Библи судлалын болон Үйлчлэх цуглааны өөрчлөлт
Хурлын Библи судлалын цуглааныг 25 минут явуулдаг байсан бол, 9-р сарын 3-ны долоо хоногоос эхлээд 30 минут болгоно. Хөтлөгч эхний 1 минутад багтаан өнгөрсөн долоо хоногт үзсэн зүйлээ давтана. Үйлчлэх цуглааны үргэлжлэх хугацаа нь 35 минут байхаа больж, 30 минут болно. «Зарлал» гэсэн хэсэг байхаа больж, үйлчлэх цуглааны эхний хэсгийг хөтлөх хүн, хөтөлбөрийнхөө эхэнд зарлал хэлдэг болно. Ер нь, заавал зарлах хэрэгтэй юм цөөхөн байдаг. Үйлчлэх цуглааны хөтөлбөрүүдийг танилцуулах, дэлгэрүүлэх ажил болон цэвэрлэгээний хуваарь юм уу мэндчилгээ хэлэх хэрэггүй (km 10/08 х.1 д/м 4, англи). Зарлах юм их байвал цуглааны хөтлөгчид энэ тухай урьдчилж мэдээд хөтөлбөрөө богиносгох нь зүйтэй.