Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 12/9 х. 1
  • Үр дүнтэй арга хэрэглээрэй

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Үр дүнтэй арга хэрэглээрэй
  • Христиан үйлчлэл 2012
  • Ижил төстэй материал
  • «Миний үгэн дотор бай»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2003
  • «Янз бүрийн хүмүүст» дэлгэрүүлэгтүн
    Христиан үйлчлэл 2012
  • Асуултын булан
    Христиан үйлчлэл 2011
  • Цэвэр, үзэмжтэй юү?
    Христиан үйлчлэл 2011
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлэл 2012
хү 12/9 х. 1

Үр дүнтэй арга хэрэглээрэй

1. Дэлгэрүүлэхдээ янз бүрийн арга хэрэглэдэг байсан нэгдүгээр зууны христиануудаас юунд суралцаж болох вэ?

1 Нэгдүгээр зууны христианууд янз бүрийн шашин шүтлэгтэй, хэл соёлтой хүмүүст дэлгэрүүлж байсан (Кол. 1:23). Бурхны Хаанчлал гэсэн нэг л сэдвээр ярьж байсан боловч хүмүүст хүргэх арга нь өөр өөр байсан. Жишээ нь Петр Судрыг эрхэмлэн үздэг иудейчүүдтэй ярихдаа эхлээд зөнч Иоелийн үгийг иш татсан (Үйлс 2:14–17). Нөгөөтэйгүүр, Паул грекчүүдтэй яаж ярьсныг Үйлс 17:22–31-ээс үзээрэй. Өнөөдөр зарим оронд хүмүүс Библийг эрхэмлэдэг учраас бид айлаар дэлгэрүүлэхдээ Библийн тухай шууд хэлдэг. Гэхдээ Библи юм уу шашин сонирхдоггүй, эсвэл христийн бус шашинтай хүнтэй ярихдаа илүү ухаалаг байх хэрэгтэй.

2. Библийг сонирхдог болон сонирхдоггүй хүмүүст дэлгэрүүлэхдээ тухайн сард тараах хэвлэлийг хэрхэн ашиглах вэ?

2 Тухайн сард тараах хэвлэлийг үр дүнтэй ашиглаарай: Энэ үйлчлэлийн жилд сэтгүүл, танилцуулга, товхимол гэх мэт сарын хугацаанд голлон тараадаг байсан хэвлэлийг хоёр сарын хугацаанд тараадаг болно. Хэсгийн маань хүмүүс ихэнхдээ Библи сонирхдоггүй байлаа ч хэвлэлээс сонирхлыг нь татсан сэдвээр ярилцаж болно. Анх уулзахдаа Библиэс уншиж өгөх юм уу библийн тухай огт дурдаагүй байж болох юм. Гэхдээ сонирхсон хүнтэй дараагийн удаа Бүтээгч болон түүний Үгэнд итгүүлэх гэсэн зорилгоор уулзаарай. Харин Библийг сонирхдог хүмүүст дэлгэрүүлэхдээ үүнийг нь харгалзан үзээд ямар хэвлэл өгөх, яаж ярихаа шийдэж болно. Тухайн сард ямар хэвлэл голлон тараахаас үл хамааран «Библийн сургаал» ном юм уу, «Бурханд дуулгавартай байгтун» болон «Бурханд дуулгавартай байж мөнх амьдрагтун» товхимлыг хэдийд ч өгч болно. Хамгийн гол нь үр дүнтэй арга хэрэглэх хэрэгтэй.

3. Хүний зүрхийг яагаад хөрстэй зүйрлэж болох вэ?

3 Хөрсөө боловсруулаарай: Хүний зүрхийг хөрстэй зүйрлэж болно (Лук 8:15). Библийн үнэний үрийг үндэслүүлж, ургуулахаас өмнө хөрсөө сайн боловсруулах хэрэгтэй. Нэгдүгээр зууны дэлгэрүүлэгчид бүх төрлийн хөрсөнд үр тарьсан нь сайн үр дүнд хүрч, баяр хөөртэй, сэтгэл хангалуун болсон (Үйлс 13:48, 52). Ямар арга хэрэглэхээ анхаарах юм бол бид ч бас ийм үр дүнд хүрнэ.

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах