзүүлээрэй (Дэд хууль 6:5–7; Ефес 4:32; 5:1-ийг уншина уу).

Дэлгэрэнгүйг Еховагийн Гэрчүүдийн гаргасан энэ номын 14-р бүлгээс үзнэ үү

www.jw.org/mn сайтаас татаж авах боломжтой

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах