Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хц17 8 сар х. 32
  • Уншигчдын асуулт

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Уншигчдын асуулт
  • Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Ижил төстэй материал
  • «Тунгаан бодоод сэтгэлдээ хадгалсан»
    Итгэлийн жишээ
  • «Би бол Еховагийн зарц охин билээ!»
    Итгэлийн жишээ
  • Тэрээр гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн
    Итгэлийн жишээ
  • Иосеф гэр бүлээ хамгаалж, тэжээж, үүргээ сайн биелүүлсэн
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2012
Илүү дэлгэрэнгүй харах
Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
хц17 8 сар х. 32

Уншигчдын асуулт

Есүсийн дэлхий дэх амьдралын эхэн үеийн талаар Матай Лук нарын бичсэн тэмдэглэл яагаад ялгаатай вэ?

Есүсийн дэлхий дэх амьдралын эхэн үеийн талаар Матай Лук нарын бичсэн тэмдэглэл ялгаатай байдаг нь хоёр өөр талаас харсантай холбоотой.

«Матай» номонд Иосефтой холбоотой үйл явдлыг онцлон бичжээ. Мариаг жирэмсэн болоход Иосеф эхлээд яаж хүлээж авсан, тэнгэрийн элч зүүдэнд нь үзэгдэн учир байдлыг хэрхэн тайлбарласан, Иосеф зааврыг нь хэрхэн дагасан зэргийг бичсэн байдаг (Мат. 1:19–25). Бас тэнгэрийн элч Иосефт зүүдлэгдэж Египетээс зугтахыг зөвлөсөн, Иосеф гэр бүлээ аваад зугтсан, тэнгэрийн элч зүүдэнд нь үзэгдэж Израйл руу буцаж очихыг зөвлөсөн, Иосеф зөвлөгөөг нь дагасан, гэр бүлээ аваад Назар луу нүүхээр шийдсэн зэргийг дурджээ (Мат. 2:13, 14, 19–23). «Матай» номны эхний бүлгүүдэд Иосефын нэр 8 удаа гардаг бол Мариагийн нэр 4-хөн удаа гардаг.

Харин Лукийн бичсэн тэмдэглэлд Мариаг илүү онцолжээ. Габриел гэдэг тэнгэрийн элч Мариа дээр ирсэн, Мариа хамаатныхаа Елизабет дээр очсон, дараа нь Еховаг магтсан зэргийг бичсэн байдаг (Лук 1:26–56). Бас Есүсийг хожим хэрхэн зовох тухай Симеон Мариад юу гэж хэлснийг бичсэн. Есүсийг 12-той байхад тэднийхэн гэр бүлээрээ сүмд очсон тухай бичихдээ Иосефын хэлсэн үгийг бус, Мариагийн хэлсэн үгийг эш татжээ. Энэ бүх үйл явдал Мариад ямар хүчтэй нөлөөлснийг бас бичсэн (Лук 2:19, 34, 35, 48, 51). «Лук» номны эхний хоёр бүлэгт Мариагийн нэр 12 удаа гарч байхад, Иосефынх 3 удаа л гардаг. Тэгэхээр Матай Иосефын бодол санаа, үйл хэргийг түлхүү бичсэн бол Лук Мариагийн бодол санаа, үйл хэргийг нарийвчлан тэмдэглэжээ.

Матай Лук хоёр бас Есүсийн угийн бичгийг өөр өөр талаас нь бичсэн байдаг. Матайн бичсэн Иосефын угийн бичиг нь түүний өргөмөл хүү Есүсийг Давид хааны хууль ёсны залгамжлагч мөн гэдгийг баталдаг. Учир нь Иосеф Давид хааны хүү Соломоны удмын хүн байв (Мат. 1:6, 16). Лукийн бичсэн Мариагийн угийн бичиг нь Есүсийг Давидын хаан ширээг залгамжлах жинхэнэ үр удам нь мөн гэдгийг нотолдог (Ром 1:3). Яагаад гэвэл Мариа Давид хааны хүү Натаны удмаас төрсөн ажээ (Лук 3:31). Тэгвэл яагаад Хелийн охин Мариаг угийн бичигт оруулаагүй вэ? Угийн бичгийг хөтлөхдөө зөвхөн эрчүүдийн нэрийг оруулдаг журамтай байжээ. Тэгэхээр «Иосеф нь Хелийн хүү» гэж Лукийн бичсэнийг хүмүүс уншаад Хелийн хүргэний тухай ярьж байна гэж ойлгодог байв (Лук 3:23).

Есүс бол зөгнөсөн Мессиа мөн гэдгийг Матай Лук нарын тэмдэглэн үлдээсэн угийн бичиг хөдөлгөөнгүй нотолдог. Есүсийг Давид хааны үр удам гэдгийг бүх нийтээрээ мэддэг байсан. Фарисайчууд, садукайчууд хүртэл үгүйсгэж чадахгүй байжээ. Матай Лук нарын бичсэн Есүсийн угийн бичиг нь бидний итгэлийн үндэс, Бурхны амлалтын баталгаа болдог.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах