Харуулын цамхаг ОНЛАЙН НОМЫН САН
Харуулын цамхаг
ОНЛАЙН НОМЫН САН
монгол
Ө
  • Ө
  • ө
  • Ү
  • ү
  • БИБЛИ
  • ХЭВЛЭЛ
  • ЦУГЛААН
  • хү 12/10 х. 4
  • Библийг чадварлаг ашиглагтун

Холбоотой видео алга байна.

Уучлаарай, видеог ачааллаж чадахгүй байна.

  • Библийг чадварлаг ашиглагтун
  • Христиан үйлчлэл 2012
  • Ижил төстэй материал
  • Бурхны Үг—Амьд!
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг 2014
  • Библийг уншиж ач тусыг нь хүртэцгээе
    Харуулын цамхаг Еховагийн хаант төрийг тунхаглагч (Судлахад зориулсан)–2023
  • «Бурхны үг ... хүчтэй»
    Харуулын цамхаг Еховагийн хаанчлалыг тунхагладаг (Судлахад зориулсан)—2017
  • Библиэс уншихын өмнө оновчтой оршил хэлэх
    Унших, зааж сургахыг анхаарч байгаарай
Илүү дэлгэрэнгүй харах
Христиан үйлчлэл 2012
хү 12/10 х. 4

Библийг чадварлаг ашиглагтун

1 Дэлгэрүүлэхдээ ямар ч ном хэвлэл өгөх бай, тухайн хүнийг бодуулах зорилгоор уншиж өгөх Библийн зүйлээ урьдчилан бэлдсэн байх нь сайн (Евр. 4:12). Тарааж байгаа хэвлэлээсээ аль нэг Библийн зүйлийг сонгож уншвал тэр хэвлэлд үндэслэн ярилцахад дөхөм болно. Зарим оронд, дэлгэрүүлэгчид айлаар дэлгэрүүлэхдээ эсвэл хаана ч дэлгэрүүлсэн, Библиэ бариад явдаг.

2 Яриагаа Библиэс эхлэх нь: Зарим дэлгэрүүлэгч унших гэж байгаа Библийн зүйлтэй холбоотой асуулт асууж яриагаа эхэлдэг. Ингэвэл анхаарлыг нь шууд Бурхны Үгэнд хандуулж чадна. Дараах оршил үгийн аль нь танай нутагт тохиромжтой вэ?

◼ «Хэрэв таны хүч хүрдэг бол, ингэх байсан уу?» Илчлэлт 21:4–ийг уншина.

◼ «Бидний амьдарч байгаа цаг үе яагаад ийм хэцүү байна вэ?» 2 Тимот 3:1–5-ыг уншина.

◼ «Хүн бүр энэ зөвлөгөөг хэрэгжүүлдэг бол нийгэм маань сайжирна гэж та боддог уу?» Матай 7:12-ыг уншина.

◼ «Үр хүүхдүүд маань энд дүрсэлсэн шиг сайхан орчинд амьдрах болов уу?» Дуулал 37:10, 11-ийг уншина.

◼ «Энэ үг биелэх цаг ирэх болов уу?» Исаиа 33:24-ийг уншина.

◼ «Энд бичсэнээр удахгүй шинэ засгийн газар захирч эхлэх тухай та сонсож байсан уу?» Даниел 2:44–ийг уншина.

◼ «Та Бурхнаас ингэж асууя гэж бодож байсан уу?» Иов 21:7-г уншина.

◼ «Нас барсан дотны хүмүүстэйгээ эргээд уулзаж болдог болов уу?» Иохан 5:28, 29-ийг уншина.

◼ «Нас барагсад амьд хүний юу хийж байгааг мэддэг болов уу?» Номлогчийн үгс 9:5-ыг уншина.

3 Тайлбарлаж, жишээ татаад, өөрт нь ямар ач тустайг хэлж өгөх нь: Хэрэв гэрийн эзэн ярих дуртай байвал яриагаа яаран дуусгах хэрэггүй. Библиэс уншсан зүйлээ тайлбарлаж, жишээ татаад, яаж хэрэгжүүлж болохыг нь хэлж өгөөрэй (Нех. 8:8). Хүн Библийн сургаалыг ойлгоод, хүлээж авбал амьдралаа өөрчилдөг (1 Тес. 2:13).

4 Библийг үргэлж чадварлаг ашиглаарай. Давтан уулзахдаа дараах аргыг хэрэглэж болно: 1) Тохирох Библийн зүйлийг сонгоно. 2) Унших зүйл дээрээ үндэслэн үзэл бодлыг нь мэдэх зорилгоор асуулт асуугаад Библиэсээ уншина. 3) Тайлбарлаж, жишээ татаад, өөрт нь ямар ач тустайг хэлж өгнө. Уулзах бүрдээ Бурхны Үгнээс нэг шинэ юм зааж өгөөрэй. Тэгвэл та удалгүй Библийн хичээл явуулдаг болно!

    Монгол хэвлэл (1995-2025)
    Гарах
    Нэвтрэх
    • монгол
    • Хуваалцах
    • Тохиргоо
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Үйлчилгээний нөхцөл
    • Үйлчилгээний нөхцөл
    • Нууцлалын тохиргоо
    • JW.ORG
    • Нэвтрэх
    Хуваалцах