Оршил үгийн жишээ
«Харуулын цамхаг» 1 сарын 1
«Таны бодлоор, хүүхдэдээ Бурхны тухай заах, хүүхдээ том болохыг хүлээж байгаад шашин шүтлэгийг нь сонгуулах хоёрын аль нь зөв бэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Библи эцгүүдэд ямар зөвлөгөө өгдгийг үзье. [Ефес 6:4-ийг уншина.] Эцэг эхчүүд үр хүүхдэдээ Бурхны тухай яаж зааж болохыг энэ сэтгүүлд бичсэн байна».
ХАЙР/САЙХАН СЭТГЭЛ
«Намайг ... гэдэг. Би нэг чухал асуудлаар эндхийн хүмүүстэй ярилцаж явна. Өнөөгийн нийгэмд сайхан сэтгэл үнэ цэнэгүй болж, сайхан сэтгэлтэй хүн ховордож байгааг та лав анзаарсан байх. Яагаад ийм болов гэж та бодож байв уу? [Хариулахыг нь хүлээнэ.] (Мат. 24:12; 1 Иох. 4:8)».
ЦАГ ҮЕИЙН БАЙДАЛ
«Сайн байна уу? Намайг ... гэдэг. Та өчигдөр орой зурагтаар мэдээ үзсэн үү? [Хариулахыг нь хүлээнэ.] (Хүмүүсийн анхаарал татаж байгаа нэг сэдвийг хэлнэ.) Та юу гэж бодож байна вэ? [Хариулахыг нь хүлээнэ.] Энэ нийгэм цаашдаа яах бол гэж олон хүн боддог. Та бидний амьдарч байгаа цаг үе бол Библид «эцсийн өдрүүд» гэж тэмдэглэсэн үе мөн гэж Еховагийн Гэрчүүд бид үздэг юм. Энэ үеийн тухай 2 Тимот 3:1–5-д тодорхой бичсэн байдгийг танд үзүүлье».
ХӨГШРӨЛ/ҮХЭЛ
«Хүн яагаад хөгширч, үхдэгийг та бодож үзсэн үү? Зарим төрлийн далайн яст мэлхий хэдэн зуу насалдаг. Зарим мод олон мянган жил амьдардаг. Гэтэл хүмүүс ердөө л 70, 80 насалдаг. Яагаад ийм байдаг юм бол? [Хариулахыг нь хүлээнэ.] (Ром 5:12). Энэ байдал өөрчлөгдөх болов уу? [Хариулахыг нь хүлээнэ.] (Илч. 21:3, 4)».