7-р дуу
Еховад өөрийгөө зориулъя
(Еврей 10:7, 9)
1. Хязгааргүй уудам огторгуй
Тэнгэр, газар дэлхийг
Хүчит Бүтээгч Ехова та
Төгс сайхан бүтээжээ
Амийн эх булаг Ехова
Алдар хүндийг хүлээж
Ашид магтуулж, мөнхөд шүтүүлэх
Агуу Бурхан мөн билээ
2. Эцгийн нэрийг ариусгах гэж
Есүс чин зүрхнээсээ
«Хүслийг тань үйлдэхээр ирлээ» гэж
Хайртай Аавдаа хэлсэн
Иордан голын усанд булхаад
Сүнсээр тослогдсон Хүү
Өөрийгөө зориулсан тэр ёсоор
Үнэнч, даруу үйлчилсэн
3. Хамгийн хайртай ууган Хүүгээ
Хүмүүн олонд өгсөн
Хайрын Бурхан танд үйлчлэхээр
Хүч чадлаа зориулъя
Нигүүлсэнгүй Бурхан таны
Нэрийг магтахын төлөө
Баттай үнэнч, тууштай үйлчлэхээр
Бүх амьдралаа зориулъя
(Бас Мат. 16:24; Марк 8:34; Лук 9:23-ыг үзнэ үү).